Игорь Угольников: В.Листьев надаар “Поле Чудес”-ийг хөтлүүлэх бодолтой байсан

2021-11-24
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Оросын жүжигчин, кино найруулагч, сценарист, продюссер Игорь Угольников www.7dn.ru цахимд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Игорь одоо дэлгэцнээ “Учености плоды” кино гарч байна. Энэ кинонд та зохиолч, найруулагч, продюссер, жүжигчний үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол бодит сэдэв дээр тулгуурласан. Дайны үеэр Пушкины музейд фрау Шиллер ирж, нутгийн иргэдийн дунд боловсролын үйл ажиллагаа явуулдаг. Энэ түүхийн юу нь үнэн, юу нь зохиомол вэ?

-Бодит сэдэв дээр тулгуурлав гэж бичсэн байсан ч кинонд зохиомол ойлголт байдаг. Фрау Шиллер, майор Занглер, полицай Юпатов бүгд түүхэн хүн. Миний тоглосон музейн захирал бас бодит хүн. Тэрбээр Пушкины музейг орхиж явахгүй хэмээн цэргүүдтэй яваагүй. Германчууд музейг зөөж эхлэхэд яруу найрагчийн өвийг хамгаалагч гэдгээрээ тэдэнтэй хамт дагаад явсан байдаг. Энэ бол бодит түүхэн явдал.

-Фрау Шиллер, хотын залуу Сергейтэй хайр сэтгэлийн холбоотой болдог нь үнэн зүйл үү. Эсвэл таны төсөөлөл үү?

-Фрау Шиллер өөрөө Пушкины яруу найрагт их дуртай хүн байсан. Оросод ирээд орос соёл, хүмүүст нь хайртай болсон. Бид үүнийг л харуулахыг эрхэмлэсэн юм. Бидний гол дүрд Сергей Безруков тоглосон. Маш уран, гарын дүйтэй, хүн бүрт тусалдаг ийм хүн Пушкиногорд амьдарч байсан гэх яриа байдаг. Тэр боловсрол багатай ч, радиогоор сонсоод Пушкины шүлгийг бүтнээр нь уншиж чаддаг нэгэн.

-Та анхнаасаа энэ дүрийг С.Безруковд зориулж бичсэн үү?

-Тийм ээ. Би Сергей Безруковыг Оросын агуу жүжигчин гэж боддог. Тэр их кинонд тоглодог. Заримдаа найруулагч нар түүнийг нэгэн төрхөөр харуулаад байдаг. Тэр бол жинхэнэ алмааз. Би түүнийг өөр талаас нь харуулах юмсан гэж эртнээс мөрөөдөж ирсэн. Энэ кинонд их нарийн, нандин зүйлийг тэр гаргаж чадсан. Жишээлбэл, бөмбөгдөлтөөс болоод ээрдэг хэсэг.

-Сайн ээрч байна лээ шүү?

-Ээрч, ичиж байгаа хүнийг илүү нарийн ажиглах хүсэл төрдөг. Тэрбээр эхнэрийнхээ найруулсан “Чиний дараа” кинонд эгшиг үсэг дээр ээрдэг. Манай кинонд гийгүүлэгч дээр ээрдэг. Бид хоёр нэлээн их бэлтгэл хийсэн. Дараа нь Сергей надад “Орой жүжигт тоглохдоо ээрээд байх юм” гэж байсан. Тайзан дээр гараад хүртэл энэ дүрээсээ салж чадахгүй байсан.

-Та фрау Шиллерын дүрд тоглосон Настасья Кербегенийг хаанаас олсон бэ. Их удаан хайсан уу?

-Их удаан хайсан. Эрхэмсэг харагдах ёстой байсан л даа. Орос, Германы олон жүжигчнийг пробд дуудсан. Настасья Кербеген язгууртан гаралтай, энэ нь мэдрэгдэж байсан. Тэр орос, герман хэлэндээ сайн, жүжиглэх чадвар сайн. Тэр ГИТИС төгссөн. Би хараад л жүжигчнээ оллоо гэдгээ мэдсэн.

-Найруулагч хүний хувьд түүнд дурласан уу?

-Би найруулагч хүний хувьд бүх дүрдээ дурласан. Өөр арга байхгүй. Настасьяг ажиглах их сонирхолтой. Түүний пауз авч байгааг, дуугаа хурааж байгааг. Чимээгүй сууж байхад нь харахад дотоод тэмцэл, уур хилэн, олон мэдрэмжийг харж болно. Ялангуяа, киноны төгсгөлийн өмнө хүүдээ хэн бэ гэдгийг нь хэлэхийн өмнө дуугаа хурааж байгаа байдлаас энэ бүгдийг харж болно.

-Та яаж шууд дөрвөн төрлөөр ажиллав?

-Надад жүжигчин талаасаа хэцүү байсан. Би өөр жүжигчид хайсан ч музейн захирлын дүрийг өөр хүнд өгч чадаагүй. Жүжигчний шуналаасаа болоод. Зарим нэг хэсэгт би хүссэнээрээ тоглож чадаагүй, олон зүйл зэрэг хийгээд ядраад. Азаар зураглаач маань их мэдрэмжтэй хүн. Тэр надад “Игорь Николаевич, өөрийгөө бариарай. Та кадрт хоосон харагдаж байна” гэж сануулж байсан.

-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Би хүүхэд байхаасаа жүжигчин болох хүсэлтэй байсан. Өөрөө жүжгээ дэглэдэг. Цэцэрлэгт, сургуульд, пионерын зусланд. Дараа нь видео камераар бичлэг хийх боломж гарсан. Энэ бол төрөлхийн зан.

-Аав ээж чинь МАИ-д сурч байсан байх аа?

-Тийм. Миний дүү астрофизикч. Яг тооны ухааны толгойтой хүн.

-Техникчийн гэр бүлд өссөн таныг өөрсдийн эгнээндээ оруулах гэж оролдоогүй юу?

-Аав ээж санаа нь зовж байсан. Гэхдээ дэмжихээс өөр гарц байгаагүй. Сургуульд бас надтай тэмцэхээ больсон. Улираах гэж оролдсон ч бүтээгүй. Намайг асуулгүй шууд тоо, геометр, химийн хичээл дээр гурав гаргасан. Түүх, газар зүй, уран зохиолын багш нар намайг хичээлээс давж гарсан юм ярина гэж мэдээд бас асуудаггүй байсан. Би үнэхээр тэднээс илүү мэдлэгтэй байсан нь үнэн. Сургууль бол намайг зүгээр тайван орхихоор шийдсэн.

-Та анх 12 настайдаа жүжигчний мэргэжлээр цалин авсан гэж үнэн үү?

-Анх тэрнээс чинь өмнө мөнгө олж эхэлсэн. Зураг зураад ангийнхандаа зардаг байлаа. 13 настайгаасаа эхлээд залуу москвачуудын театрт ажиллаж эхэлсэн юм. 1980 онд сургуулиа төгсөөд, шууд ГИТИС-ийн найруулагчийн ангид орсон. Тэнд оролцоогүй ажил байхгүй. Аймаар идэвхтэй байсан.

-Одоо олон алдартай хүмүүс театрын сургуульд орж чадахгүй зовсон тухай ярьдаг. Харин таныг гурван сургууль авахад бэлэн байж. Ганцхан “Щепка”-д тэнцээгүй юмаа?

-Тийм. Би Домогаровын хажууд зогсож байснаас болсон. Тэр чинь том биетэй сайхан залуу. Би хажууд нь жижигхэн, хачин царайтай нөхөр. Гэхдээ нөгөө гуравт нь бол анхан шатандаа шууд тэнцсэн. Шалгалт дээр бүр намайг зогсоогоод “Одоо болно, чамайг авна, чи тэнцлээ” гэхэд би “дахиад өөр юм уншмаар байна” гэж байсан. ГИТИС сонгосон нь найруулагчийн ангитай учраас. Тэгээд ч манай багш гайхалтай Петр Фоменко байсан.

-Таныг зовоосон уу?

Тэгсэн. Гуравдугаар курст надад “Инээдмийн кинонд хаана ч тоглочихно. Чамтай энэ талаар яриад, маргаад байх зүйлгүй. Чи чадна гэдгийг чинь мэдэж байна. Харин одоо жинхэнэ драм оролдоод үз” гэж хэлсэн. Тэгээд надад “Борис Годунов”-ын Афанасын том монолог өгсөн. Хөдлөх боломжгүй. Зөвхөн, Пушкин та хоёр. Нэг лаа бариад, толгойгоо эргүүлж ч болохгүй.

-Их сургууль төгссөний дараа жүжигчдийн ордонд болдог байсан төгсөлтийнхний ажлаар таныг олон хүн мэддэг болсон. Энэ жүжгээс 1990-ээд оны телевизийнхэн их төрсөн?

-Тийм ээ. Жүжигчдийн ордны залуучуудын дугуйланг Люся Черновская удирддаг байсан. Бид тэнд танилцаад, уран бүтээл хийх дуртай газар болж хувирсан. Бидний жүжгийг үзэх гэж Москва тэр чигээрээ ирдэг байлаа. Орой 10 цагт жүжиг тараад зураглаач Боря Краснов бид хоёр жаахан юм уунгаа сальфеткан дээр зохиол бичдэг. Маргааш өдөр нь бэлдээд, 2-3 хоногийн дараа номер бэлэн.

-Тэр сальфеткууд хаана байна?

-Бүгд алдагдсан. Заал дүүрэн, үзэгчид гайхалтай. Ширвиндт, Захаров, Листьев ирж үздэг байлаа. Багтах зайгүй, битүү. Бид маш том хариуцлагыг мэдэрч байсан. Жванецкий, Гердт нарын өмнө тэдэнд таалагдтал тоглоно гэдэг амаргүй. Заримдаа болно, заримдаа бүтэлгүйтнэ. Гэхдээ энэ бол том сургууль байсан. Гердт нулимсаа гартлаа инээж байсан.

-Жүжигчний кайф гэж юу вэ?

-Чи үзэгчид рүү, заал руу бүх энергиэ гаргана, зөрүүлээд үзэгчдээс чи нуранги шиг их энерги авна. Юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Маш том хайр, их том аз жаргал, залбирал биеллээ олсон юм шиг. Энэ их энергийн солилцооноос болж унтаж ч чаддаггүй. Тэгээд л өөрийгөө хэвэнд нь оруулах гэж үзнэ дээ.

-Яаж?

-Янз бүрийн аргаар. Өмнө нь архиар тайвширдаг байлаа, одоо больсон. “Подольскийн курсант” киноны дараа үзэгчид танхимаас ямар сэтгэгдэлтэй гарч байгааг ажиглах болсон. Хэд хэдэн удаа киноны дараа үзэгчидтэй ярилцаж үзсэн. Тэд чамайг шууд хараад хэлэх үгээ хэлж чаддаггүй. Аажим аажмаар яриа өдөөд эхлэхээр харилцан яриа өрнөж эхэлдэг.

-Та театраас гараад телевизд орсон. Таны нэвтрүүлгүүд саяхан байсан юм шиг санагдаж байна?

-Теле камерын нүд чинь хэдэн сая хүн над руу харж байгаа нүд шүү дээ.

-Таныг телевизийг огцом өөрчилсөн хүмүүсийн нэг гэдэг. Та их ч шүүмжлэлд өртсөн дөө?

-Би “Игорь Угольников ба уламжлалт Зөвлөлтийн телевизийн төгсгөл” гэсэн сонины хайчилбарыг хадгалж явдаг. Тэр үед үзэгчид шинэ зүйлийг хүсэж байсан. Би Останкинод ирээд аль ч студи рүү нь хамаагүй ороод, хүссэн бүхнээ хийдэг байлаа. Гэхдээ ийм эрх чөлөөний хажуугаар бидний хөнддөггүй сэдэв гэж байсан. Шашин, өвчин зовлон, хөгшрөл. Бусад сэдвээр бол чөлөөтэй.

-Таныг “Поле Чудес”-ийг хөтөл гэж дуудаж байсан. Та одоо болтол хөтөлж байж болохоор байжээ. Эсвэл нэг газраа удаан байж чаддаггүй юу?

-Надад сонирхолгүй болмогц би хаядаг. 3-4 жил болдог. Бүхнийг өөрчилж, шинэ юм хийж үзэж байх хэрэгтэй.

-Хамгийн хэцүү ажил юу байв?

-Дайны тухай кино продюссерлэх. Үзэгчид энэ сэдвийг сонирхох нь багассан байна. Өмнө нь хүмүүс дайны, инээдмийн кино их үздэг байсан. Одоо бол дайнаас залхсан бололтой.

-Дайн таны хувьд хүнд сэдэв үү?

-Миний өвөө иргэний бослогын үеэр 1941 оны аравдугаар сард амь үрэгдсэн. Тэр ор сураггүй алга болсонд тооцогддог. Миний ээж, эмээгийн хувьд том гарз. Саяхан би түүний оршуулсан газрыг олсон. Биднийг тэнд очиход тэнгэрт бөөн тогоруу нисэж байсан. Яг дуун дээр гардаг шиг. Би өвөөгийнхөө шарил дээр хөшөө босгох зөвшөөрлөө авсан. Нөгөө өвөө минь байлдаж яваад амь үрэгдсэн. Ригэд оршуулсан байдаг. Ямартай ч тэднийхээ төлөө үнэнч, шударга, хөдөлмөрч байх ёстой.

-“Оройн мэнд” нэвтрүүлэг таны дуртай ажил байсан. Гэхдээ гэнэт гарахаа больсон?

-Манай студид ирэх зочдын тоо дууссан.

-Иван Ургантынх дуусахгүй л байна даа?

-Ваняд хэнийг ч дуудаж болох маш том сонголт өнөөдөр байна. Бид энэ тал дээр жаахан хязгаарлагдмал байсан. Биднийг дөнгөж эхэлж байхад радио телевизийн миний багш Эдуард Сагалаев надад “Чиний нэвтрүүлэг 25 жил үргэлжилнэ. Чи ойрын 20 жил өдөр бүр даваагаас баасан гараг хүртэл ажиллах нь байна даа” гэж байсан. Тэр бол 1997 он байлаа. Миний хамгийн аз жаргалтай үе.

-1995 онд Влад Листьевыг нас барахад та телевизээс гарлаа гэж байсан. Яагаад буцаад ирэв?

-Эдуард Сагалаев биднийг Америк руу явуулаад. Орчин үеийн телевизийг судлаад ир гэсэн. Буцаж ирээд би бөөн ажиллах хүсэлтэй байлаа.

-Влад Листьев таныг хөтлөгчөөр авах хүсэлтэй байсан гэж үнэн үү?

-“Поле Чудес”-ийг хийхдээ намайг хөтлөгчөөр ажиллуулахыг хүсэж байсан. Бид хамтдаа сууж байгаад хар хайрцгийг нь бодож олж байсан. Эхлээд тэр өөрөө хөтөлж байгаад дараа нь Леонид Якубовичийг дуудсан. Анхнаасаа надаар хөтлүүлэх сонирхолтой байсан. Би тэр үед завгүй байлаа. Юу ч хамаагүй сэдээд, тэрийгээ шууд эфирт гаргаж болдог үе байсан.

-В.Листьев ямар хүн байсан бэ?

-Бидний жүжгийг ирж үзээд, нулимсаа гартал инээдэг. Одоо болно оо гээд л. Миний сайн найз. Телевизийг үнэхээр шинчилсэн. Их даруухан, юу ч хийсэн бүх юм гарт нь. 11 давхарт жижигхэн өрөөтэй. Ирээдүйн телевизийн схемыг зураад сууж байсныг санаж байна. Костя Эрнст мэдээг хариуцна. Чи цэнгээнт нэвтрүүлгийг хариуцна шүү гэдэг. Би “Хэзээ амрах юм бэ” гэхээр “Хэзээ ч үгүй” гэж хариулдаг байсан. Түүнийг алуулахад надад хүнд цохилт болсон. Их гомдмоор. Яаж түүнийг буудаж чадаж байнаа. Түүнийг нас барахаас хоёр долоо хоногийн өмнө би “Цаг үе ороо бусгай эвгүй байна. Чи айхгүй байна уу” гэж асуухад “Чи бид хоёрт ард түмэн хайртай юм чинь, хэн биднийг оролдох вэ” гэж хэлж байсан. Дараа нь орцныхоо үүдэнд хоёр буудуулсан даа.

-Влад амьд байсан бол телевиз ямар байх байсан бол?

-Мэдэхгүй. Бид ч ямар байх байсан юм. Ямар ч түүхэн асуултыг ингэж асууж болно. 1917 оны хувьсгал байгаагүй бол. Бид байгаа сайн зүйлээ үнэлж сурах л хэрэгтэй. Би К.Шипенко, Ю.Пересильд нарыг сансарт хөөрөхөд тэнд очсон. Тэнд очоод, бид ямар агуу улс байсан юм бэ гэж бодсон. Юу ч байхгүй цөлд ийм том бүтээн байгуулалт хийсэн байдаг. Одоо тэгтэл тэнд хөөрдөг ганц талбайгаас өөр юу ч байхгүй. Бусад талбай, цэргийн комплекс, том ракет хөөргөх уурхай, бүгд нураад эвдэрчихсэн. Хэнд ч хэрэггүй. Энэ бүгдийг барьсан босгосон хүмүүсийн сэтгэл, хөдөлмөр, хөрөнгө, зүтгэл байхгүй, өрөвдмөөр.

-Амьдралын явцад та их өөрчлөгдсөн үү?

-Их өөрчлөгдсөн. Сайн, муу аль тал руугаа мэдэхгүй байна. Гэхдээ 20 жилийн өмнөхөөс өөр болсон. Өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бол пүүз, загасчлах.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

11 цаг 1 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

11 цаг 26 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

11 цаг 43 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

11 цаг 49 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

12 цаг 1 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

15 цаг 52 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

16 цаг 54 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

17 цаг 14 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

21 цаг 50 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

22 цаг 0 мин