“TikTok”-оор үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж амжилтад хүрсэн туршлагаас

2021-12-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын дунд үеэс эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд жинхэнэ “гал” гарав. Орон сууцны эрэлт ихэсч, үнэ “тэнгэрт хадлаа”. Өрсөлдөөн их байсан тул орон сууцнууд өндөр үнэтэй ч хурдан хугацаанд зарагдаж байв.

Цар тахлын оргил үеэр үл хөдлөх хөрөнгийн компаниуд үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзаж, байраа үзүүлэх боломжгүй болсон. Тиймээс тэд үйлчилгээндээ “TikTok” цахим сүлжээний платформыг ашиглах шинэ нээлтийг хийснээр дээрх үр дүнд хүрчээ. Тодруулбал, байрныхаа бичлэгийг хийн “TikTok”-т байршуулснаар тэд богинохон хугацаанд худалдан авагчаа олж эхэлжээ. Үүнийг үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьсгал хэмээн нэрийдэж байна. Ийн яг энэ аргаар амжилт олсон хүмүүсийн туршлагаас хуваалцаж байна.

10 минутад 10 өөр орон сууц харах боломжтой юу?

Мэдисон Саттон хэмээх 25 настай агент бүсгүй Америкийн Нью Йорк хотод амьдардаг. Тэрбээр “TikTok”-т өнгөрсөн оны эхээр @TheNYCAgent хэмээх хаяг нээн үл хөдлөх хөрөнгөө сурталчилж эхэлжээ. Гэтэл түүний төсөөлөөгүй үр дүнд хүрсэн байна.

Энэ тухай тэрбээр “TikTok”-т хаяг нээж эхэлснээр нэг орон сууцны талаар 200-400 хүн лавлаж байсан. Ийм зүйл болно гэж амьдралдаа хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ бүхэн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. 10 минутад 10 орон сууцыг “TikTok-оос өөр аргаар харах боломжтой гэж үү” гэж ярилаа.

Мэдисон бизнесээ  100 хувь “TikTok”-т шилжүүлснээр түүний харилцагчид хоёр дахин ихэсчээ. Учир нь “TikTok” хэрэглэгчдийн дөрөвний гурав нь долоо хоногт нэгээс их цагийг тус аппликейшнд зарцуулдаг гэсэн тооцооллыг “Statista”  гаргасан байна.

“TikTok”-ийн  бичлэгээ яаж олон хүнд хүргэх вэ?

Илүү олон хэрэглэгчийг татахын тулд үл хөдлөх хөрөнгийн агентууд “For You” гэсэн алгоритмыг бичлэгэндээ тохируулахыг Мэдисон зөвлөв. Учир нь ингэснээр таны бичлэг зорилтот бүлгийн буюу тухайн муж бүс нутгийн хэрэглэгчид харагдах юм.

Техас мужийн нэгэн агент Уайтинг энэ аргыг ашигласнаар түүний бичлэг 2.2 сая хүнд таалагджээ. Тэрбээр энэ бичлэгэндээ ямар ч төлбөртэй сурталчилгаа ашиглаагүй бөгөөд лайк дарсан хүмүүсийн 90 хувь нь түүний дагадаггүй байжээ. Ингэхдээ Уайтинг  #homesforsale, #luxuryrealestate гэсэн хаштаг ашигласан бичлэгүүдийг нь 24 саяаас 556 сая хүн үзжээ. Энэ нь орон сууц маш хурдан зарагдахад тусалсан байна.

Борлуулалтаа дөрөв дахин өсгөжээ

Үл хөдлөх хөрөнгийн агентийн зургаан жилийн туршлагатай, “TikTok”-ийн ямар ч мэдлэггүй  Жозеф Фейлинг тус платформыг ашиглаж үзэхээр шийджээ. Үр дүнд нь тэр АНУ-ын Даллас мужийн хамгийн хямд үнэтэй орон сууцнуудыг худалдаалах зах зээлд хамгийн их амжилт олжээ.

Энэ тухайгаа “COVID-19 цар тахал хүмүүс асар их зүйлийг туршиж үзэх боломжийг олгосон. Өнгөрсөн жил би Калифорниад ямар олон худалдан авагчтай болсон гэж сананаа. Учир нь тэд Калифорниа дахь сая долларын үл хөдлөх хөрөнгөө зараад Техаст 500 мянган доллараар байшинтай болох боломж бий болсон. Хэрэглэгчдийн 75 хувь нь “TikTok”-оос бидний байшинг харсан. Борлуулалт дөрөв дахин өссөн. Бид цахим нийгэмд амьдарч байна. Тиймээс бичлэг бол бидний ирээдүй. Хүмүүсийн анхаарал ч ийшээ чиглэж байна” гэв.

Энэ оны есдүгээр сар гэхэд “TikTok”-ийн идэвхтэй хэрэглэгчийн тоо сард нэг тэрбумд хүрсэн нь том амжилт байв. Эцэст нь  Мэдисон Саттон “TikTok” хэрэглэгчтэйгээ удаан хугацаанд харилцаатай байх боломжийг бүрдүүлсэн. Хэрэв энэ платформ байгаагүй бол бид эдгээр үйлчлүүлэгчдээ хүрч чадахгүй байлаа. Тиймээс хэрэв чи агент бол “TikTok”-ийг ашиглаарай” гэж зөвлөлөө.

Эх сурвалж:CNN

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 50 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 50 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 20 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин