Н.Уртнасан: Агаарын бохирдол буурахгүй байгаа нь үндсэн гурван шалтгаантай

2021-12-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Цар тахлын үеийн агаарын бохирдол” зөвлөлдөх уулзалтын үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурахгүй байгаа нь үндсэн гурван шалтгаантайг судалгаагаар гаргасан. Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшийг стандартын зуухны хэмжээ жил ирэх тусам стандарт бус зууханд түлшээ түлж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод түр оршин суугч шилжин ирэгсдийн тоо жил бүр өсч байна. Зарим судлаачдын дүгнэж буйгаар нэг аймгийн хэмжээнд ирж байна. Зургаан дүүргийн хэмжээнд 6510 түр оршин суугч байна. Гуравдугаарт, 2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлд хотод тоологдсон авто тээврийн хэрэгсэл 650 мянга байгаа нь 2019 онтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн байна. Орон нутагт 2021 оны байдлаар арван аймгийг агаарын чанарын бүст хамруулсан. Цаашид энэ бүсүүдэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр бодлогын бичиг баримт боловсруулж, үе шаттай ажил хийж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний  уурхайд түшиглэсэн баригдсан хүчин чадлыг нэмэгдүүлж эхний ээлжид Хархорин хотын 6000 мянган айлыг шахмал түлшээр хангахаар зориг ажиллаж байна. Цаашдаа Могойн голын уурхайд  түшиглэж Завхан аймгийн шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулах ТЭЗҮ гарч, холбогдох мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргаж байна” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхий дахинаа covid-19-өөр өвчилсөн иргэдийн уушгины ажиллагааг сэргээх маш чухал байгаа. Үүний тулд амьсгалж байгаа агаар цэвэр байх хэрэгтэй. Ялангуяа агаарын чанарыг сайжруулах биш, бохирдлыг бууруулах талаар авч хэлэлцэж байгаа нь энэ удаагийн хэлэлцүүлгээс олзуурхууштай зүйл. Хог хаягдал, хөрс, усны бохирдол ч агаарын бохирдолд нөлөөлнө. Монгол улсын агаарын бохирдол дэлхийн стандартаас 45 хувиар их байх бөгөөд эрсдэлд хүргэхгүйн тулд өнөөдрийн уулзалт өндөр ач холбогдол үзүүлнэ” гэв.

Зохион байгуулагчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй, зарцуулах ялангуяа сургууль цэцэрлэг, эмнэлгийн доторх агаарын чанарыг сайжруулах, өрх гэрт болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа үр ашиг багатай халаалтын зуухыг халж байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриаллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин