Аялал жуулчлалын бүс, А зэрэглэлийн зам дагуу байнгын сүлжээ оруулна

2021-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цахим үндэстэн, хүний хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Цахим үндэстэн гэхээр хүмүүс зөвхөн E-Mongolia төслийг ярьж байна гэж ойлгодог. E-Mongolia бол цахим үндэстэн болохоор зорьж хэрэгжүүлж буй олон ажлын зөвхөн нэг нь юм. E-Mongolia -н хувьд товчхондоо төрөөс иргэнд, бизнесийн байгууллагад, төрөөс төрд үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа томоохон ажил гэж ойлгож болно. Цахим үндэстэнг улс орнууд янз бүрээр тодорхойлж байна. Монгол Улсын хувьд эх орны өнцөг булан бүрд харилцаа холбооны дэд бүтэцтэй, хүн бүр цахим сүлжээг тодорхой хэмжээгээр ашигладаг буюу хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй байх зарчмыг баримталж байгаа. Цахим үндэстэнг байшин гэж харвал уг байшингийн суурь нь гэж хэлж болно. Дунд хэсэгт нь мэдээллийн аюулгүй байдал, түүнийг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалт байх юм. Дараа нь иргэдийн тоон бичиг үсгийн мэдлэг чадвар, хэрэглээг багтааж байгаа. Мөн цахим засаглал буюу төрийн байгууллагуудын харилцааг бүрэн цахим болгохыг зорьж байна. Ингэснээр салбар бүрийг мэдээлэл харилцаа холбооны технологиор дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлж инновац, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэх боломж нээгдэж буй. Үүний цаана стратегийн зургаан зорилт тодорхойлсон.

Эхний зорилт болох дижитал дэд бүтцийн хүрээнд 331 сумаас 226 нь шилэн кабельд холбогдлоо. Үлдсэн зургаан сумыг ирэх жилүүдэд холбож дуусгана. Цаашид сум суурингаас гадна аялал жуулчлалын бүс нутаг, олон улсын А зэрэглэлийн зам дагуу байнгын сүлжээ оруулахаар төлөвлөсөн. Мөн 2023 оны нэгдүгээр сараас Улаанбаатар хотод 5G сүлжээг оруулна. Манай байгууллагаас бодлогын баримт бичиг гарч, хувийн хэвшил нэвтрүүлнэ. Дижитал дэд бүтцийн хүрээнд олон жил ярьж байгаа үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг урагшлуулна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 50 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 50 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 20 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин