Ч.Батдорж: Гандан руу амьдралаа дээшлүүлэх гэж биш өв соёлоо хүндэтгэж очдог болсон цагт түүхээ сонирхож эхэлнэ

2021-11-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урьсан юм. Тэрбээр өнөөдөр тохиож буй Улс тунхагласан өдрийн ач холбогдлыг “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Сүүлийн үед салбар болгонд асуудал ярихаараа багаас нь заая, боловсролын системд суулгана гэдэг боллоо. Энэ бол өрөөсгөл ойлголт. Бүхнийг боловсролын системд суулгаад хүлээж авах боломжгүй. Ялангуяа, түүхийн мэдлэгийг дан ганц дунд сургуульд заагаад бүгд түүхээ сонирхдог болохгүй. Харин өвөг дээдсийнхээ түүх, соёлыг олон талаас сонирхолтой орчин бүрдүүлж, сэдэл өгөх хэрэгтэй. Монгол Улсад 1990-ээд оноос эхлэн хүмүүс соёл болон шинжлэх ухааны мэдлэгт анхааралгүй хаясны хор уршиг өнөөгийн залууст зарим талаар илэрч байна. Ялангуяа түүхийн мэдлэг бол он, цагийн хэлхээс ямар ч сонирхолгүй зүйл гэж хүлээн авдаг бололтой. Тийм учраас монголын түүх, өв соёлоо мэдэхийн чухалыг тайлбарлан таниулах нь чухал. Үүний гарц гаргалгаа нь хэн нэгэн лекц уншиж, сургалтаар залхаах бус хүмүүс өөрсдийн хандлагадаа, түүх соёлын дурсгалт зүйлийг хайрлах, өв, соёл, өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандаж эхэлснээр сэргэх болно. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон археологийн үнэт олдворууд олон бий. Үүнийг стандартын музей байгуулж, хүүхэд, залуучуудад бидний өвөг дээдэс Хүннү нар 2000 жилийн өмнөх ийм эдлэл хэрэглэж байжээ гэж харуулбал түүхийн мэдлэгийг ярьснаас илүү сонирхолтой байх болно.

Чингис хаан музейг богино хугацаанд барьж, ашиглалтад орох гэж байгаа нь түүх, соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой зүйл болж байна. Музейгээр бид өөрсдийн өвөг дээдсийн тухай тэдний үнэ цэнтэй зүйл юу байсан бэ гэдгийг бодитоор харуулснаар түүх, соёлдоо хандах хандлага бага ч болов сэргэх байх.

Нэг үгээр бол гандан, сүм хийд рүү ажил төрлөө бүтээх, амьдралаа дээшлүүлэх зорилгоор бус харин уламжлал, өв соёлоо хүндэтгэх хэлбэрээр очдог болсон цагт бидний хандлага өөрчлөгдсөн байна гэж боддог. Тэр үед л түүхэнд хандах хандлага арай өөр түвшинд очсон байх болов уу. Ер нь Монголчуудын амьдрал нийгмээрээ жигд дээшилж сайжирч байж жигдэрнэ. Нэг ёсондоо нийгмийн суурь асуудлууд шийдэгдэхийн хэрээр өөрсдийн түүх, соёлоо хүндэтгэх, хадгалж авч үлдэх асуудал дээшлэх болно. Түүх соёлоо орхигдуулаад эхлээд улс орноо сайхан болгоод дараа нь бусад зүйлээ сайжруулья гэвэл бид нэгэнт хоцорсон байх болно. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тийм учраас монгол хүн бүр түүх, соёлоо хүндэтгэн танин мэдэх, хайрлан хамгаалах, уламжлан авч үлдэх талаар анхаарах ёстой юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 35 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин