Нууц санал хураалтаар ШЕЗ-ийн даргаар Д.Зүмбэрэллхамыг сонгожээ

2021-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан болжээ. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталснаас гадна тус зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдсөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. ...” гэж заасны дагуу нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчид хоёр удаа санал тэнцсэн тул санал хураалтыг гурав дахь удаа зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 12 дахь даргаар Дорждамбын Зүмбэрэллхамыг олонхын саналаар сонголоо.

Дорждамбын Зүмбэрэллхам нь 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль, эрх зүйч /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.Тэрбээр 1984-1992 онд Өмнөговь аймаг болон Мөрдөн байцаах газар, Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд Элчин сайд, 2018-2019 онд УИХ-ын Тамгын газарт ТББХ-ны зөвлөх, ахлах зөвлөх, 2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 50 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 50 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 20 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин