
Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.21/ өглөө. Улсын хэмжээнд ням гарагт 509 иргэнээс халдвар илэрчээ.Шинээр илэрсэн тохиолдлуудын 270 нь Улаанбаатарт, 239 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Ингэснээр COVID-19 халдварын улмаас 1867 хүн амиа алдлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8568 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17967 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн-3395, хүндэвтэр-3843, хүнд-1151 маш хүнд-179 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn