Ц.Туваан:Анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

2021-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын гишүүн Ц.Туваан ЭМД-ын сангаас сум болон өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилт хоёр дахин өссөн болон хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болохоор болсон. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авах жорыг бүх эмч нар бичиж, бүх эмийн сан олгодог болсон. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг саяхан дүгнэлтээ гаргаад Засгийн газарт чиглэл өгөх тогтоолоо батлаад байна. Шинэ хууль сум болон өрхийн эмнэлэгт хангалтгүй хэрэгжиж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагуудад нэг иргэнээр тооцдог санхүүжилтийг хоёр дахин өсгөсөн. Ингэснээр анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх онд шийдэж өгөхөөр болсон” гэв.

"Тариаланчид  их улаанбуудайг хурааж авсан ч борлуулалт нь хүндрэлтэй байна"

Мөн тэрбээр “Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, гурван ажлын хэсгийг баталж ажиллуулахаар болоод байна. Хүнсний улаанбуудайн борлуулалттай холбоотой асуудал аж ахуйн нэгж, иргэд, тариаланчдаас ирсэн. Улаанбуудайн борлуулалт ямар шатанд явж байгаа талаар шалгалт хийнэ. Хүнсний ногооны хангамж, тариалалтын асуудлыг шийдэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Эрээний хил хаагдахад манай улсад нарийн ногооны үнэ өссөн зэрэг асуудлыг энэхүү ажлын хэсгээр авч хэлэлцэнэ. Манай улс өнөөдрийн байдлаар 540 гаруй мянган тонн улаанбуудайг хурааж аваад байна. Тариаланчид маш их улаанбуудайг хурааж авсан ч борлуулалт нь хүндрэлтэй байгаа юм. Тухайлбал 240 гаруй мянган тонн улаанбуудай борлуулагдсан гэсэн мэдээтэй байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

13 цаг 23 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

13 цаг 47 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

21 цаг 6 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

21 цаг 6 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

21 цаг 6 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10