Сэтгэлийн зул өргөнөм

2021-12-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Миний сайхан ээж Бариулын  Лхамжав өвчний улмаас 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд өөд болж бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр  1946 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төрж, өсөн бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1961 оноос аймгийн төвийн Халуун усны газарт галч, үйлчлэгчээр ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэдэг.  
Ээж минь 1963 оноос Улаанбаатар хотноо шилжин ирж, 1974 оныг хүртэл Үсчин, гэрэл зургийн захиргаанд үйлчлэгч, кассчинаар ажиллах үедээ үсчний мэргэжил эзэмшин 1972 онд үсчин, гоо засалч шалгаруулах улсын аваргын анхны тэмцээнд эмэгтэй үсчний төрлөөр “Аварга” цол, 1972 онд Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан социалист орнуудын цом булаалдах үсчин, гоо засалчдын 11 дэх удаагийн “Найрамдал” тэмцээнээс хүрэл медаль, 1973 онд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдсан 12 дахь удаагийн тэмцээнээс  алтан медаль хүртэж байсан эмэгтэй. 
1973 онд Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны томилолтоор  Бүгд Найрамдах Герман Ард Улсад хоёр үсчнийг суралцуулахад нэг нь Б.Лхамжав байж, амжилттай төгсөн Олон улсын шүүгч, Олон улсын мастер үсчин цолыг хүртсэн юм.
Б.Лхамжав нь хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч 1974-1979 онд Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцан “Эдийн засагч” мэргэжлээр төгсөн 1979 оноос Нийтийн аж ахуй, үйлчилгээний яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, сургалтын албаны дарга, 1986-1992 онд Улаанбаатар хотын Үсчин, гэрэл зургийн захиргааны даргаар  ажиллаж байлаа. 
Ээж маань хөдөлмөрч, шаргуу, шудрага зан чанараараа бусдад үлгэр болохын зэрэгцээ орчин үеийн үс засалтын бүхэл бүтэн сургуулийг бий болгож, 1971 оноос түүний зохиосон шинэ технологи, стандартыг үсчин гоо сайхны салбарт нэвтрүүлж, өнөө хир мөрдөгдөж яваагаар үр хүүхэд, гарын шавь нар нь ямагт бахархаж явдаг юм. 
Түүний олон шавь Монгол Улсын үсчний салбарт амжилттай ажиллаж, мастер үсчин болж,  Олон улсын болон эх орныхоо уралдаан, тэмцээнүүдэд шалгарч, Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд байнга  гаргаж байгаа нь бахархалтай. 
Ээж минь намайг бага балчир гэлтгүй мэддэг чаддаг бүхнээ дагалдуулан зааж   сурган өөрийн мэргэжлээ өвлүүлсэнээр барахгүй 1996 онд үсчин, гоо сайхны “Сор” салоныг байгуулж, 10 хүнийг ажлын байраар хангаж, гэр бүлийн бизнесээ авч явах ухаанд сургасан юм. Хамт олныг хэрхэн удирдаж ажиллах арга барилыг эзэмшүүлж, байгууллагаа албан ёсоор хүлээлгэн өгч,  аж ахуйгаа удирдан авч явахыг хариуцуулж итгэл үзүүлсэн нь ажил амьдралд эртнээс бэлтгэсэн алсыг харсан ижийгийн минь ухаан байсныг гэрчилнэ.  2018 оноос бид гэр бүлээрээ зөвлөж, салоны нэрээ “Ану бьюти” болгон 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, олон түмэндээ үйлчилж байна.
Б.Лхамжавын хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль, таван салбарын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Засгийн газрын жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, ойн медалиудаар шагнасан билээ.  
Ээж минь эгэл малчин, галч, цэвэрлэгчээс эхлэн эрдэм номын мөр хөөж, Москвагийн Плехановын сургуулийн оюутны ширээнд суусан онцгой хувь заяатай хүн. Ажилласан газрынхаа хамт олон, удирдлагадаа байдаг хүмүүсийн аж амьдралыг гярхай судлан ар гэрийн амьдралд нь ямагт анхаарч, бодитой дэмжлэг үзүүлэхдээ  “Хойшид ч гэсэн санаж яваарай охин минь” гэж байнга захидагсан. 
Ээжийн минь гарын шавь Монгол Улсын мастер үсчин, Олон улсын шүүгч Ц.Хүрэлбаатар,  түүний гэргий Т.Саруултуяа нар бидэнтэй байнга хамт байж, ялангуяа  ачлалт аав, анхны минь хүүгээс хойш анхаарал халамж тавьж, жаргал зовлонг минь анд нөхрийн ёсоор үнэн сэтгэлээсээ хуваалцаж, хүний мөн чанарыг алхам тутамд таниулсанд анд найзын хувьд гүнээ талархаж онцлон дурдъя. 
Хоёр гэрээрээ хөдөө гадаа амарч, багшийгаа байгалийн сайхнаар дагуулан аялж, бидэнтэй цугтаа байсанд ээж минь сэтгэл хангалуун ихээхэн аз жаргалтай байсаар ирсэн бөгөөд ялангуяа сүүлийн хэдэн сард төрсөн хүү, охин шиг нь хандаж, тэнгэрийн орон руу одохын өмнө нь илүүтэй өргөж асралцсан ихээхэн ачтай, буянтай гэр бүлийн хосуудад охиных хувьд ахин дахин талархлаа илэрхийлж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. 
Хамгийн хүнд үед хань бараа болсон бэр М.Энхцэцэг, авга дүү Б.Батболд, түүний гэргий П.Дуламсүрэн, гэр бүлийн маань үүсгэн байгуулсан “Ану бьюти” салоны хамт олон болох хамгийн дотнын эгч нар, ээжийн минь хайрт найз Г.Шийрэв, аавын минь хуурай дүү М.Ганхуяг, Америкт суугаа Мөнх-Оргил /дотнын найз Төмөрхуяг агсаны хүү/ аавын төрсөн дүү Ц.Дуламжав, ээж аавын минь хайрт дүү нар болох Ханддулам, түүний хань Юра нартаа мөн чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх, сайн сайхан, аз жаргалыг хүсэн ерөөе. Тэнгэрийн орноос аав, ээж, хүүгийн минь ивээл, ерөөл та бүхэнд минь эргэн ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  Бидний төлөө хийсэн та бүхний буянт үйл бүхэн арвижин ачлал буян тань эргээд дэлгэрэн хурах болтугай. 
Гэр бүлд минь тохиолдсон уй гашууг зүрх сэтгэлээрээ хуваалцсан Плехановын сургуулийг ээжтэй минь хамт төгссөн ангийн хамт олон, Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны хамт олон, “Монгол фото” студийн үүсгэн байгуулагч, МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан Д.Цэдэнгомбо, Монголын гэрэл зурагчдын ахмадын төлөөлөл, ээжийн маань ажил амьдралын бүхий л замнал, баяр баясгалант үеийг хуваалцаж байсан хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Отгонбаяр болон хамт олон, МҮОНТ-ийн сэтгүүлч, хайрт эгч Д.Бадамханд,  25-р суваг, С1, Монгол HD телевизүүд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, ээжийн минь хайрт шавь Ж. Довчинсүрэн, Монголын тогооч нарын холбооны төлөөлөл, Монголын үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн Ц. Цогзолмаа болон тус холбоодод хамрагддаг бусад бүх салбар салонуудад, Монголын авто замчдын холбоо, үсчин гоо сайхны “Goddess” салон, амьдралын минь жаргал зовлонг хуваалцаж, сэтгэлийн дэм өгч, урам зоригоор ямагт сэргээдэг нийслэлийн 23-р сургуулийг 1997 онд төгссөн миний ангийнхан, Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн багш Ариунаа, Энхзаяа нийслэлийн 45-р сургуулийн 2а ангийн багш Д.Отгонжаргал болон хамт олонд, олон жил айл саахалт яваа алтан хөршүүд, сайхан эгч нартаа түүнчлэн оршин суугаа СБД-ийн 4-р хорооны хамт олон, “Өөдрөг Энх” ӨЭМТ-ийн эмч нар, “Маяами” зочид буудлын “Солонгос хоолны ресторан”-ы хамт олон, буудлын менежерүүд Батцэцэг, Адъяа, авто зогсоол хариуцсан менежер Ариунаа нар,  “Итгэлцэл СӨХ, ХСҮТ-ийн Б.Түвшин, Чинзориг, дурангийн Амарболд  эмч нартаа болон “Монфа” эмийн сангийн эмийн санч Хишгээ нарт талийгаачийн охин, хайртай зээ охин нараас  гүнээ талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёсолъё. 
Сайхан ээжийн минь туулсан амьдралын замдаа бүтээсэн бахархалт түүх,  хийсэн ажил, хэлж захисан үг, хүнийг хайрласан шиг хайрлаж, үерхсэн шиг үерхдэг хүнлэг нинжин сэтгэл, даруу төлөв зан чанар тань үр хүүхэд, шавь нар биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд мөнх хоногшин үлдэх болно. Тэнгэрийн оронд амар амгалан морилж, сайн хүний заяаг эргэн олж, хайртай хүмүүстээ ахин төрөх болтугай. 

Ум сайн амгалан болтугай.
Ижийгийн минь гэгээн дурсгалыг хүндэтгэн хүрэлцэн ирж, үр хүүхэд биднийг дэмжиж, эцсийн замд нь үдсэн  эрхэм хүндэт  та бүхний ажил үйлс өрнүүн өөдрөг, гэр бүл бүхэнд аз жаргал, элэг бүтэн амьдрал цэцэглэж байх болтугай. 

Сэтгэлийн зул бадраасан: 
 
“Ану бьюти” салоны захирал Батцэрэнгийн Лхагвадулам
2021 оны арванхоёрдугаар 
сарын 05.

Хүчтэй байгаарай, охинтойгоо хүссэн бүхэндээ хүрнэ ээ. Ачтай аав, ээжийнхээ үргэлжлэл нь та 2 минь шүү, хичээгээрэй, амжилт хүсье!
Хүндэт багш минь ҮС ГОО Сайхны салбарт маш их үнэтэй хувь нэмрийг оруулж түүхийг бүтээсэн түмэн олонд үлгэр дуурайлал болсон хүчиохэг дайчин . Олон хүнийг мэргэжилтэй ажилтай бологсон энрэнгүй тусархаг саихан сэтгэлтэй хүн байсан Таныгаа бмд Үүрд дурсан санж явах болноо УМ САЙН АМАГЛАН БОЛ ТУГАЙ
respect
Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

24 мин
Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

31 мин
Засгийн газар: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

4 цаг 17 мин
Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн

8 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн.

8 цаг 35 мин
МАН-ын бага хурал маргааш болно

МАН-ын бага хурал маргааш болно

Өчигдөр 13 цаг 48 мин
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

Өчигдөр 13 цаг 44 мин
Газрын ховор элементийн баяжмалуудаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулж болно

Халзанбүрэгтэй ордын хувьд ашигтай, огт ашиггүй эсвэл ашиг, алдагдал нь ижил гэх

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трамп В.Путин, В.Зеленский нартай утсаар ярина

Өнгөрсөн баасан гарагт Истанбулд болсон энхийн хэлэлцээний дагуу ОХУ, Украины тал хар

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хамтарсан Засгийн газар тарвал би ажлаа өгнө” гэжээ

Төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал болж, Төрийн ордонд улс төрийн уур

Өчигдөр 06 цаг 00 мин