А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ “E-Mongolia”-д орсон

2021-12-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  салбартаа хийгдэж буй цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр биеэр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь тамга дарж, баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулаад тухайн байгууллагын нягтлан тайлангаа цахимаар явуулахдаа байгууллагын цахим гарын үсгээр түүнийгээ баталгаажуулдаг тул заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж, баталгаажуулах шаардлагагүй. Хэрвээ цахим гарын үсэг байхгүй бол жилдээ хоёр удаа заавал ирж, цаасаар нь баталгаажуулах хэрэгцээ шаардлага байгаа.  Гэхдээ ирэх онд иргэн бүрт цахим гарын үсэг олгож, хэрэглээг нэвтрүүлж байгаа учир цаашид энэ мэтчилэн тайлангуудаа цахим гарын үсгээр баталгаажуулж, биеэр хэлтэс дээр ирэх хэрэгцээ шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын хувьд цахимжуулалт маш сайн хийгдсэн. Нийгмийн даатгалын сайн дурын гэрээгээ цахимаар байгуулах, төлбөрөө цахимаар төлөх гэх мэт ажлууд хийгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт “e-Mongolia” аппликейшнд нэгдэж, нэвтэрсэн байгаа. Энэхүү үйлчилгээ нь дээрээсээ хоёрт буюу вакцинжуулалтын гэрчилгээний дараах түгээмэл үйлчилгээнд орж байна. Тус тодорхойлолтыг одоогоор 1.4 сая иргэн цахимаар авсан байна. Нийгмийн даатгалын газраас одоогоор 5 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байгаа. Түүнээс гадна, хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг халамжийн үйлчилгээнүүд “e-Mongolia”-д орсон байгаа.

 Цахим шилжилт, цахим үйлчилгээнүүдийн хамгийн гол зорилго нь иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, авилга, хээл хахуулиас ангид байх, хувь хүний нөлөөллийг бий болгохгүй байх гэсэн ийм чиглэлтэй байдаг. Өнөө өглөө бид нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тодруулбал, ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжийг бүрдүүлж өглөө. Гэрээсээ гарахгүйгээр даатгуулагч ndaatgal.mn цахим хуудсаар орон, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ цахимаар бүртгүүлэн авах боломжтой. Цаашид бид “e-Mongolia” платформ дээр бүхий л үйлчилгээгээ нэгтгэхээр ажиллаж байна. ЭМЯ-тай бид хамтран эрүүл мэндийн листийг 2022 оны 01-р сард багтаан цахимаар авах боломжийг бүрдүүлнэ. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор листээрээ дамжуулаад хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56,000 иргэнд  илүү олголт хийгдсэн байна. Энэ үйлчилгээ мөн адил цахимжуулахаар ажиллаж байна. Тус үйлчилгээ нь цахимжсанаар илүү олон хүн тус тэтгэмжийг авах боломж нь нээгдэнэ.

Сүүлд бол бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ “e-Mongolia” платформд нэгтгэсэн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгогддог үнэмлэх юм. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэмлэх, тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол “e-Mongolia”-д хандаж, үнэмлэх шуудангаар шууд авах эсвэл өөрийн төлөөллийн хүнээрээ дамжуулан авах боломжтой” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин