
Б.ОД
COVID-19 халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
ЭМ-ийн сайдын тушаалын дагуу Улаанбаатар хотод буусан онгоцнуудын зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа юм. Мөн ЭМЯ-ны шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн шинэ Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулбал илүү олон мутацтай, дахин халдварлах чадвар өндөр байж болзошгүй юм. Тус хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израйль, Бельги, Хонконг, Их Британи, Итали, Германд бүртгэгдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn