Гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэж болзошгүй 1311 хүнд хяналтын бүртгэл нээжээ

2021-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй айл өрхийг илрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй этгээдүүдэд нэг бүрчлэн тавих хяналтыг сайжруулах зорилгоор "Хяналтын бүртгэл" хэсэгчилсэн арга хэмжээг сар хугацаатай зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 87 иргэнд "Хяналтын бүртгэл" шинээр нээн, мэдээллийн санд оруулж, нийт 267 иргэнд хяналт тавин ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй 123 өрхийн талаар хорооны "Хамтарсан баг", Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилж, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй 1311 этгээдэд нэг бүрчилсэн хяналтын бүртгэл нээж, хэсгийн байцаагч, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн бусад төрөл мэргэжлийн алба хаагчдыг давхар хяналтаар ажиллуулах үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна.

Нэг бүрчилсэн хяналтын зорилго нь айл өрхөөр биечлэн зохион байгуулах, нуугдмал хүчирхийллийг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад оршино.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

12 цаг 45 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

15 цаг 4 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

16 цаг 20 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

16 цаг 34 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

17 цаг 52 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

18 цаг 8 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

18 цаг 25 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

18 цаг 31 мин
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

Өчигдөр 06 цаг 00 мин