Бүх аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо

2021-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын 21 аймаг нийслэл хоттой, 330 сумын 98 нь улсын чанартай авто зам эсвэл аймгийнхаа төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Түүнчлэн хилийн таван боомт нийслэл хоттой авто замаар холбогджээ. 

Төв аймгийн 12 сум төв болон улсын чанартай хатуу хучилттай замтай холбогдсоноороо бусад аймгаа тэргүүлж байгаа бол 10 сум нь холбогдсон Ховд, есөн сум нь холбогдсон Сэлэнгэ аймаг удаалж байна. 

Манай улс 2016-2020 онд нийт 2241.1 км хатуу хучилттай авто зам, 2727 у/м төмөр бетон гүүрийг барьж улсын ашиглалтад оруулжээ.

Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр “Энэ онд Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, дэд бүтэц сайжирснаар ард иргэд найдвартай, тав тухтай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ төвлөрсөн зах зээлийн газарт хурдан шуурхай, саадгүй хүрэх боломж нээгдэж байна. Дотоод болон гадаадын аялал жуулчлал нэмэгдэж, цаашлаад тухайн бүс орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Сүүлийн найман жилийн хугацаанд 12 аймаг нийслэлтэй авто замаар холбогдсон. Тодруулбал,

2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймаг,

2014 онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймаг,

2017 онд Дорнод аймаг,

2019 онд Увс аймаг,

2020 онд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг,

2021 онд Завхан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбосон нь 21 дэх аймаг болов.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин