Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит” цахим сайтыг танилцууллаа

2021-12-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Үндэсний аудитын газраас “Нээлттэй аудит” мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг өнөөдөр /2021.12.28/ эхлүүлж, олон нийтэд танилцуулж байна. Төрийн аудитын байгууллага мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж, өөрийн (https://audit.mn/) цахим хуудсаараа дамжуулан иргэд, олон нийтэд мэдээ мэдээллээ нээлттэй, ил тод хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн иргэд, олон нийтэд зориулан шинээр танилцуулж буй “Нээлттэй аудит” (http://open.audit.mn) портал сайтаас Төрийн аудитын байгууллагын аудитын тайлангуудыг дэлгэрэнгүй, хураангуй, визуал зэрэг олон төрлийн хувилбараар хүлээн авах болон холбогдох бусад мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах боломж бүрдлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 онд шинэчлэн баталсан Төрийн аудитын тухай хуульд Төрийн аудитын байгууллага нь хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ил тод, нээлттэй байдлыг сахин ажиллаж, төрийн байгууллага болон иргэд, олон нийттэй үр нөлөөтэй харилцах, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зохицуулалтыг тусгасны дагуу тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжих, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлтэй уялдуулан  Төрийн аудитын байгууллага 2021 оныг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах, тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх бодлогын жил” болгон зарласан.

Энэ хүрээнд аудитын үйл ажиллагаанд иргэдийн мэдээллийг ашиглах, харилцагч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор Европын холбооны Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх нь” төслийн шугамаар http://open.audit.mn сайтын үйл ажиллагааг  эхлүүлж байна.

“Нээлттэй аудит” портал сайтаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн, олон нийтийн анхаарлын төвд буй асуудлаар аудит хийх сэдвийн санал болон Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ Төрийн аудитын байгууллагад цахимаар илгээх боломжтой.

Аудитад иргэд, олон нийтийн оролцоог хангаснаар санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлж, авлигыг бууруулах, ядуурлыг багасах зэрэг бодит үр дүнд хүрч буй олон улсын сайн туршлага бий. Иймээс Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит” портал сайтдаа дараагийн аудитын сэдэв сонгоход иргэд олон нийтийн саналыг тусгаж, мэдээлэл авах, аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтийн биелэлтэд тавих хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэхүү портал сайтын үйл ажиллагааг эхлүүлснээр төрийн хяналтын чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх цаашлаад “САЙН ЗАСАГЛАЛ”-ыг бэхжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах чухал алхам болж байна.

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 49 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 1 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин