Бурханы сүмээс ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжин оёдлын машин хандивлалаа

2021-12-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

“Цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулцгаая" гэсэн уриан дор Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ээс Баянзүрх дүүргийн 4-р хороонд ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжин оёдлын машин хандивлалаа. 

Шинэ коронавирусын цар тахал (Ковид-19) 3 дахь жилдээ үргэлжилж, халдвар авах эрсдэлээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ, эдийн засаг, нийгэм, соёлын салбар бүрт ихээхэн нөлөө үзүүлсээр байна. Ковид-19 цар тахлыг даван туулахын тулд бүхий л чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Бурханы сүм Монголд халуун тусламжийн гараа сунган тусалсаар байгаагийн нэг үйл ажиллагаа нь 2021.12.9-ний өдөр Бурханы сүмийн гишүүд Баянзүрх дүүргийн 4-р хороонд зочилж, Оверлок оёдлын машин болон дижитал оёдлын машиныг хүлээлгэн өглөө. “Баянзүрх дүүргийн 4-р хороонд үйлдвэрлэв" нэртэй ТББ-ыг байгуулж, Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэлд орсон орлого багатай эмэгтэйчүүдэд боловсрол олгох, техникийн зааварчилгаа өгөх, ажлын байр бий болгоход туслахын тулд сүмүүдтэй хамтран ажиллах хүсэлт тавьсныг Бурханы сүм ийнхүү дэмжин тусламж үзүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Энхбаатар: “Өнөөдөр их бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болж байна. Баянзүрх дүүргийн 4-р хорооны Засаг дарга Б.Бадамгаравын санаачилгаар тухайн хорооны иргэдийн орлого, амжиргааг дээшлүүлэх зорилгоор, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ ажилд дэмжлэг үзүүлж байгаа Бурханы сүмийнхээ нийт итгэгчдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэж хэллээ.

4-р хорооны засаг дарга Б.Бадамгарав: “Ковид-19-ийн улмаас айл өрхүүдийн эдийн засаг хүнд байдалд байсаар байна. Бурханы сүмээс цаг үеэ олсон тусламж үзүүлсэнд үнэхээр их баярлалаа" хэмээн хэлж байв.  

Бурханы сүмийн албан тушаалтан хэлэхдээ, “Хүнд хэцүү өдрүүдийг туулж байгаа хөршүүддээ бага ч гэсэн урам зориг, хүч өгнө гэж найдаж гишүүд чин сэтгэлээсээ бэлдсэн.  Цар тахал болон янз бүрийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд бид цаашдаа ч хамтран ажиллах болно” гэв.

Өнгөрсөн хугацаанд Бурханы сүм Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх болон даван туулах ажилд идэвхтэй оролцсоор ирсэн байна. Удаан үргэлжилж буй тахлын улмаас улам бүр туйлдаж буй нөхцөлд, Ковид-19-ийн эсрэг тэмцэх тэргүүн эгнээнд байгаа гал сөнөөгчид болон эмнэлгийн ажилтнуудыг дэмжин ажиллажээ.  Өнгөрсөн сард Дархан-Уул аймгийн Гал түймэртэй тэмцэх газарт 10 мянган амны хаалт хандивласан бол 9-р сард Орхон аймгийн ЭХЭМҮТ-д чяцарганы ундаа хандивласан аж. Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Дархан, Орхон аймгийн эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад нийт 17 мянган амны хаалт хандивлажээ. 

Мөн Бурханы сүмээс бусдад итгэл найдвар өгөх алхамууд нь Ковид-19-ийн улмаас амьжиргаагаа залгуулахад хэцүү байгаа хөршүүд болон нийгэмд их дэм болсоор байна. Баянгол дүүргийн ИТХ-аар дамжуулан 5 кг будаа, 5 кг гурил, 2 кг элсэн чихэр, 1 л тос зэрэг 30 иж бүрдэл хүнсний бүтээгдэхүүнийг 30 өрхөд хандивлаж, 1,2 сая төгрөгийн хандив тусламжийг Ковид-19-өөр өвчилсөн өрхүүдэд дамжуулан өгчээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 4-р хорооны Ахмадын баяраар ахмад настнууддаа бэлэг болгон амттан, чихэр зэрэг хөнгөн зуушийг өгч баярлуулсан байна.

Өнгөрсөн 9-р сард Улаанбаатар хотын итгэгчид Баянгол дүүргийн ИТХ-тай хамтран Агропарк цэцэрлэгт хүрээлэнд 500 ширхэг хайлаас мод тарьж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ.  Ковид-19-ээс өмнө цусаа хандивлах аян, хөдөлгөөнийг тасралтгүй зохион байгуулж, цусны хангамжийн дутагдлыг арилгахад тусалж байжээ.  Өвөлдөө халтиргаа гулгаа ихтэй үед ч цас цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж,  хөрш, нийгэмдээ тусласан байна. 

Дэлхийн 175 оронд 7500 гаруй салбар сүмтэй Бурханы сүм нь гамшгийн үед тусламж үзүүлэх, байгаль орчныг цэвэрлэх, цус хандивлах, боловсролыг дэмжих, нийгмийн халамжийг дэмжих, түүнчлэн Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх зэрэг сайн дурын олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Сайн үйлсээрээ дамжуулан хүн төрөлхтнийг аврахын тулд золиослогдсон Христийн золиос ба хайрыг үйлсээрээ хэрэгжүүлэн, гэр бүлийнхнээ хайрлан халамжилдаг “Эхийн сэтгэл”-ээр дэлхийн зон олны аз жаргал, сайн сайхны төлөө тэмүүлэн ажилладаг ажээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус сүм 21000 гаруй сайн дурын үйл ажиллагаа явуулжээ.  

Байден, Трамп, Обамагийн засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал, Солонгосын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Ногоон алим (Green Apple)-н алтан шагнал зэрэг чин сэтгэлийн сайн үйлсийн олон үйл ажиллагааг нь өндрөөр үнэлсэн олон мянган шагналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, ОУ-ын байгууллагуудаас хүртээсээр байгаа юм байна.

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин