АТҮТ:Хятад хилээ ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байна

2021-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Эрээн халдварын тархалтыг хумьсан гэж үзэж тус хотын хөдөлгөөнийг өнгөрсөн баасан гаригаас бүрэн нээж хэвийн байдалд оруулсан. Тиймээс хил хэзээ нээгдэх нь олны анхаарлын төвд байна. Тэгвэл Хятадын талаас ойрын хугацаанд хилээ нээхээ мэдэгджээ.

Энэ талаар АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун “Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулаад байна. Гэхдээ энэ шийдвэр хил гаалийн асуудлыг шууд шийдвэрлэнэ гэж ойлгох нь өрөөсгөл. Хэдийгээр боомтын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын төвийн шийдвэр гаргасан ч энэ нь ачаа тээврийн асуудлыг арваннэгдүгээр сарын 27-ноос нээхийг шийдэхгүй. Монгол, Хятадын аль аль талаас халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж хилээ ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байна. Хил нээгдвэл эхний ээлжид бараа материал, ачаа, чингэлгүүдийг  хилийн дундын бүс дээр солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Ингэснээр хоёр улсын тээврийн жолооч нарыг хоорондоо хавьтахгүйгээр хилийн тэг цэг дээр ачаа барааны чингэлгүүдийг солилцоно.Ойрын хугацаанд хил нээнэ. Гэхдээ арваннэгдүгээр сарын 27-нд нээнэ гэж товлоогүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

12 цаг 28 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

12 цаг 51 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

20 цаг 11 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

20 цаг 11 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

20 цаг 11 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10