"Жилд 10 мянган суулгац бэлддэг"

2021-11-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАДМИД

 

Увс аймгийн Улаангом суманд байдаг "Доктор цэг" ХХК-ийн захирал Ц.Энхбаттай цөөн хором минут ярилцлаа.

 

-Өөрөө ямар мэргэжлийн хүн бэ. Танай компанийн үйл ажлыг анзаарахнээ ой, ургамлын мэргэжилтэн юм болов уу гэж бодлоо?

-Би уг нь жирийн нэг жолооч хүн. Аймгийнхаа есдүгээр баазад ажиллаж байлаа. Зах зээлд шилжсэний дараахнаас ургамал ногоо тарих  ажилд орсон. Чацарганын аж ахуй голлон эрхэлж байна. Бас шинэс, гацуур голлосон суулгац зах зээлд нийлүүлдэг. Жилдээ 10 мянга орчим суулгац бэлддэг юм.

-Өнөөдөр улс орон даяар түмэн мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Үүнтэй танай комппанийн үйл ажил тун сайн нийцэж байгаа юм байна аа даа?

-Байгалиа хамгаалья. Цөлжилтийг сааруулья гэсэн уриа их зөв. Эх дэлхийдээ хайртай хүн бүхний гар бие оролцох ажил гэж боддог учраас мод тарих, суулгац бэлдэх ажлыг бид эрт эхлүүлсэн. Үр дүнгээ өгч байгаа л даа.

-Танайхны гол тариалалт чацаргана юм уу?

-Тиймээ. 2.7 га-д чацаргана тариалдаг. Өгөөж нь сайхан юм даа. "Алтайский", "Чуйская", "Эльзабет" гэсэн сортуудыг тариалж ирлээ. Сүүлийн үед "Хатны улаан" гэдэг ховор сортыг үржүүлж байна. Энэ бол бусдаасаа маш чанарлаг сорт.

-Хээрийн чацарганыг тариалж үзэв үү?

-Туршилт маягаар тариалж л байлаа. Гэхдээ түүж авахад жаахан түвэгтэй. Ес эхэлсэн үеэс л хураах болдог юм билээ. Сүүлийн үед алимны мод хүртэл тариалж байна.

-Мөн танай компанийг Увсдаа ганц гэгдэх чулууны үйлдвэртэй гэдгийг сонслоо?

-Нутаг орны хувьд эрэлт хэрэгцээтэй байсан учир чулууны үйлдвэр байгуулсан даа. Дан боржин бас гантиг чулуугаар барилгын цонхны тавцан, шат хийж эхэлсэн. Сүүлдээ бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж урлалын чанартай зүйлүүд хийдэг болсон. Довжооны арслан зэрэг барилга байшингийн чимэглэл, суварга хүртэл хийдэг. Захиалгаар голдуу үйлдвэрлэлээ явуулдаг даа.

-Чулуугаа хаанаас авдаг юм бэ?

-Манай аав Малчин сумын хүн байсан. Тэндхийн "Овоот хар" гэж уул бий. Энэ уул маш сайн нягтрал сайтай чулуутай. Уг нь гантиг, боржин хааяагүй байдаг ч нарийн нандин юм хийхэд тэр болгон таардаггүй юм шүү дээ.

-Сүүлийн үед цар тахлын уршгаар аж ахуйн газруудад зарим бэрхшээл их байна гэдэг. Танай компанид ч адил биз?

-Гайгүй ээ. Гол үйлдвэрлэл мод, ургамал тариалдаг болохоор цэвэр буянтай ажил нэг их саад алга.

-"Доктор цэг" гэдэг нэрийн учир, гэвэл...?

-Чацаргана болон жимс жимсгэнэ чиг хүний эрүүл мэндэд хамгийн тустай учир "Доктор" гэж бодсон "цэг" гэдэг нь аав, би манай хүү Ганзориг гээд гурван хүний нэрийн эхний үсэг л дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.16 МЯГМАР № 225 (6702)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин