Хилийн хяналт суларвал сарын дараа 10 мянган тохиолдол бүртгэгдэх магадлалтай гэв

2021-12-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр КОВИД-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаар “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс улс орнуудын Омикрон хувилбарын халдвар хүндэрч эхэлж байна. Их Британи, АНУ-аас гадна Итали, Франц улсуудад Омикроны томоохон давалгаа эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар Франц улсад өдөртөө 100 мянга гаруй, Италид 50 гаруй мянган тохиолдол шинээр илэрч байна. Лондон хотод амьдарч байгаа 20 хүн тутмын нэг нь Омикроны халдвар авсан байна. Үүний улмаас 1,500 орчим нислэг цуцлагдсан.

Манай улсад Омикрон хувилбар орж ирвэл вакцины хоёр, гуравдугаар тунтай байсан ч маш олон хүн халдвар авах эрсдэлтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан халдвар авсан тохиолдолд хэдийгээр хөнгөн туссан ч тусгаарлагдахаас өөр аргагүй болно. Үүний улмаас эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол үүсэхээр байна.Үүнээс гадна АНУ-д 0-5 насны хүүхдийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр манайд вакцингүй байгаа 0-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй байна. Эдгээр шалтгааны улмаас гадаад улсуудаас ирж байгаа хүмүүсийг гурав хоногийн тусгаарлалтад байлгаж байгаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 81 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Судан улсаас ирсэн энхийг сахиулагчдаас 100 гаруй тохиолдол илэрсэн. Энэ бүх хүмүүс тусгаарлагдаад хяналтад байна. Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг гарсан хэр нь дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр эерэг гарч байгаа тохиолдол зөөвөрлөгдсөн халдварын 50 хувийг эзэлж байна. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3, 4 дэх хоног дээрээ шинжилгээ өгөх ёстой хүмүүсийн дөнгөж 30 хувь нь шинжилгээнд хамрагдсан. Өөрөө хэлбэл, гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдах ёстой хүмүүсийн 70 хувь нь гадуур явж, хүмүүстэй уулзсан. Тийм учраас зайлшгүй тусгаарлах зөвлөмж гаргасан.Тухайлбал, сүүлийн хэдхэн хоногийн дотор Туркээс ирсэн 30, Тайландаас ирсэн 12 жуулчнаас халдвар илэрсэн. Энэ нь гадагшаа явах эрсдэлтэй байгааг харуулж байна. Тиймээс болж өгвөл гадагшаа битгий яваач гэж анхааруулж байна.Бид хил дээр хязгаарлалт тавихгүй бол нэг сарын дараа 10 мянган тохиолдол бүртгэх магадлалтай. 10 мянган тохиолдлын 70 хувь нь хөнгөн, 30 хувь нь хүнд байлаа гэж бодоход манайд өдөрт 3,000 хүнийг хэвтүүлэн эмчлэх боломж байхгүй шүү дээ. Тиймээс Омикрон хувилбарын халдвар дээр зайлшгүй анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 49 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 1 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин