ОХУ-тай хамтран “Монгол мал-III” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2021-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  ОХУ-д хийсэн  албан айлчлалын хүрээнд  бүс нутгийн хөгжил, харилцаа хамтын ажиллагаа, худалдаа үйлдвэрлэл эдийн засаг цэргийн асуудлаар хамтарсан тунхаглалыг гаргаж, олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ. Үүний дотор  хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өрнөх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд бэлчээрийн малын махны амт чанарыг мэддэг, үнэлдэг болсон ч ОХУ манай улсаас мах авах, малыг хилээр  хөлөөр нь гаргахаас татгалзах болсон. Энэ нь малын өвчлөл их байгаатай холбоотой байв. Энэ онд хоёр улсын дипломат харилцааны түүхт 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч  Д.Содном  илтгэлдээ “...Зарим улсад гахайн махнаас бэлчээрийн малын махыг гурав  дахин өндөр үнээр борлуулж байна.Монгол Улс одоо бараг 70  сая малтай, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог өсгөхгүй байхын тулд жилд зарлагадах малын тоог 20 саяас доошгүй байлгах шаардлагатай. Энэ үүднээс тооцвол таван  сая гаруй малын махыг экспортод гаргаж байх боломжтой. Оросын бизнесменүүд дотор Монгол Улсад мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн үйлдвэр нэмж байгуулахад хөрөнгө оруулах сонирхолтой нөхөд байж болох” хэмээн тэмдэглэсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалын дүнд манай улс  хойд хөрштэй  “Монгол мал-III”  хөтөлбөр  хэрэгжүүлж малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин