Энэ жилийн агаарын бохирдол өмнөх оноос 40 хувиар ихэсчээ

2021-12-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.  Эдгээр байгууллагууд долоо хоног бүрийн даваа гарагт агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж байхаар болжээ. 

"Агаарын чанар муудсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой"

Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Улаанбаатар хотын агаарын чанарыг 2018 оноос өмнө болон хойш гэж буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэхээс өмнөх болон дараах үе гэж ангилж байгаа. Агаарын бохирдлын талаар мэдээллийг зөвхөн тухайн өдрөөр бус сарын дунджаар тодорхойлдог. Ингэж үзэхэд 2021 оны арваннэгдүгээр сарын агаарын бохирдол 2020 оныхоос өндөр байгаа. Агаарын чанарын мэдээг харвал бохирдол өмнөх оноос 25-40 хувиар их байгаа нь харагдана. Үүний шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард нийт тээврийн хэрэгслүүдийн 15-20 хувь замын хөдөлгөөнд оролцож байсан. Мөн Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн тоо огт буурахгүй, улмаар өмнөх оноос 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2021 он гарсаар төвийн зургаан дүүрэгт 6510 өрх шилжиж ирсэн бол түр оршин суугчаар бүртгүүлсэн 20593 өрх байна. Эдгээр өрх галлагааны улиралд 60 мянган тонн түлш хэрэглэнэ. Гал түлж буй өрхийн тоо буурахгүй байгаа байна. Тухайлбал, Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа гэсэн гурван хэсэгт агаарын бохирдол буурахгүй байгаа” гэж ярилаа.

Гэр хорооллын 141968 өрхийн зуухыг тоолоход 54319 нь стандартын зуухтай байжээ. Стандартын зуух нь сайжруулсан түлшний шаталтыг бүрэн явуулдаг, угаарын хийн эрсдэлийг бууруулдаг давуу талтай. Уламжлалт зууханд таван кг түлшийг түлэхэд 2-3 цаг шатдаг бол стандартын зууханд түлэхэд 4-5 цаг шаталт үргэлжилдэг юм.

400 өрхөд нэг сайжруулсан түлшний цэг ногдож байна

Нийслэлд сайжруулсан түлш түгээлт, борлуулалтын 600 цэг буюу 400 өрхөд нэг цэг ногдож байгаа юм. Энгийн уламжлалт зууханд гал түлж байгаа айлуудаас угаарын хийн дуудлага их ирдэг. 190 мянган өрхөд угаарын хий мэдрэгч тараасан бөгөөд ашиглалтын байдалд тогтмол хяналт тавьж байгаа гэдгийг Таван толгой түлш компаниас мэдээлэв.

НМХГ-аас найман шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. 2021 онд нийт 19.5 тонн түүхий нүүрсийг нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн хурааж, Амгалан дулааны станцад нийлүүлжээ. Зөрчлийн тоо 2019, 2020 онтой харьцуулахад 90 орчим хувиар буурсан үзүүлэлт юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 26 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин