Ш.Мөнгөн-Эрдэнэ: Галын аюулгүйн дүрэм, стандартын 2527 зөрчил илрүүлж, арилгуулсан

2021-11-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан талаар тус хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ “Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэссэн энэ үед ахуйн түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас  ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяныг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байгаа билээ.

Тус аяны хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Сүхбаатар дүүргийн орлогч дарга Ц.Шижир, “Таван толгой түлш ХХК-ийн удирдлага, Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга өгч ажилласан юм.

Тус арга хэмжээнд  нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 307 алба хаагч, Сүхбаатар дүүргийн 15,17 дугаар хороодын 19 хэсгийн ахлагч, 55 сайн дурын ажилтан, Цагдаагийн газрын 15 алба хаагч, “Таван толгой түлш” ХХК-ны 40 ажилтан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны Сүхбаатар дүүрэг дэх хэрэлэгчдэд үйлчлэх төвийн 14 ажилтан,  нийт 450 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хяналт шалгалтад 4215 айл өрх хамрагдахаас 89.8 хувь буюу 11124 ам бүл бүхий 3787 өрх хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 2527 зөрчил илрүүлж, 264 зөрчил буюу  10.4 хувийг газар дээр нь арилгуулж, 3708 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал 3860 ширхэгийг тараасан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин