Булхайг дэлгэгч Богд Зонхав

2021-11-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Монголчууд өчигдөр  Гэлүгба ёс буюу шарын шашныг үндэслэгч, Цастын мэргэдийн оройн чимэг, "Бодь мөрийн зэрэг" номын зохиогч, их эрдэмтэн Богд Зонхавын нирваан дүрийг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан  дүйцэн өдрийг  дээр дооргүй  нижгэр тэмдэглэв. Үүний өмнө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Богд Зонхавын намтар, уран бүтээлийн судлалд” сэдэвт  эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Их, багагүй зул өргөж, буян номд шамддаг учраас "Зулын 25" хэмээдэг энэ өдрийг манайхан баахан хэрүүлтэй угтсан нь жаахан тиймхэн. Гэхдээ мухар сүсэг бус жаахан ёжилж хэлбэл, Богд Зонхав хувилгаан чанараа харуулж  буян нүглийг ялгаж таниуллаа  гэчихвэл бараг  утга дүйх ч юм уу.

Учир юун хэмээвээс  Богд Зонхавын хөшөөт цогцолбор барина хэмээн эрх мэдэлд ойр “бүлэглэл”-ийнхэн  анх тооцсон  төсвийг  зургаа дахин өсгөж төлөвлөн  улсын төсөвт сэмхэн шургуулаад  батлуулах  гэж байгаад  баригдав. Хэрхэн санал оруулсан, хаанаас төсвийг нэмсэн, хэний санаа  байсан гэхчлэн “Хэрүүлийн алим” сайд, гишүүдийн дунд өнхөрсөөр  хариуцлага тооцох  эзэн холбогдогч олдохгүй  эцэстээ “төсвийг царцаасан” хэмээн аргалаад өнгөрч байх шиг.

Манайхаас бусад улс оронд бол энэ маш том луйврын  гэмт хэрэг. Төсвийн хөрөнгийг шамшигдуулан завшихыг завдсан үйлдэл.  Мөшгивөл түүнээс ч  ноцтой  хэргийн халуун  мөрөөр орж мэдэх утасны сэжүүр цухуйж  байна гэхэд хэтрүүлсэн болохгүй юм.  Бурхан багшийн хөшөөг босгох ажлыг УИХ-ын гишүүд санаачлахдаа Төр шашны харилцааны талаарх хууль, Төсвийн тухай, Барилгын тухай хуулиудыг ноцтой зөрчсөний зэрэгцээ бурхан шүтээний нэрийг ашиглан, аялал жуулчлал хөгжүүлэх далбаан дор улсын төсвийг зүй бусаар  ашиглах сонирхолтой байсан нь нэгэнт ил болсон. Энэ өнцгөөс хууль хяналтынхны анхааралд орсон байх. Мөрдөн шалгаж эхэлсэн ч болов уу.

Ямартай ч дээрх  гэмт үйлдэл нь анхнаасаа зохион байгуулалттай байсан нь улам тодорхой болсоор байна. Тэр нь юу вэ гэвэл Богд Зонхав бурхны хөшөөг барих төсөв хөрөнгийг тооцохдоо,  мөн энэ ажлын зураг төслийн магадлалыг хийлгэхдээ магадлал хийх эрхгүй этгээдээр хийлгэж зургаа  дахин өндөр үнэтэй хэмээн баталгаажуулсан хуурамч баримт нотолгоо эзэн хариуцагчтайгаа  ил болжээ. Тухайлбал, зураг төсөвт магадлал хийж баталгаажуулсан Барилгын хөгжлийн төв  ТӨААТҮГ нь төрийн ямар ч чиг үүрэг гүйцэтгэх ёсгүй бөгөөд барилгын өндөр үнэтэй магадлалаас тодорхой хувиар ихээхэн  ашиг,  өндөр үнэ хөлс авдаг, хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг тухай барилгынхны эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж иржээ. Түүгээр зогсохгүй   шүүхийн шийдвэрээр магадлалын  эрх, зөвшөөрөлгүй  болох нь аль эрт эцэслэн тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэл хийж, анхааруулга мэдэгдэл  хүртэл гаргасан байдаг нь ил болов. Гэтэл Бурхан багшийн хөшөөний барилгын зураг төслийг магадлан баталгаажуулах ажлыг Барилгын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номин нарын сайд нар хянаж шалгалгүй, улсын  төсөвт 32.4 тэрбум төгрөг тусгасан байдаг.

 Баримтыг мөшгин  үзэхэд, Барилгын хөгжлийн төвөөс барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж байсан үйл ажиллагааг хууль бус болохыг Улсын Дээд Шүүхийн 2020 оны аравдугаар сарын14-ний 376 тоот тогтоолоор тогтоож, таслан зогсоохыг Барилга хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн байх юм.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2021 оны  сард  62-тоот тушаал гаргаж, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж байгаа үйлдлээ таслан зогсоохыг Барилгын хөгжлийн төвд даалгасан шийдвэр ч бас гаргаж байжээ.

Барилгын хөгжлийн төв нь  ч өөрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт   өнгөрсөн наймдугаар  сарын 31-ний өдрийн 1/ 2122 тоот, гуравдугаар сарын 26-ны 1/549 тоот албан бичигтээ барилгын зураг төсөлд “магадлал хийж дүгнэлт хийхгүй” болсноо  албан ёсоор мэдэгдсэн байх юм.

Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Барилгын хөгжлийн төвд  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж, зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргахгүй байх мэдэгдэл хүргүүлж,  улмаар магадлалын ерөнхий дүгнэлтийг баталгаажуулдаг тамга тэмдгийг нь  энэ  сарын 03-нд  устгалд оруулж акт үйлдсэн баримт байгаа юм.

Ингэснээр Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй,  магадлалын ерөнхий дүгнэлтийг өөр нэр, хэлбэрээр  хуурамч хүснэгт бланк, тэмдгээр  дүгнэлт үйлдэх эрхгүй болсон байдаг.

Тэгвэл Барилгын хөгжлийн төв нь өнгөрсөн  оны 10 сард магадлал хийх эрхгүй болсон байхад энэ этгээдээр Бурхны хөшөө цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, төсөв хөрөнгөд 2021 оны есдүгээр сард магадлал хийлгэсэн нь анхнаасаа хууль зөрчсөн, үгсэн хуйвалдсан, залилангийн гэмт хэрэг гэж үзэх үндэстэй нь тодорхой байгаа юм.

Богд Зонхавын хөшөөт  цогцолборын барилга байгууламжийг хамгийн өндөр үнэтэй материалаар дээд зэргийн чанартай барихад (хөшөөны үнэ хөлсийг тооцохгүйгээр) ердөө 5.2 тэрбум төгрөг л хангалттай гэж төсөв үнэлгээний экспертүүд үзжээ.  Гэтэл  Барилгын хөгжлийн төвийн магадлалаар 18.0 тэрбум төгрөг гэж баталгаажуулсан нь бодит өртгөөсөө  3-4 дахин өндөр байхаар баталгаажуулсан нь ямарч үндэслэлгүй, барилгын үнийг зохиомлоор өсгөсөн,  санаатай үйлдсэн, ноцтой гэмт хэрэг  гэдэгтэй ч дээрх экспертүүд санал нэг байгаа аж.

Өөр нэг  ноцтой асуудал нь Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрмийг Засгийн газар баталсан бөгөөд энэ дүрмээр барилгын зураг төслийн магадлалыг хийхдээ “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргах ёстой байдаг юм байна. Гэтэл Бурхан багшийн хөшөөний магадлалыг Барилгын хөгжлийн төвөөс  “Магадлалын дүгнэлтүүдийн нэгтгэл” нэртэй хуурамч тамга дарж баталгаажуулсан нь бас нэг гэмт үйлдэл болжээ.  Учир нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу  шийдвэр гүйцэтгэхдээ “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргадаг тамгыг нь хурааж устгасан байхад “Магадлалын дүгнэлтүүдийн нэгтгэл” гэсэн тэмдэг хуурамчаар үйлдэж магадлал хийжээ.  Тэгэхээр энэ үйлдлээрээ  байгууллага хүмүүсээс хууль бусаар хөлс, төлбөр хурааж байгааг Барилгын болон Сангийн сайд судлан шийдвэрлэж,     хуурамч баримт, тамга тэмдэг хийж хууль бус үйл ажиллагаандаа ашигласан гэмт хэрэгт нь хариуцлага ногдуулах  л учиртай. 

Эцэст нь хэлэхэд Богд Зонхавын хөөшөт цогцолборын төсвийг тойрсон гэмт хэрэг сайд нарын ажлын хариуцлагатай ч холбоотой  болж таарч байна.  Иймд асуудлыг  нарийн судалж, улс орон хийгээд Монголыг  соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан их эрдэмтний  нэр төрийг гутааж, татвар төлөгчдийн мөнгөнд шунаж, хууль зөрчсөн энэ мэт гэмтнүүдийг  АТГ, хууль хяналтынхан  болон Үндэсний аудитын газраас  нэн яаралтай шалгаж ил тод мэдээлээсэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.30 МЯГМАР № 234 (6711)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 35 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин