Ачааллыг нь үүрэлцсэний  хариуд төр мэдэлдээ авна гэв

2021-11-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөн эрчимжиж бусдад хохирол учруулах байдал эрс  нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газар, Авто тээврийн газар, Шүүх хуулийн  байгууллагад  ачаалал үүссэн. Тэд бодлого зохицуулалтын үндсэн ажлаа хийхээс илүүтэй иргэдийн хэрэг маргааныг шийдвэрлэх байдал руу тэр чигтээ шилжсэн байсан. Үүнийг олон улсын жишгээр  албан журмын даатгалыг албажуулж хохирлыг  замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас  заавал тодорхой хэмжээний хураамж төвлөрүүлж учирсан хохирлыг барагдуулах  сан үүсгэх байдлаар хувийн даатгал руу шилжүүлсэн нь оновчтой хувилбар байв. Ингэснээр 2012 онд Жолоочын албан журмын даатгалын хууль батлагдснаар  төрийн ачааллыг үүрэлцэх  хувийн даатгалын компаниуд бий болж үүсээд байсан хохирогчдын асуудлыг намжаасан гэж хэлж болно. Харин УИХ-ын нэр бүхий гишүүд  хувийн даатгалын компаниуд албадлагын аргаар жолооч нараас мөнгө хурааж, ашиг орлого болгож байна хэмээн үзэж “Жолоочийн даатгалын тухай” хуулийн төсөлд төр “Хариуцлагын даатгалын корпораци” байгуулж  түүгээр дамжуулан даатгалын компанийн үйл ажиллагааг явуулах тухай тусгав. Энэ нь иргэд болон даатгалын компаниудын эсэргүүцэлтэй нүүр тулаад буй. Даатгалын компанийн төлөөлөл тус хуулийн төсөл даатгалын салбарыг булшилна хэмээн мэдэгдэж, даатгалын салбарыг төрд авахаар санаархаж байна хэмээн мэдэгдсэн нь сүүлийн өдрүүдийн гол сэдэв болсон билээ. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэж мэдэгдээд байгаа нь даатгалын компани болон олны  бухимдлыг бага ч гэсэн тайвшруулсан гэж болно. Нөгөөтэйгүүр, хууль санаачлагч гишүүн хуулийнхаа мөн чанар агуулагыг ойлгохгүй байна. Харин одоогийн мөрдөж буй хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Гагцхүү хохирогчдод нөхөн төлбөр олгох дээд хэмжээ таван сая төгрөг гэж заасан нь өнөөдрийн нөхцөл байдалд тохирохгүй байгаа. Учир нь арван жилийн өмнөх мөнгөн үнэлгээ өнөөгийн шаардлага хангахгүй болсон. Өөрөөр хэлбэл, Ланд200 автамашины урд талын гэрэл  зах зээлийн үнэлгээгээр 6.5 сая төгрөг.Тиймээс хуульд хохирлын үнэлгээний дээд хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн даатгалын салбар сонгодог утгаараа хөгжөөд явж байгааг төр өөр дээрээ дахин төвлөрүүлж эргээд ачаалал,  иргэдийн бухимдыг  дахин үүсгэх шалтгаан бий болгож  болохгүй  хэмээн  асуудлын эргэн тойронд даатгалын компаниудын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм.

Монголын даатгалын холбооны УЗ-ийн гишүүн Б.Золбаяр:  Хуулийг огт өөр өнцгөөр тайлбарлаж, ганц хүнд зориулсан бүхэл бүтэн институцийг байгуулах гэж байна

- УИХ-ын нэр бүхий гишүүд бүх жолоочид нөхөн төлбөр өгнө гэсэн ойлголтоор яриад байна. Гэтэл энэ хуулийн  зорилго  нь жолоочид нөхөн төлбөр өгөх агуулаггүй. Хохирогчдод нөхөн төлбөр олгож түүний эрхийг хамгаалах зориулалттай хууль. Даатгалын 15 компани Монгол орон даяар тархан суурьшсан 650 мянган хүнд үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ. Даатгалын бүтээгдэхүүн угаасаа бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс ойлгоход ярвигтай байдаг. Хэчнээн цахимжуулаад хийсэн ч гэсэн цаана нь 40 орчим хувь нь хамрагдаж чадахгүй. Интернет зарим алслагдсан сум сууринд байхгүй байгаа шүү дээ. Байлаа ч ойлгож хүлээж авахгүй хэсэг байна. Санд мөнгөө төвлөрүүлэхийн тулд 21 аймаг 330 суманд 5000 орчим албан хаагч хүрч ажилладаг дэд бүтэцтэй. Энэ хууль батлагдвал эдгээр хүмүүс ажилгүй болно гэсэн үг.

“Тэнгэр даатгал” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхсайхан: Даатгалын салбар хувь хүний болон хөрөнгийн захын  эрсдэлийг  хамгаалдаг

-Аливаа улсад хөрөнгө оруулалт хийх гэж буй гадныхан тухайн улсын банк болон даатгал, хөрөнгийн зах зээл нь хэр хөгжсөн, улс төрийн оролцоо хэр юм даатгалын хамгаалалт ямар байна гэдгээр нь хардаг. Санд цугларсан нөөц сангийн хөрөнгийг зөв зүйтэй зарцуулж цаашид салбарын оршин тогтнох үндэсийг хадгалах ёстой. Сая жолооч гэж яриад байгаа ч 650 мянга нь даатгалд хамрагддаг. Эдгээр жолооч нар  жилдээ 33 мянган төгрөг л төлөөд бүтэн жилийн турш хэдэн ч удаа бусдад хохирол учруулсан байсан ч  хамгаалагдах нөхцөлтэй байгаа. Харин ч бид жилд дунджаар 40 мянган хүнд нөхөн төлбөр өгсөн байдаг. Ирсэн хүсэлтийг шүүгээд үзэхэд 1-3 хувьд нь л татгалзсан байдаг. Үүнийг бусад  сайн дурын даатгал дээр нөхөн төлбөрөө авч чаддаггүй кэйстэй холбож ойлгож болохгүй. СЗХ-ны мэдээгээр даатгалд хамрагдсанаар бусдад хохирол учруулсан тохиолдол бүрд даатгалаар нөхөн төлбөрөө барагдуулсан, гомдолтой нэг ч хүн байхгүй. Харин  үнэлгээ нь бага гэсэн 22 хүний гомдол л байх жишээтэй. Тэгэхээр сая жолоочид нөхөн төлбөр олгох гэсэн асуудал байж болохгүй. 

 “Ард даатгал”-ын гүйцэтгэх захирал Г. Цогбадрах: Осол гаргаагүй даатгагчдад жил бүр таван хувийн урамшуулал үзүүлдэг

Осол гаргаагүй олон жил замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож буй даатгагчдад жил бүр таван хувийн урамшуулал үзүүлдэг. Түүнчлэн нэг даатгалын компани жилд ойролцоогоор  30 орчим тэрбум төгрөг АЖД-аас санд төвлөрүүлдэг. Үүний 17 тэрбум  орчим төгрөгийг хохирол барагдуулахад зарцуулдаг. 30 хувь нь нөөц байдлаар үлддэг. Ашиг хийгээд байгаа юм ер байхгүй. Төр өөрийн мэдлийн агентлаг байгуулж даатгалын санг удирдана гэвэл нөгөө л дараалал, иргэдийн бухимдал дахин үүсэхгүй гэх баталгаагүй. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр “Осолгүй манлай жолооч” шалгаруулж урамшуулдаг. Нөгөөтэйгүүр, Жолоочын албан журмын даатгалын үнэлгээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол хүний  амь насны үнэлгээ тавхан сая төгрөг байж болохгүй л дээ.   

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин