З.Баяржаргал: Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1.3 тэрбумыг гаргуулж НЗДТГ-т олгоно

2021-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал "Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2002 оны Эрүүгийн хуулийн 36.36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263.263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр хоёр жил хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.Нийт биечлэн эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар олгож шийдвэрлэсэн. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлэх бөгөөд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ял оноолоо. Шүүгдэгч Б.Чулуудайг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,360,000 төгрөгөөр торгов.

Шүүгдэгч Д.Гантулгад гурван жилийн хугацаагаар хорих ял, нийтийн албанд томилогдох хугацааг таван жилээр хасаж, биечлэн эдлэх ялыг таван жилийн хугацаагаар тооцож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Мөнхтөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Т.Гэрэлт-Одыг долоон сая төгрөгөөр,  Д.Жаргалсайханд 9,792,000 төгрөгөөр Ю.Алтангэрэлд 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.  Мөн Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1.3 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Нийслэлийн ЗДТГ-т олгохоор шийдвэрлэв" гэдгийг хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин