Газар нутгаа “бэлэглэж” сайжруулдаг гадаад харилцаа гэж байдаг юм уу?!

2021-11-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

“...Улсын үндэс бол газар” гэж, энэ үгийг Хүннүгийн шанью Модун МЭӨ 209 оны үед тунхаглажээ. Түүхийг нь үзэх нээ, Модуныг шаньюйн суудалд суусан тухай дорнод Ху нар сонсоод шинэ шаньюйд улс төрийн дарамт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хүннүг өдөөн атгаж байгаад дайн гаргаж, бут цохин доройтуулахыг зорьсон байгаа юм. Ингээд элч илгээж, эцэг Түмэн шаньюйгийнх нь мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйжээ. Модун морийг өгчээ. Дорнод Ху нар дахин элч илгээж, хатныг нь гуйхад Модун бас л өгөв.

Дараа нь дахиад л элч илгээж, Хүннү, Дорнод Ху хоёрын хилийн дагуу байсан хүн амьтангүй, үржил шим муутай газар нутгийг өг гэж гуйжээ.

Үүнийг сонссон зарим  түшмэл нь “Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно” гэцгээсэн байна.  Харин Модун маш ихээр хилэгнэж  Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно” гэжээ. Ингээд “Газраа өг” гэж ирсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, дорно зүг хөдөлж, Дорнод Ху нарыг гэнэт довтолжээ. Ингэж Модун цэрэг толгойлж довтлон очоод, Дорнод Ху нарыг хөнөөж, тэдний хүмүүс, мал хөрөнгийг олзлон авсан гэдэг.

Мөн тэртээ XVII зуунд Монголын улс төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Галдан бошигт нь Зүүнгарыг хаанчилж байв.  Түүнийг зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх Монгол үндэстнийг  нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байсан гэж түүхчид дүгнэсэн байдаг. Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж

“Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.

Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй.

Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлсэн домогтой.

Сүүлд нийтлэлч Баабарын “Ял, гавьяа хоёроо хойч үедээ үлдээсэн” хэмээн тодорхойлсонд илүү ойртох Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн хэлсэн алдарт үг бий. Тэрбээр “Эх орон тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй амь, урсахгүй цус гэж үгүй. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” гэсэн нь бидэнд үлдсэн. Х.Чойбалсанг 1952 оны нэгдүгээр сарын 26-нд таалал төгсөхөд тухайн үеийн Намын төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн эмгэнэлийн бичигт “Манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм” гэж тэмдэглэсэн байдаг.

Үнэндээ Х.Чойбалсангийн гараар хийгдсэн их хэлмэгдүүлэлт хэмээх “ял” байдаг бол түүнд өнөө бидэнд ирсэн Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн “гавьяа” үлдсэн юм.

Гэтэл түүний дараа Монголыг бүтэн 40 жилийн турш удирдсан агуу Ю.Цэдэнбалыг харлуулдаг нэг л факт яригдсаар байдаг. Тэр нь Увс аймгийн Давст уулын ар хэсгийг тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлсэн өгсөн гэж буруутгагддаг юм.

Өнөөгийн НҮБ-д бүртгэлтэй, тусгаар Монгол Улсын хэдэн зууны турш дахь түүхэнд гагцхүү “Улс оршин тогтнохын үндэс бол газар” хэмээх “зарлиг” дагаж иржээ.

Товчхондоо, хоёр их гүрний дундах Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг юм.

Тэгвэл энэ зарлигийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас хойш, ялангуяа 1990-ээд оноос хойшх 30-аад жилд Монгол төрийн удирдагчид хэр зэрэг дагаж байгаа вэ?

Лав л 2019 оны “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын А/19-1206 ноот бичиг гэж  бий. Хавсралтад нь мөн ч олон газар, обьект бичигдэж ОХУ-д шилжсэн дээ. Тэр жилийн сүүлчээр манай Ерөнхий сайд ОХУ-д айлчлах болж “бэлтгэл”-ийг нь ингэж хангасан гэдэг юм. Үүнийг  “Төрийн мэдээлэл сэтгүүл”-ийн 2019 оны аравдугаар сарын 7-ны 38/1091 дугаараас олж үзэх боломжтой. Бид энэ талаар дараа дэлгэрүүлнэ.

