Томуугийн вирусын мутацаас үүдэн цэцэрлэгийг хаахаар болжээ

2021-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

COVID-19 цар тахал, томуу болон томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн улирлын сүүлийн долоо хоногийг цахимд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн цэцэрлэгийг энэ сарын 10-наас эхлэн түр хугацаанд хааж магадгүй нөхцөл үүсэж байгааг салбарын сайд нь өнгөрсөн  долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өөр ямар нэг хувилбар гаргах боломжтой эсэхийг тодруулахад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох гурван шаардлага бий. Нэгдүгээрт, иргэдийн нэмэлт тунд хамрагдах оролцоо бага байна. Есдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн өвчлөлийн дийлэнх нь гэр бүлийн орчноосоо гараад байгаа. Иймд асран хамгаалагч нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах шаардлага байна. Хоёрдугаарт, томуугийн дэгдэлт эхэлж байна. Энэ жил томуугийн вирус мутацлагдаж, шууд хатгалгаа болж хүндэрч байгаа учраас дэгдэлтийн нэг сарын хугацаанд цэцэрлэгийг түр зогсоох нь зүйтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Одоогийн байдлаар хүүхдийн өвчлөл өмнөх сараас 10 хувиар өссөн, эмнэлгийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн байгаа. Гуравдугаарт, ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг. Есдүгээр сарын 1-нээс 4-5 настнуудыг авахад ирц 50-60 хувьтай байгаа. Энэ ирц дахин унах эрсдэлтэй" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 26 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин