Н.Буянбаатар: Бид дэлхийн тайзны технологиос 60 жилээр хоцорч явна

2021-11-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатартай театрын барилгын асуудлаар ярилцлаа.

 

-Театр маань цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр жил гаруй хаалгаа барилаа. Одоо л үзэгчдээ хүлээж авахаар бэлдэж байна уу?

-Соёлын яамнаас энэ сарын “Соёлын бүтээлч сар” аяныг зарласан. Аяны хүрээнд манай уран бүтээлчид энэ сард гурван том бүтээлээр үзвэрээ нээхээр бэлтгэлдээ ороод байна. “Монголын их хатад” бүжгэн жүжиг, “Сэрсэн тал” концертоос гадна эвэр бүрээчин Н.Жүрмэддоржийн бүтээлүүд эгшиглэх юм. Бид энэ үеэр ариутгал хамгаалалтын дэглэмээ сахиж танхим дүүргэлтийг 50 хувь байхаар зохицуулалт хийсэн.

-Нэг тайзан дээр хоёр их театрын уран бүтээлчид бэлтгэл хийхэд бэрхшээл их тулгардаг байх даа?

-Одоогоор Монголын гурван том театр нэг байшинд байна. Мэдээж уран бүтээлийн бэлтгэл, сургуулилтаас эхлээд олон асуудал тулгардаг. Бид аль болох зохицуулж, уран бүтээлээ таслахгүй хүргэсээр ирсэн. Манай барилгын асуудал олон жилийн өмнөөс л яригдлаа. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг байртай болгох захирамж гаргасан байдаг.

-Одоо бие даасан яамтай болсон. Асуудал удахгүй шийдэгдэх болов уу?

-Уг нь театр барих газар олгогдсон байсан. Гэвч энэ асуудалд будилаан гарсан юм билээ. Тиймээс хэсэг хугацаанд ажил хойшлогдсон. Харин Засгийн газрын зүгээс асуудлыг шуурхай шийдэж дахин газар олголоо. Одоогоор 10 га газарт газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна. Ажлын явц нь 90 хувьтай явна.

-Байршлын хувьд яг хаана гэж заасан бэ?

-Сүхбаатар дүүргийн IX, XI хороо. Энэ нь хүмүүсийн мэдэхээр 100 айл хавьцаа. Одоо хэдхэн айл үлдсэн. Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Барилгын санхүүжилтийг БНХАУ-ын 700 сая юанийн  буцалтгүй тусламжийн хүрээнд шийдсэн. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан ахалж байгаа. Бүрэлдэхүүнд нь Соёлын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яамны төлөөллүүд багтсан. Манай талаас бүрдүүлэх бичиг баримт, бичиг цаасны ажлаа шуурхай гүйцэтгэж байна. Харин цар тахлаас хамаараад барилгын ажил  хэрхэн яаж явах нь хараахан тодорхойгүй байна.

-Театрын зураг төсөл гарчихсан уу. Хийц загварын хувьд ямар байх бол?

-Нэгэнт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа учир хөрөнгө оруулагч талын санал хүсэлтийг нь харгалзана. Мэдээж бид дэлхийн стандартад нийцэхүйц театртай болохоор зорьж байгаа. Тэр дундаа XXI зууны хөгжилтэй зэрэгцэж алхсан цогц байгууламж байх болно гэдэгт 100 хувь итгэж байна.

-Хятад бол том гүрэн. Театрын хөгжлийн хувьд ч дэлхийд тэргүүлдэг дээ?

-Хятадын хот бүрт театр бий. Хамгийн наад захын жишээ нь, Манжуур, Хөх хотын театрыг хар. Бид 2019 онд Дорнод аймагтай хил залгаа Хянганы Улаанхад гэдэг хотод очсон юм. Тэнд 137 сая ам.доллараар барьсан том ордон байсан. Дотор зохион байгуулалт, хийц загвар, тоног төхөөрөмжийн хувьд ярилтгүй. Хятадууд театрын барилга, урлаг соёлдоо хэзээ ч мөнгө харамладаггүй. Үүнийгээ ч ард түмнээ соён гэгээрүүлэх, өв уламжлалаа авч үлдэхэд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг.

-Манай театрын тоног төхөөрөмж бас л хэцүүхэн болсон санагддаг?

 -Бид дэлхийн тайзны технологиос 60 жилээр хоцорч явна. Дэлхийд театр хөгжихийн хэрээр тайз засалт, дуу авиа хурдацтай хөгжиж, технологи нь шинэчлэгдэж байна. Зөвхөн жүжиг, бүжиг, шоу тоглолт гэхэд өөрийн онцлогийг шингээсэн тайзтай байх жишээтэй. Үүний жишгээр бид ч ялгаагүй үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, уран бүтээлчдийнхээ урам зоригийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн хөгжилтэй зэрэгцэхүйц театртай болох зайлшгүй шаардлагатай.

-Театрын цогцолбор маань хэдэн танхим, тайзтай байх бол?

  -Эхний танхим 1500 хүний суудалтай. Үүнд “Большой” театрыг авчираад “Хунт нуур” тоглоход ямар ч асуудалгүй байх ёстой. Үндэсний хөгжмийн 800 хүний суудалтай танхимд Чикаго, Берлинийн филармонийг тоглуулахад дуу авианы технологийг шийдсэн байхад болж байгаа юм. Харин 2500 хүний суудалтай танхимд залуусын интертаймент тоглолт, шоу драм, мюзикл тоглоход тайз нь яаж ч хувирч болохоор шийдэлтэй байх учиртай. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)

 

МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

2 цаг 4 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

2 цаг 9 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

2 цаг 14 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

2 цаг 19 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

2 цаг 24 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

2 цаг 29 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

12 цаг 28 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

19 цаг 57 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

20 цаг 48 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

20 цаг 55 мин