Өнөөдөр бас л нэгэн төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын багагүй тоо, хэмжээтэй газар нутаг ОХУ-ын мэдэлд шилжихээр болоод байна. Энэ удаад төмөр зам дагуух болон өөр бусад зориулалт, хэрэгцээний газрууд багтжээ.

Тэр дотор бараг л “бонус” маягтай явчих гэж байгаа нэг газрын талаар товчхон онцолъё. Бүгд мэднэ дээ, Чойжин ламын сүм гэж... Энэ сүм хийгээд Төрийн ордон хоёр их сонин огтолцолтой. Холбоотой гэх нь илүү оновчтой байж мэднэ.

Нэг үгээр хэлбэл, Төрийн ордны орой, Чойжин ламын сүмийн ганжир хоёр бие биеэ харж байдаг учиртай санж. Хэдийгээр өнөө цагийн монголчууд бид түүний цаадах илбэ увидасын талаар төдийлөн мэдэхгүй ч 1930-аад оны үед Монголын бүхий л сүм хийдийг нурааж сүйтгэхэд Чойжин ламын сүм л үлдсэнийг мэднэ.

Төрийн хүмүүс, түүхчид энэ сүмийг ихэд хүндэтгэдгийг бас мэдэх юм. Ямартай ч, Монгол төрийн сахиусын өргөө байсан Чойжин ламын сүмд монголчуудын итгэл, сүсэг оршиж ирсэн нь үнэн юм даг. Тиймдээ ч уг сүмийн орой нь Төрийн ордныг хараалж байдаг гэх утгаараа өнөөг хүртэл дундах харууцыг хаасан өндөр барилга баригдаагүй л байна. Харин тэхий дунд нь “Ленин клуб” байдаг аж. Гэтэл “Ленин клуб” болон тэр орчмын 1.0 га орчим газрыг ОХУ-ын тал мэдэлдээ авахаар манай талд хандаад байгаа юм байна. Ингэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэрхүү газрыг улсынхаа мэдэлд авахыг хүсч байгаа гэх мэдээллийг манай талд өгчээ. Дунд нь зуучилж гүйгээд байгаа орос, монгол нөхдүүд, тэрдунд улсаа төлөөлөн сууж байгаа эрхмүүд ч байгааг дуулгая. Угтаа энэ бол тун эргэлзээтэй мэдээлэл бөгөөд худлаа байх магадлал маш өндөр. Яагаад вэ гэж үү. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын ерөнхийлөгч манай “жижигхэн” Монголын ганцхан га газрыг авахыг улайрна гэж байх уу. Тэгээд ч бид адилхан л НҮБ-д данстай улсууд. Бид Кремлийнх нь өмнө байшин баримаар байна, газраа өг гэвэл ОХУ юу гэх бол?!

Ийм л үйл явдлууд өрнөж байна. Одоо эдгээр газрыг “бүртгэх”-ээр манай улсад ОХУ-аас зочид ирчихээд байгаа аж. Тэд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд байлцах бололтой юм.

Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид анхааралтай ажиглаж, олсон мэдээллээ уншигчидтайгаа хуваалцах болно.

Эцэст нь хэлэхэд, Монгол чинь тусгаар тогтносон улс шүү дээ. Тэгэхээр бидэнд өгч болдог бэлэг, болдоггүй бэлэг гэж бий. Тэгэхээр газар нутгаа “бэлэглэж” сайжруулдаг гадаад харилцаа гэж байдаг юм уу гэж асууж байна.

МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ ТББ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.24 ЛХАГВА № 231 (6708)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

12 цаг 29 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

12 цаг 52 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

20 цаг 12 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

20 цаг 12 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

20 цаг 12 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10