Ардчилсан намынхан хүний эрхийн төлөөх жагсаалд нэгдэхийг уриаллаа

2021-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу 12 дугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ асуудлаар болон Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ы  талаар Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл өглөө.

Ардчилсан намын дарга М.Тулгат “Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ийг энэ сарын 4-6-нд зохион байгуулсан. Үндэсний чуулганд нийт 1300 гаруй төлөөлөгч оролцсон. Чуулганаар намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Маргааш бид хүний эрхийн төлөөх нээлттэй цуглааныг хийнэ. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. МАН Их хурлаараа хүний эрхийн асуудлыг хөндсөн. Гэтэл МАН ковидын онцгой байдлын үеийн хуулиар далимдуулан хүний эрхийг маш ихээр зөрчсөн. Гэсэн хэдий ч алдаа дутагдлаа ойлгож хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай. Хүний эрхийн чиглэлд Ардчилсан нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж ярилаа.

Ардчилсан намаас хүний эрхтэй холбоотой таван хуулийн төслийг бэлэн болгожээ. Хуулийн төслүүдийг үе шаттайгаар бүлэг дээр хэлэлцэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 50 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 50 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 20 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин