Монголын Ардчилсан холбооныхон VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2021-11-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.АРИУН

Монгол Улсын баатар, Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид 2021 оны арваннэгдүгээр сарын 26 буюу “Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр”   Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн тэмдэглэлт энэ өдөр Монголын шашин төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын орчин үеийн Монгол Улсын үндэс суурь, улмаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдах үйл явцын эхлэлийг тавьсан түүхэн гавьяаг залгамж хойч үед зөвөөр ойлгуулан таниулах зорилгоор энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Богд хааны цаг үеэ олсон улс төрийн манлайлал, Халхын Хан ноёдын нэгдсэн бодлого үйл ажиллагаа нь тухайн үед ганхаж эхэлсэн Манж гүрний ноёрхлыг Монгол улсаас түлхэн гаргах оновчтой, мэдрэмжтэй шийдвэр байсан төдийгүй, Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн юм.

Монголчууд 1911 онд Манж Чин гүрний хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөн, улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдсэнээр ХХ зуунд дэлхийд Монгол улс сэргэн мандсан шинэ түүх эхэлсэн билээ.

1913-1918 онд Богд хааны зарлигаар Монгол Улсын Хууль зүйлийн бичиг 65 дэвтрийг зохиож, хэвлэсэн нь Орчин үеийн Монголын хууль ёсны эхлэл болсон юм.

Түүхч эрдэмтэд Богд хаант Монгол улсын эрдэмтэн мэргэд 1914 онд Англи, Америк, Япон, Норвеги, Швейцар улсуудын Үндсэн хуулиудыг орчуулан иш болгож “Богд хаант Монгол Улсын үндсэн хууль”-ийн төслийг боловсруулан бэлэн болгосон хэмээн тэмдэглэсэн байдаг.

Улс орныхаа эдийн засгийн бие даасан бодлогыг хэрэгжүүлж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийг эрмэлзэж байсан Богд хааны засгийн газрын эрх мэдлийг Хятадын цэргийн харгис хүчин түр хязгаарлаж, Богд гэгээнтнийг Хятадын гамин цэргүүд баривчлан шоронд хорьсон боловч богинохон хугацааны дараа Оросын Барон фон Унгерн-Штернберг шоронгоос суллан, Хүрээг хятадын харгис цэргүүдээс 1921 оны 2 дугаар сарын эхээр чөлөөлсөн юм. Улмаар 1921 оны 2 дугаар сарын 22 буюу Цагаан сарын 15-ны өдөр Монгол Улсын эзэн хааны ширээнээ дахин залсан билээ.

1921 оны 7 дугаар сарын эхээр Нийслэл Хүрээнд орж ирсэн Монгол Ардын Журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийнхан Богдын засгийн газрын гишүүдийг баривчлан, засгийн эрхийг хүчээр Ардын засагт шилжүүлжээ. 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хэмжээт цаазат эзэн хаанаар өргөмжилж, хааны Зарлигаар засгийн газраа эмхлэн байгуулсан хэдий ч харамсалтай нь Богд хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалал болсноор Монголд хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалыг тунхаглан зарласан билээ.

Үндэсний эрх чөлөөний удирдагч, өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүний бодит гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 09 дүгээр зарлиг гаргаж, Монгол Улсын эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэн олон улсын эрдэм шинжилгээний хурал төрийн ордонд зохион байгуулж, архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн, түүхийн ном, уран сайхны кино бүтээсний зэрэгцээ Богд хааны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 35 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин