Боловсролын яам болон ЭМЯ 2-3 настнуудаа мартсан уу?

2021-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас 2021-2022 оны хичээлийн жилд 2-3 настнуудыг цэцэрлэгт хэзээ хамруулах нь  одоог хүртэл тодорхойгүй байна. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр БШУЯ-наас тэднийг хэзээ цэцэрлэгт хамруулах тухай тусгай төлөвлөгөөг аравдугаар сард танилцуулна гэж байв. Үүний дараахан  арваннэгдүгээр сараас 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжтойг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байв. Гэвч Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний улирал эхлэхтэй зэрэгцэн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. 

Ингэснээр Боловсрол шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан энэ оны наймдугаар сарын 19-ний түр журам нь 3500 орчим хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах эрхийг хасч, ялгаварлан гадуурхсан юм.

 Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдад 2021 оны аравдугаар сарын 20-нд зөвлөмж хүргүүлж байв. Энэ зөвлөмжид Монгол Улсын COVID-19 цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байгааг сануулжээ.

Мөн Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэхийг шаардсан байна. Тус хугацаа энэ долоо хоногт дуусах юм. Одоогоор ямар нэг хариу ирээгүйг ХЭҮК-оос мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин