Өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна

2021-12-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх нэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ. Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна. Хороодын өрхийн эрүүл мэндийн төв, иргэний танхимуудад дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд өөрт ойр байршилтай газарт хандах боломжтой. Мөн иргэдийн ажлын цагийг тооцоолон дээрх суурин цэгүүдийг өглөө 09:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллахаар зохион байгуулсан байна. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд түр цэгүүдийг ажиллуулан, вакцинжуулалтыг хийж байгаа билээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас хийсэн дараагийн ажил нь 75 их, дээд сургуульд 37 явуулын баг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинжуулжээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах 138 мянган оюутан, залуусын 28272 нь III тундаа хамрагдсан байна.

“Оюутан залуусын вакцинд хамрагдах идэвх харьцангуй сул байгаа. Залуус вакцины талаарх үнэн бодит мэдээлэл хомс, худал ташаа мэдээлэлд автсан, бусдыгаа даган дуурайх байдлаар вакцинд хамрагдахаас татгалзаж байгаа нь ажиглагдсан” хэмээн НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хэлж байв.

Байгууллага, аж ахуй нэгжүүд нэгдсэн журмаар дархлаажуулалтад хамрагдах захиалга өгвөл дуудлагын баг хуваарийн дагуу очиж байгаагаас гадна гэрээрээ вакцинжуулалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай өндөр настай, хүнд өвчтэй иргэд рүү баг илгээн, дархлаажуулалтыг хийж байна. Иймд гэрээр болон нэгдсэн журмаар вакцинжуулалтад хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүд тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн вакцинжуулалт хариуцсан баг, дуудлагын төвүүдэд хандах боломжтой. НЭМГ-аас бүх боломжит нөөцөө дайчлан ажиллаж байгаа бөгөөд сувилагч нарыг богино хугацааны сургалтад хамруулан, вакцины сувилагч болгон бэлтгэж байгаа тул иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байлаа. 

“Шангри-ла” худалдааны төв дээр ажиллаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч У.Мягмарсүрэн “Сүхбаатар дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын хоёр сарын аян зарлан, явуулын болон суурин 21 цэг ажиллаж байна. “Шангри-ла” худалдааны төв дээр дархлаажуулалтын цэг нээгээд 14 хонож байгаа. Өдөрт дунджаар 150-200 орчим хүн III тундаа хамрагдаж байна. Аюулт цар тахлыг давахын тулд хүн бүр III тундаа идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриалав.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин