“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй

2021-12-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Үйлдвэрлэдэггүй, хэрэглэдэг улсын зовлонг монголчууд ханатлаа л эдэлж байна. Тэр дотроос шатахууны үнийн өсөлт, хангалт нийлүүлэлтээс “юмны үнэ” шууд хамаардаг. Энэ нь манай эдийн засгийн тогтолцоо шахуу юм болчихсон. Өөрөөр хэлбэл, нэг улсаас хараат шатахууны асуудал нь улсын эдийн засаг, ард түмний амьжиргаанд голлох нөлөөг үзүүлдэг.

Манайд шатахуун импортолдог монополь хэдэн компани бий. Тэднийг товчлоод “колонкууд” гэдэг юм байна лээ. “Бараа”-гаа голчлон хойд хөршөөс татдаг. Тэд үнээ тогтооно. Дагаад эдийн засаг давалгаалдаг. Шатахууны үнээс нь гадна чанарын асуудал бас яригдах боллоо.

Ингэхээр импортын шатахууны тухайд үнийг ч, чанарыг ч бид ярьж чадахгүй болчихож байгаа юм. Олдож байгаа нь их юм гээд төр нь нөгөөдүүлийнхээ амаар явах шаардлага үүсдэг бололтой юм билээ. Ер нь ч тэгж явж ирсэн. Өнгөрсөн намар шатахуун хомсдоход УУХҮЯ, АМГТГ бол үйлдвэрлэгч Оростой биш, импортлогчидтойгоо тохирч байж асуудлыг шийддэг юм байна гэдгийг бид харсан. Өнөөдүүл нь ч хомсдолыг арилгаад, хэд хоноод үнээ нэмээд эхэлсэн.

Энэ бол Монголын эдийн засаг бүх талаараа хараат гэдгийг том тодорхойлолт болж байгаа юм. Гэвч энэ талаар хэн нэгэн дарга албан ёсоор ам нээдэггүй байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-нд болсон намынхаа Их хурал дээр  Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсэний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэсэн юм.

Төр ингэж мэдэрч, түүнийгээ хэн нэгэн “баавгай”-наас айхгүй мэдэгдэж байгаа нь сайн хэрэг.

Харин гарцаа яаж шийдэх гэж байна вэ. Үндсэндээ ганц л гарц байгааг эдийн засагчид хэлж ярьсаар ирсэн. Ерөөсөө л шатахууны үйлдвэрлэлийг дотооддоо явуулах шаардлагатай аж. Манай зах зээл бол том биш. Гэхдээ ямар нэгэн аргаар үйлдвэрлэлийг эхлүүлчихсэн байхад хэрэглэгчгүй болох юм уу, тэр үйлдвэрлэл үр ашиггүй болно гэж үгүй.

Уг нь манайхан шатахуунаа үйлдвэрлэдэг болох гэж хэд хэдэн удаа оролдлого хийж байсан. Гэхдээ яагаад ч юм, дандаа уначихдаг. Яаж ийгээд л бүтэлгүйтдэг.

Хамгийнг томоохон нь гэвэл, одоо бүтээн байгуулалт нь Дорноговьт эхэлчихээд явж байгаа Нефтийн үйлдвэр байна. Энэтхэгийн мөнгөөр барьж байгаа энэ үйлдвэрийг яагаа ч үгүй байхад “Ямар ч хэрэггүй юм байна, АИ92 үйлдвэрлэхгүй юм байна” гэдэг PR нэвт явчихсан. Хүлээлтийг “0” заалгачихаж байгаа юм. Угтаа энэ нефтийн үйлдвэр чинь жинхээн “монгол мөрөөдөл” байхгүй юу.

Гэхдээ манайхан дан ганц Нефтийн үйлдвэрийг хүлээгээд юм уу, импортлогчдын гарыг хараад суугаагүй байдаг.  2001 оноос шатахууны үйлдвэрлэл явагдаж ирсэн. Их хэмжээгээр биш ч анх А80 шатахуун үйлдвэрлэж байсан. Улмаар 2019 оноос дизелийн түлш үйлдвэрлэж, түүгээрээ Монгол Улсын түлшний хэрэгцээний тодорхой хувийг хангаад ирчихсэн үйлдвэр байна. Үнэ нь импортлогчдынхоос хямд. Тиймээс газар тариалан, зам гүүрийн барилга, уул уурхайнхан хэрэглээд сурчихсан. Ам сайтай байдаг.

Харин мөнөөх л “Болдоггүй, бүтдэггүй” гэдэг PR бас л дайрч, хэдэн жил нүдсэн. Одоо ч тийм. Ард нь “колонкууд” байдаг бололтой юм билээ. Төрөө ч, ард түмнээ ч бөхийлгөөд л шатахуунаа зөөж авчраад, жижиглээд зарж байх дуртай.

Өөрөөр хэлбэл, манай шатахууны импортлогчид буюу “колонк”-ууд үйлдвэрлэлд хачин дургүй. Шатахууны түүхий эд, нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх юм уу, хөнгөлөлт үзүүлэх талаар ярихаар тэд шууд эсэргүүцдэг. Тодруулбал, 2018 оноос захын боомтуудаар орж ирж байгаа шатахуун онцгой татваргүй, үнэ чөлөөлсөн. “Колонк”-уудад төр засгаас ингэж хангалттай хөнгөлөлт эдлүүлдэг. Гэвч тэд зах зээлийн өрсөлдөөнтэй үнээр худалдан авалт хийж, хэрэглэгчиддээ хүргэх, шатахууныхаа стандарт чанарт анхаардаг уу. Тийм бол өдийд шатахууны чанарын талаар ийм хэл ам, гомдол хүсэлт гарахгүй.  Ийм байтлаа дотоодод бага хэмжээний дизелийн түлшийн үйлдвэрлэл хийж, газар тариалан, зам, барилгын салбарт зээлээр олгон эдийн засагт нэмэр болж байсан өрсөлдөгчдийнхөө эсрэг хууль гаргуулан, үндэсний үйлдвэртээ онцгой татвар тавиулж, Монголд дотоодын үйлдвэр байх нөхцөлийг л хааж боох ажил хийж байна.

Нэг үгээр хэлбэл, манайд  шатахуун үйлдвэрлэх гэхээр бүтээгдэхүүнд нь онцгой татвар тавьчихдаг. Харин импортлогчид буюу “колонк”-ууд захын боомтуудаар онцгой татваргүй шатахуун оруулж ирдэг. Ингэхээр шатахууны үндэсний үйлдвэрлэлтэй болж чадах эсэхэд эргэлзээ төрмөөр болоод байгаа юм. Тэгэхээр нэг үнэн юмыг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа юм. Монгол Улс колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй шүү.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин" Б.Тулгат

Tednees aidag ter baij bolohguin neftee ter medeldee awaa odoo huwiin kamponuudaas salgaj aw ted dawarj bn shuu dee denduu yn tulshnii 20% hangaj baigaa tedniig ontcgoi alban tatwaraas cheleeleejee tednees aidag ter baij bolohgui shu dee
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

9 цаг 10 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

9 цаг 33 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

16 цаг 53 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

16 цаг 53 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

16 цаг 53 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин