SOS! Баяраа багасгаж, өөрсдийгөө хамгаалья

2021-12-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Коронавирус олон өнгөөр хувирах тусам хоруу чанар нь улам нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Альфа, бета, гамма, дельта сүүлдээ омикрон болж хувирсан шинэ омгийн вирус нь дельта хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартайг дэлхийн улс орнуудаас харж болно. Омикрон хувилбар богино хугацаанд 103 улсад тархсаны дотор хамгийн олон тохиолдол Их Британи, Дани, Өмнөд Африк, Норвегид бүртгэгдээд байна. Эдгээр улсад өдөрт 1500-10000 тохиолдол нэмэгдэж, Их Британи, АНУ-д омикрон вирусны халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Тиймдээ ч ДЭМБ-аас омикрон хувилбарын хурдацтай тархалттай холбоотойгоор баяр, наадам, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах уриалга, зөвлөмжийг гаргаад байгаа төдийгүй ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэн нэгний амьдралыг “цуцалсан”-аас хамаагүй дээр шулуухан хэлэв.

Манай улсад ч омикрон орж ирэх, тархах нь цаг хугацааны асуудал болсныг УОК хүлээн зөвшөөрч, албан ёсоор анхаарууллаа. Тиймээс нийтээрээ баяраа баясгаж ухамсартай байхгүй бол омикрон тархах л юм бол өвсөнд ассан гал шиг болно гэдгийг бусад орны жишээнээс харж болно. Омикрон хувилбарын тухайд олон улс дахь судалгаанууд үргэлжилсээр байна. Эрүүл мэндэд учрах эрсдэл нөлөөллийн судалгаагаар хамгийн түрүүнд тодорхой болсон зүйл нь халдварын тархалт дельтатай харьцуулбал 2-3 дахин өндөр. Мөн амьсгалын дээд замыг гэмтээж байгаа учраас энэ өвчнөөр хүүхдүүд хүндээр өвчлөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.  Өөрөөр хэлбэл, өвчлөл хөнгөн байна гэж дүгнэхэд эрт байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлсээр байгааг үл тоомсорлох аргагүй. Эрсдэл  өндөр байж болзошгүй.

Манай улсад сүүлийн 24 цагт гадаадаас ирсэн 125 иргэн эерэг гарсан нь омикроноос болгоомжлох хангалттай сануулга. 4-5 хоногийн дотор омикрон мөн эсэхийг илрүүлэх ч гэсэн Засгийн газар, УОК шуурхай хуралдаж арга хэмжээ авч эхэллээ. Манай улс омикроны халдвар илэрсэн нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоногийн тусгаарлалтын байранд хянаж байсан бол өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргажээ. Энэ саналыг Ерөнхий сайд дэмжиж  УОК-т үүрэг өгөөд байгаа юм. Энэ дагуу УОК өдөртөө багтан шуурхай хуралдаж шийдвэр гаргасан юм. Энэ талаар комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-аас омикрон нэртэй коронавирусийн анхаарал татсан хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Түүнээс хойш манай улсад 5600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрүүлжээ. Бид гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэх хоногт нь PCR-ийн шинжилгээ авч байгаа. Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоногоос авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөвөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иймд цаашид Омикрон хувилбарыг манай улсад тархахаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах нөхцөл шаардлагыг тавихаар боллоо. Үндсэндээ нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм.

Манай улсад арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард томуугийн А хүрээний вирусийн идэвхтэй дэгдэлт явагддаг үе. Мөн нэгдүгээр сард томуугийн Б хүрээний вирус ч идэвхжихийн дээр коронавирусийн Омикроны дэгдэлт гарвал эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй хүндрэлтэй нөхцөл үүснэ.Тиймээс бид Омикрон хувилбарыг дотоодод тархаахгүйгээр хяналтаа сайн тавих хэрэгтэй. Ингэвэл дотооддоо бид ямар нэг хязгаарлалт тавихгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох чөлөөтэй явуулах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 оронд Омикрон хувилбар бүртгэгдсэн гэдэг нь манай улсад тархах нь цаг хугацааны л асуудал болохыг бид өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс дотоодод халдвар тархсан ч эрсдэлийг аль болох бага хохиролтойгоор даван туулж, учирч болох эрсдэлийг бууруулахын тулд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэв.Үргэлжлүүлэн “Дэлхий дахинд Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын маш хүчтэй давалгаа гарсан. Иймд Европын улс орнуудад олон нийтийн арга хэмжээг цуцалж, хөл хорионы дэглэм тогтоох зэрэг арга хэмжээг эргээд авч хэрэгжүүлэх болсон. Вакцинжуулалт өндөр байгаа орнуудад ч ийм байдал үүсэж байгаа тул бид эргээд нөхцөл байдлаа маш сайн үнэлэх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, манайд халдварын өндөр давлагаа явсан тохиолдолд эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барихын тулд тодорхой хязгаарлалт хариу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Засгийн газар, УОК-оос аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байгаа. Тиймээс иргэд вакцины гурав дахь тундаа аль болох хамрагдаж, халдварын улмаас учирч болох хүндрэл нас баралтаас хамгаалагдах боломжтойг хэлье" гэсэн мэдээллийг өглөө.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мягмар гаригт УИХ-ын даргатай уулзахдаа “Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах, омикроны халдвартай орнуудаас ирж буй зорчигчдод дөрөв хоногийн дотор 3-4 удаа шинжилгээ хийх нь зүйтэй. Мөн бүүстэр буюу гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна” гэдгийг ч сануулаад авсан.

Омикрон бүртгэгдсэн 11 улсаас бусад улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног гэрийн тусгаарлалтад хянаж  дөрөв дэх хоног дээр давтан PCR шинжилгээ авч байгаа ч энэ  хувь ердөө 30-д хүрэхгүй байгаа аж. Гэтэл Омикрон хувилбар, коронавирусийн халдварын шинжилгээнд илрэхгүй байх нууц хугацаа 2.5 хоног байгаа. Нэгэнт л эрсдэл хаяанд ирж, эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн салбарын хүч гээд ямар нөхцөл байдалтай нүүр тулах нь тодорхойгүй болсон цагт иргэдийн ухамсар, хандлага чухал үүрэгтэй. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай, болгоомжтой байхаас гадна вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна. Мөн хүүхдийн вакцины нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг ч Засгийн газрын түвшинд нухацтай ярьсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 27 хувь нь вакцины III тундаа хамрагдсан бол энэ нь зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 45.6 хувь буюу 870175 иргэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.23 ПҮРЭВ № 252 (6729)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин