Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй салбараар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэрлэлээ

2021-12-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс сүүлийн 24 жилийн хугацаанд соёлын бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яамгүй байсан. Тэгвэл 2020 онд соёлын салбар хариуцсан яамтай болж бодлогоо тодорхойллоо. Энэ хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, салбарынхан руу чиглэсэн өргөн  хүрээний олон талт үйл ажиллагааг бүтэн сарын турш зохион байгуулж байна. Манай улсад соёлын салбарт  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 5600 аж ахуйн нэгжид 33900 хүн ажиллаж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ээлтэй салбар бол соёлын бүтээлч үйлдвэрлэл. Ажил эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 9.4 хувь нь буюу 1800 хүн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 480 тэрбум буюу 1.2 хувь байгаа юм. Борлуулалтын орлого 1.3 их наяд төгрөг байгаа аж.

Соёлын бодлогыг оновчтой, даацтай тодорхойлох үүднээс Төрийн тэргүүний  ивээл дор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форумыг хийлээ. Форумд Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид  болон Монгол үндэстний оршин тогтнох үндэс болсон түүх, соёлоо хамгаалан хөгжүүлж, монголчуудынхаа оюун санааны дархлааг бэхжүүлж байдаг соёлын салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.

Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой. Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргахад бие даасан яамтай болсон нь том дэвшил гэдгийг соёлын бүтээлч үйлдвэрлэгчид онцолж байна.

 Соёлын яам байгуулагдаад удаагүй ч эрх зүйн шинэтгэлийг өрнүүлж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форумыг нээж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Үндэсний хөгжлийн бодлогод хүний хөгжил, соёлын хөгжлийн асуудал чухал хүчин зүйл болон орж ирж байгаад Төрийн тэргүүний хувьд талархаж байна. Учир нь хөгжлийг хүнгүйгээр, хүнийг соёлгүйгээр төсөөлөх боломжгүй. Дэлхий нийтийн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн чиг хандлага техник технологийн хөгжил, хүний хөгжлийн хүчин зүйл хоёрыг хослуулсан эдийн засагт шилжих, мэдлэгийн менежментийг нэвтрүүлэхэд оршиж байна.

Соёлын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт болон ажлын байр нэмэгдүүлж байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөж байгаа нь соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна. Улс орнууд орчин үеийн техник технологи, инновацад тулгуурлан үндэстнийхээ өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нийлүүлэн соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлж байна. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлох чухал алхам болно гэж найдаж байна. Монгол соёлын дархлаатай дэлхийн монгол хүн, Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын төлөө хүчээ нэгтгэн хамтдаа зүтгэе. Монголын баялаг-Монгол соёл” гэдгийг онцоллоо.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заажээ. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэхээр тусгаад байгаа юм. Манай улс байгалийн өвөрмөц дүр төрх, баялаг өв соёлын онцлогоо шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь монгол соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах өргөн боломжийг нээж өгч байна гэдгийг салбарынхан хэлж байв.

Соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Соёлын сайд Ч.Номин “Манай улс баялаг өв соёлтой. Эдгээр өв соёлоо хэрэглээнд оруулж, эдийн засгийн эргэлт бий болгох нь чухал. Тиймээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэх, эдийн засгийг нэмэгдүүлж, олон улсад эх орноо таниулах нь яамны бодлогын нэг гол хэсэг байх болно. Бид Кино урлагийн үндэсний зөвлөлтэй болж байгаа. Мөн Кино урлагийг хөгжүүлэх сантай болно. Кино урлагийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, түгээх үе шатанд тусламж дэмжлэг үзүүлэх юм. Нөгөө талаас олон улсын уран бүтээлчдийг Монголд урьж ирүүлэх боломжоор хангах, Монголын уран бүтээлчидтэй хамтын бүтээл гаргахад түлхүү анхаарч байна. Энэ хүрээнд буцалтгүй тусламжаас гадна гадны продакшнуудад татварын буцаан олголт өгөхийг зорьж байна.

Соёлын яам энэ онд төрийн захиргааны төв байгууллага болж бэхжлээ. Тиймээс цаашид бодлогын ажлууд руугаа түлхүү орохоор бэлтгэж байна. Олон улсын стандартад нийцсэн суурь болон тоон судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг 12 чиглэл, 94 үйл ажиллагаанд хуваах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн жил” болгон зарласантай холбогдуулан дэлхий нийтээрээ бүтээлч хандлага руу чиглэж байгаа билээ. ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний “соёл”, “хөгжил” хоёрын харилцаа, хамаарлыг тодорхойлохыг зорьж, соёлыг хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.1 ЛХАГВА № 235 (6712)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

11 цаг 31 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

11 цаг 54 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

19 цаг 14 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

19 цаг 14 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

19 цаг 14 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10