“E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв

2021-12-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс цахим үндэстэн болох эрэлхийллээ зоригтой эхлүүллээ. Магадгүй хөл хорионы дэглэмд “хийцгүүрч” өнгөрүүлсэн хугацаанд төрийн хамгийн шуурхай хийгээд иргэдийн амьдралд бодит өгөөж  мэдрэгдсэн ажлаар цахим шилжилтийг нэрлэж болно. Тиймдээ ч энэ Засгийн газрын хамгийн том амбици бол цахим үндэстэн санаачлага юм. Ерөнхийдөө манай улсыг цахим улс болгох ажлыг Харилцаа  холбоо, мэдээллийн технологийн газар гардан хэрэгжүүлж  өнгөрсөн жилийн өдийд албан ёсоор нээж, тууз хайчилж байв. Тухайн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Засгийн  газрын 2020-2024 оны үйл ажиллгааны хөтөлбөрт цахим шилжилтийн ажил орсон. Үүний эхний алхам болгож “E-Mongolia” нэгдсэн платформыг нээлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэхээс гадна төрийн байгууллагын хоорондын мэдээлэл солилцох систем, мобайл аппликейшн, веб сайтаар дамжуулан үйлчилгээ авах боломжтой. Цаашид иргэдэд хэрэгтэй,шаардлагатай бүх үйлчилгээг цахимд оруулахад хичээж ажиллаж байна. Хугацааны хувьд технологиос илүү хууль, эрхзүйн асуудал чухал байгаа. Цахимжуулалтын ажилд хамгийн их анхаарах ёстой зүйл бол мэдээллийн аюулгүй байдал. Өөрөөр хэлбэл, технологийн шийдлээс илүү, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо иргэдийн дата нууцлалыг яах вэ гэдэг зүйлийг анхаарах ёстой. Цахим шилжилтийг дур мэдэн хийгээгүй. Олон улсын туршлагыг сайн судалж нэвтрүүлсэн. Тухайлбал, Эстон улсын  Цахим засаглалын академитай хамтарч байна.  Сүүлийн үед Украйн улс манайхтай ижил цахим шилжилтийг хийж эхэлсэн” гэж байв. Тэгвэл түүнээс хойшхи жилийн хугацаанд төрийн үйлчилгээний нэгдсэн портал "E-mongolia" хэрхэн “ажиллав” гэдгийг бид онцоллоо. Мөн цахим үндэстний гол цөм болсон мэдээллийн аюулгүй байдлыг хангах суурь баазыг хэр бат бөх тавив гэдэг энэ салбарын бодлого байх учиртай юм.

“E-Mongolia” анх 25 төрийн байгууллагын 181 үйлчилгээтэй ашиглалтад орж байсан. Өнөөдрийн байдлаар төрийн 56 байгууллагын 569 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.9 сая гаруй хэрэглэгчид 5.3 сая удаа төрийн үйлчилгээг үзүүлсэн. Иргэндээ хуваагаад үзэхээр нэг иргэн дунджаар 2-3 удаа “E-Mongolia”-гаар үйлчилгээ авсан тооцоо гарчээ.

“E-Mongolia” системийг нэвтрүүлэхээр судалж хийж байх үед цахим шилжилт хийгдээгүйн улмаас төсвөөс 166.5 тэрбум төгрөг, иргэдээс 153.4 төгрөгийг жилдээ зарцуулдаг гэсэн тооцоо гарч байж. Тэгвэл дижитал шилжилт хийснээр төр 9.9 тэрбум төгрөг, харин иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж тооцжээ. Тэгвэл 2020 оны аравдугаар сард нэвтрүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 4.9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Систем нэвтэрснээр Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 52.8 тэрбум төгрөг хэмнэснийг хөндлөнгийн судалгааны байгууллагууд гаргажээ.

Хамгийн гол нь нэг иргэн нэг төрийн үйлчилгээ авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэх судалгаа бий. Тэгвэл өнөөдөр онлайн үйлчилгээ авснаар тухайн хүн 5-10 минутын дотор ажлаа амжуулах боломж бүрдсэн. Үүний цаанаа төрийн олон шатлалт үйлчилгээ буюу тухайн иргэн бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалаа бүрдүүлээд өгөхөд төрийн нэг албан тушаалтан шалгаад, нэмж  материал бүрдүүлэх шаардлагатай зэргээр олон дахин явуулдаг, чирэгдэл үүсгэдэг асуудал цахим платформын ачаар буурсан байна. Товчхондоо, иргэн нэг  цонхноос л шаардлагатай бүх материалаа цуглуулаад, өөрт хэрэгтэй үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжийг “E-Mongolia” нээсэн.

Цаашид хүний өдөр тутам ашигладаг банкны карт болон бусад бичиг баримтуудыг нэмж байршуулах боломжтой. Мөн хэрэгцээт үйлдлүүд хэсэгт нийгмийн даатгал, үнэт цаас, зээлийн мэдээлэл, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүд, тээврийн хэрэгсэл гэх мэт олон цэсүүд “Profile” цэсэнд нэмэгдсэн. Ингэснээр иргэн өөрийн мэдээллээ олон газраас хайхын оронд нэг газраас шууд харах юм. Дээр нь өмнө нь 569 төрийн үйлчилгээг нийгмийн даатгалын үйлчилгээ, барилга, газрын үйлчилгээ гэж бүлэглэдэг байсан бол “E-Mongolia 2.0”-д “Ажил бүтээхэд тань тусална” цэс нэмж хүмүүст түгээмэл тулгардаг асуудлуудыг “Бичиг баримтаа гээсэн”, “Жолооч танд”, “Гэр бүл зохион”, “Хүүхэдтэй боллоо”, “Хуулийн этгээд байгуулах”, “Орон сууцтай болох” зэргээр хайж олоход амархан байдлаар бүлэглэжээ. Тухайлбал, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх, хуулийн этгээд бүртгүүлэх цэсээр дамжиж Монгол Улсын анхны цахим хүүхдүүд болон хэдхэн хормын дотор хуулийн этгээдийн нэрээ хайж олоод, зайнаас бүртгүүлсэн цахим компаниудыг бүртгээд байгаа аж.

Одоогоор төрийн 569 үйлчилгээ цахимжаад байгаа бол орон нутгийн үйлчилгээнүүд нэмэгдээд 5000-д хүргэнэ. Алсдаа G2G” буюу төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, “G2B” буюу төр-бизнесийн харилцааг, “G2C” буюу төр-иргэний бүх харилцааг цахимжуулахаар зорьж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.8 ЛХАГВА № 240 (6717)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

11 цаг 28 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

11 цаг 52 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

19 цаг 11 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

19 цаг 11 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

19 цаг 11 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10