Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын санхүүжилтийг нэмэгдүүлье

2021-11-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд хаалттай хаалганы цаана олон мянган эмэгтэй болоод хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон ч түүнийгээ мэдээлж чадаагүй талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байв.  Энэ оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1107 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оноос 19 хувиар өссөн нь дээрх мэдээллийг баталж байна. Тодруулбал, тавдугаар сарын 8 хүртэл хатуу хөл хориотой байх үед гэр бүлийн  хүчирхийллийн дуудлага ихэсчээ. НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн судалгаагаар Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчийн 90 орчим хувь нь эмэгтэй байна.

 Мөн хугацаанд улсын хэмжээнд 7600 орчим нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчсөн зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс 5124 иргэн 7-30 хоног баривчлагдаж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагджээ. Тиймээс бид энэ удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг хамруулдаг зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр дүнгийн талаар хөндлөө. Учир нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, давтан үйлдэгдэхээс сэргийлэхэд албадан сургалт их хувь нэмэр оруулдаг билээ.

 

СУРГАЛТЫН ТӨСВӨӨС ШАЛТГААЛАН ҮР ДҮН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж,  хорих ял болон баривчлах шийтгэл хүлээсэн хүмүүсийн зан үйлд нөлөөлөх,  дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр” болоод журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/73 тушаалаар 2017 онд баталсан байдаг. Сургалтыг ганцаарчилсан, бүлгийн, хосолсон гэсэн хэлбэрээр явуулах бөгөөд сэтгэл зүй, эрх зүй, бясалгалын сургалтыг заадаг юм. Тухайлбал,   сэтгэл зүйн сургалтын хүрээнд архинд донтолт ба түүний хор уршиг, хүчирхийлэл үйлдэх зан үйлийг хэрхэн зохицуулах, стрессээ даван туулах, харилцах ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн хичээл заадаг. Харин эрх зүйн сургалтаар  Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдлэг ойлголтыг өгдөг юм.  Ингэхдээ  нэг удаагийн ганцаарчилсан болон  бүлгийн сургалтын үргэлжлэх хугацаа 45 минутаас ихгүй байдаг. Сургалт нийт 23-56 цаг үргэлжилдэг аж.

Энэ талаар ЦЕГ-ын  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувд “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчил үйлдээд,  шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлах шийтгэл оноодог.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар тухайн этгээд баривчлах шийтгэл эдлэх явцдаа зан үйлд нөлөөлөх  албадан сургалтад заавал хамрагддаг. Улаанбаатар хотод зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг ШШГЕГ, орон нутагт ЦЕГ хариуцан зохион байгуулдаг. Харин ирэх оноос энэ сургалтыг ШШГЕГ зохион байгуулахаар ажиллаж байна. Учир нь ЦЕГ-аас 21 аймагт энэ сургалтыг явуулж байгаа ч сургалтын үр дүн харилцан адилгүй. Цагдаагийн байгууллага зан үйлд нөлөөлөх албадан сургалтын төлөвлөгөөг анх удаа болон давтан үйлдсэн, зөрчил, гэмт хэрэг гэсэн ялгаатай байдлаар батлах  шаардлагатай байдаг. Гэвч анги танхимын багтаамж, хүрэлцээ, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн хангалттай биш.  Үүнийг улсын төсөв, тухайн байгууллагын батлагдсан төсвөөс санхүүжүүлнэ гэсэн боловч сургалтад зарцуулах төсөв хангалттай биш байна” гэж ярилаа. Тус хөтөлбөрийг улсын төсөв, төрийн болон төрийн бус байгууллагын санхүүжилт,  байгууллагын дотоод орлогоор санхүүжилнэ хэмээн журамд заажээ.

 

МЭРГЭШСЭН СУРГАГЧ БАГШИЙГ БЭЛТГЭХ ШААРДЛАГАТАЙ

 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг  2019 онд судлаад Засгийн газар, УИХ, Улсын дээд шүүх гэсэн төрийн том байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Тэд зөвлөмждөө “Сургалтын төсөв, санхүүг нэмэгдүүлж, шаардлагатай ном, гарын авлагын нөөцийг нэмэгдүүлэх, сургагч багшийг бэлтгэх шаардлагатай” хэмээн тусгасан байв. Цагдаагийн ерөнхий газраас албадан сургалтыг чанаржуулах тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ч дээр дурдсан асуудлууд хэвээр байна. Тухайлбал, албадан сургалтыг заах мэргэшсэн сургагч багшийг бэлтгэх, орон тоо гаргах, тэдэнд өгөх урамшуулал, материаллаг баазыг бүрдүүлэх шаардлагатай тулгарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувд “Орон нутагт зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг явуулах сэтгэл зүйч, өрөө танхим, ном, сурах бичиг хангалттай бус байдаг. Тиймээс сургалтын үр дүн сайн гэж хэлэхэд учир дутагдалтай. Гэтэл зан үйлд нөлөөлөх сургалтын үр дүнгээс  сургалтад хамрагдсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэх үү, зан чанараа засах уу гэдэг нь хамаардаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн онцлог гэж бий. Үүнд байнгын, давтан үйлддэг, даамжирдаг шинжтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил хэрхэн давтагдаж байгааг ШШГЕГ-аас энэ оны хагас жилийн байдлаар судлахад нэг жилийн хугацаанд 2-3 удаа энэ төрлийн зөрчил үйлдсэн 60 орчим иргэн байсан. Үүнд цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн хяналт тавьж ажиллаж байгаа. Олон удаагийн дуудлагад цагдаагийн байгууллага онцгой анхаарч, хүчирхийлэл үйлдэгч хэн  бэ, яагаад хүчирхийлэл үйлдээд байгааг нь тогтоодог. Хохирогч хамгаалах хамтарсан баг хүндээ хүрч ажиллаж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага мониторинг хийдэг” гэв.

Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгааныг ажилгүйдэл, архидалт гэж боддог боловч гэр бүл доторх хүйсийн тэгш бус харилцаа, өссөн орчин, зан байдал, төлөвшил гэсэн олон зүйл нөлөөлдөг аж. Тиймээс зан үйлд нөлөөлөх албадан сургалтын зорилго нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн тогтвортой байдал, тэдний боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, өөрийгөө тайвшруулах чадвартай, зөв бодол санаа, дадалтай иргэн болгон төлөвшүүлэх юм. Тиймээс Монголын нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлын суурь болсон гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд зан үйлд нөлөөлөх албадан сургалтын санхүүжилт, төсвийг нэмэгдүүлж, хэрэгжилтэд нь онцгой анхаарах шаардлага бидэнд тулгараад байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

13 цаг 21 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

13 цаг 44 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

21 цаг 4 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

21 цаг 4 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

21 цаг 4 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10