“IFI” продакшны продюссер С.Урангийн хэлсэн онцлох эшлэлүүд

2021-12-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Монголын кино урлагийн салбарын өнөөгийн байдалд продюссеруудын оролцоо, кино хэрхэн бүтдэг, продюссер ямар үүргэтэй тухай ярьсан “IFI” продакшны продюссер С.Урангийн ярьсан ярилцлаганаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

-Манай продюссерууд олж авсан мэдлэгээ бусдад хуваалцахдаа их харам байдаг. Харин гадны мэргэжилтнүүд энэ талдаа их өгөөмөр юм билээ. Манай уран бүтээлчид, Хүүхэд залуусын дунд продюссер хийх сонирхолтой ч хаанаас эхлэх, яаж суралцахаа мэдэхгүй хүн олон байна.

 

-Продюссер хүн найруулагчтайгаа хэрхэн уялдаатай ажилласнаас киноны ирээдүй шууд хамааралтай. Цаашлаад дүр сонголт, киноны зураг авалт, нээлт, хаалт, реклам сурталчилгаа, гадагшаа гаргах гээд кино бүтэхээс дуусах хүртэлх бүх ажилд найруулагчтай хамт байх хүн нь салбар, салбараа хариуцсан продюссерууд юм.

 

-Энэ салбарт бүтээлч продюссер хамгийн чухал. Бүтээлч продюссер нь өөрөө тал талын мэдлэгтэй байх ёстой. Зохиол хэрхэн бүтдэг, найруулах урлагийг судалсан, зураг авахад хүртэл мэдлэгтэй байвал давуу тал болно.

 

-Бид ганцхан кинонд ажиллаад зогсохгүй. Тиймээс продюссер хүн өнөөдрийн ажиллаж байгаа уран бүтээл маань шаашид хэрхэн үргэлжилж, дараагийн уран бүтээлд маань ямар үр өгөөж өгөх вэ гэдгийг нарийн тооцоолпог байх учиртай.

 

-Монголын нөхцөлд продюссерийн үүргийг уран бүтээлчид өөрсдөө олон жил нуруундаа үүрч явсан. Харин 2013 оноос “Nomadia pictures” кино хийхдээ продюссерийн ажиллагааг бүрэн утгаар нь гаргаж ирсэн гэж хэлж болно.

 

-Манайх шиг жижиг зах зээлтэй улсын хувьд жилдээ 30-40 кино нээлтээ хийдэг нь том амжилт. Продюссеруудын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Одоо бид мэргэших л хэрэгтэй.

 

-Продюссер хүн хатуужилтай байх ёстой. Явцын дунд хэн ч чамайг орхиж магадгүй. Гэхдээ продюссер хүн хэзээ ч эхлүүлсэн ажлаа орхидоггүй. Тиймээс асуудлыг шийдвэрлэх чадамж өндөртэй байвал давуу тал болно.
 

-Дэлхийн кино урлаг монгол продюссераас монгол ахуйг л хүсдэг. Кино гэдэг дүрийн тодотгол байдаг шүү дээ. Тиймээс дэлхийд уран бүтээлээ үнэлүүлье гэвэл өөрсдийн түүхийг л брэнд болгох ёстой.

 

-Продюссер хүн зах зээлд ямар кино хийгдэж байна. Үзэгчид ямар сэдвийг илүү таашааж байна гэдгийг судалдаг судлаач байдаг. Зах зээлд тасралтгүй борлуулагдаж байна гэдэг чинь тухайн киноны чанар чансааг илтгэхээс гадна продюссерийн ажлын бодит үнэлэмж юм.     

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин