Монголын шилдэг тамирчнаар М.Уранцэцэг тодорлоо

2021-12-14
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно-2021" тэргүүн дээд наадам амжилттай болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас хоёр жил хойшлоод байсан тус наадам энэ жил өргөн дэлгэр болсон юм. Тамирчдын хувьд энэ шагнал нэг насны хөдөлмөрөө үнэлүүлж, цаашлаад улам их амжилт гаргах “ташуур” болсоор ирсэн. Тиймээс ихээхэн ач холбогдол өгч, догдлон хүлээдэг билээ. Энэ жилийн наадмын салхийг хагалж "Шилдэг олимпийн танхим"-ыг зарлав. Энэ номинацид Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэнэ” олимпийн танхим шилдэгээр шалгарч, С.Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгээс "Бөртэ чоно” цомоо гардаж авсан юм.

"Бөртэ чоно-2021" наадам 21 төрөлд шилдгүүдийг шалгарууллаа.

Үүний дараа "Спортын шилдэг сэтгүүлч"-ээр "Монголын спортын нэгэн зуун жил" төслийн баг шалгарч, “Бөртэ чоно” хүртлээ. Ийнхүү шагналын цуваа ар, араасаа цуварсаар байв. Спорт сонирхогчдын хамгийн их хүлээдэг “Шилдэг баг” шагналыг Монгол Улсаа төлөөлж, анх удаа багийн спортоор олимпийн наадамд өрсөлдсөн сагсан бөмбөгийн “3x3” эмэгтэй баг хүртлээ. Тэд дасгалжуулагчийн хамт шагналаа гардсан юм. Харин тэдний дараа “Шилдэг шүүгч”-ээр олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд финалын барилдаануудыг шүүсэн амжилтаараа Б.Энхцэцэг шүүгч “Бөртэ чоно”-ын эзэн боллоо. Тамирчин хүний амжилтын цаана багш, дасгалжуулагчийн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл байдаг билээ. Тэгвэл энэ жилийн “Шилдэг дасгалжуулагч”-аар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар "Токио 2020" олимпийн наадамд нэг мөнгө, хоёр хүрэл медальтан төрүүлсэн амжилтаараа тэргүүлсэн юм. Энэ төрөлд дахин хоёр дасгалжуулагчийг шилдэгээр нэрлэв. Тэд бол чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, пауэрлифтингийн спортын дасгалжуулагч Д.Баттулга байв. Тэдний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр Гавьяат дасгалжуулагч болж байсан бол ийнхүү дахин нэг өдөр тэргүүн дээд “Бөртэ чоно” наадмын цомыг өргөлөө. Харин паралимпийн шилдэг тамирчнаар Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ олимпийн наадмын рекордыг эвдсэн амжилтаараа тэргүүллээ. “Бөртэ чоно” наадмын хамгийн сэтгэл догдлуулсан мөчийн нэг нь “Шилдэг эмэгтэй тамирчин”-г нэрлэх үе билээ. Энэ удаад энэ нэр төртэй шагналын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шалгарсан юм. Тэрбээр энэ цаг үед ДАШТ-д оролцож байгаа билээ. Харин дараагийн “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Токио 2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болортуяа шагналын тавцанд зогслоо. Тэдний дараа “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар чөлөөт бөхийн тамирчин ОУХМ Х.Лхагвагэрэл  “Бөртэ чоно” гардсан бол түүнтэй хамт Токио 2020 олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Сайд Моллей энэ нэр төртэй шагналын эзэн болсон юм. Тэрбээр Монгол Улсад байхгүй байгаа учир цахимаар холбогдож баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны төгсгөлд наадмын хамгийн үнэ цэнэтэй шагнал болох энэ оны “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин” шагналыг Хөдөлмөрийн баатар, Токио 2020 олимпийн наадмын хүрэл медальт М.Уранцэцэг хүртсэн бол “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-аар олимпийн наадмын хүрэл медальт, Абу дабигийн “Их дуулга” тэмцээний алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар хүртсэн юм.           

Шагнал хүртсэн зарим тамирчдын сэтгэгдлийг хүргэе.

 

“Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”  М.Уранцэцэг:

-Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин” шагналыг авсандаа баяртай байна. Миний хувьд 2013 онд шилжин явах цомыг авч байсан бол энэ жил дахин хүртлээ. Миний хувьд энэ жил амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Жишээлбэл, ДАШТ-ээс медаль хүртсэнийхээ дараа олимпоос хүрэл медаль авч, Хөдөлмөрийн баатар гэх нэр хүндтэй, хариуцлагатай алдрын эзэн болсон. Энэ наадмын шилдэгийн шилдэгт олон тамирчин өрсөлдсөн. Тэднээс шалгарч чадсандаа баяртай байна.

“Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин” Ц.Цогтбаатар:

-Жил бүр зохион байгуулдаг энэ наадамд “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо. Энэ жилийн хувьд олимп, дэлхийн наадамд амжилттай оролцож, улсынхаа нэрийг гаргасандаа баяртай байна. Энэ шагналыг би энэ бүх амжилтыг минь урамшуулж өгсөн бэлэг гэж бодож байна. Тиймээс цаашид улам хичээж, 2024 оны олимпийн наадамд илүү амжилт гаргана гэсэн зорилгыг өөртөө тавилаа.

“Шилдэг баг”-аар шалгарсан эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч С.Тулга:

-Монголчууд олимпийн наадамд чөлөөт бөх, жүдо, бокс гэсэн хэдхэн топ  төрөлтэй байсан. Харин үүнийг бид нэгээр нэмлээ. Бид цаашдаа илүү их амжилт гаргахын төлөө хичээх болно. Ирэх олимпод сайхан мэдээтэй уулзах болно гэж найдаж байна. Мөн эрэгтэй баг маань олимпийн аваргуудыг ДАШТ-ээр хожиж чадлаа. Энэ нь Монголын тамирчид дэлхийд ямар хүчтэй өрсөлдөгчид вэ гэдгийг харуулж байна.

 

Шагналын эзэдтэй танилцана уу

Шилдэг олимпийн танхим: “Сод-Эрдэнэ” олимпийн танхим

Шилдэг олимпийн зөвлөл: “Атланта” олимпийн зөвлөл

Олимпийн шилдэг зүтгэлтэн:  “Хил хамгаалах ерөнхий газар” Ш.Лхачинжав

Шилдэг спортын сэтгүүлч:  “Монголын спортын нэгэн зуун” төсөл

Спортын шилдэг бүтээн байгуулалт: “Мөсөн өргөө”

Шилдэг ивээн тэтгэгч:   “МCS” групп, “Sкуtel” групп

Шилдэг баг: “3x3” эмэгтэйчүүдийн шигшээ баг

Шилдэг шүүгч: Т.Энхцэцэг /жүдо/

Шилдэг спортын хороо: Чөлөөт болон жүдогийн холбоо

Шилдэг олимпийн бус холбоо: Жюү жицигийн холбоо

Шилдэг менежменттэй холбоо:  Монголын хөлбөмбөгийн холбоо

Шилдэг ажил мэргэжлийн холбоо: Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв

Шилдэг дасгалжуулагч: Х.Болдбаатар, Б.Баттулга, Д.Баттулга

Шилдэг залуу тамирчин: Д.Отгонжаргал /чөлөөт бөх/

Шилдэг паралимпийн тамирчин: Э.Содномпилжээ

Шилдэг эмэгтэй тамирчин: М.Анхцэцэг /хүндийн өргөлт/, Б.Болортуяа /чөлөөт бөх/

Шилдэг эрэгтэй тамирчин: Х.Лхагвагэрэл /чөлөөт бөх/, Сайд Моллей    /жүдо/

Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин:   М.Уранцэцэг  /жүдо/

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин:   Ц.Цогтбаатар /жүдо/

Монголын шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзэн: М.Уранцэцэг /жүдо/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.14 МЯГМАР № 244 (6721)

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна

Нийт есөн бүлэг, 60 заалт бүхий хуулийн төслийг бэлдээд олон нийтээс санал авах ажлыг хийх болно. Е

9 цаг 26 мин
С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

Өчигдөр 12 цаг 38 мин
Сонсгол: Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцож байна

Сонсгол: Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцож байна

Өчигдөр 12 цаг 04 мин
Худалдааны хуулийг өргөн барьж батлуулна

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооро

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулсан

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

Уг нь “...Оюу толгой төсөл Монголд ашигтай, ашиггүй” гэдэг дээр маргах ямар ч шаардлагагүй юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-оо

Уржигдар 18 цаг 36 мин
Д.Үүрийнтуяа: Зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтэц, ТЭЗҮ бэлэн болсон

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа төсөв тасрах эрсдэл болон зэс хайлуулах үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлө

Уржигдар 06 цаг 00 мин
Тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэр

Уржигдар 06 цаг 00 мин
Сонсгол: Хөрөнгө оруулалтын гэрээг парламент хэд хэдэн удаа буцаасан ч ҮАБЗ хэлэлцэж, зөвлөмж хүргүүлсэн

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин