Ойн салбарын чуулган: Ногоон Монголыг цогцоор нь  хөгжүүлнэ

2021-11-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ОЛДОХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарынхан өргөтгөсөн чуулганаа хийлээ. Хэлэлцсэн сэдэв нь  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”,  “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”,”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг асуудлыг хөндсөн. Ерөнхийд нь дүгнэхэд тус чуулган өмнө зохион байгуулсан салбар хуралдаануудад үндэслэн зөвхөн мод тарих бус  цогц бодлого хэрэгжүүлэх, товч тодорхойлбол  “Ногоон Монгол” –ыг хөгжүүлэх арга замыг  хэлэлцсэнээрээ онцлог байв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно” гэдгийг онцолсон. Энэ хөдөлгөөн нэг талаас Ерөнхийлөгчийн санал, санаачилга  боловч,  хэрэгжүүлэх чиглэлд  Засгийн газрын бодлого, шийдвэрүүд чухал юм.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ   “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь  ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулэх эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм” хэмээсэн. Мөн тэрбээр  “Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.

Энэ үеэр нийслэл болон 21 аймгийн Засаг дарга  улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг мод тарьж ургуулахад зарцуулах, агро-ойг хөгжүүлж, дүүрэг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлогыг мод тарьж ургуулахтай нягт холбох нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн. Энэ хүрээнд нийслэл хот 120 сая, Өмнөговь аймаг 70 сая, Говь-Алтай аймаг 100 сая, бусад нь 5-30 хүртэл сая мод тарьж ургуулахаар БОАЖ-ын сайдтай  хариуцлагын гэрээн гарын үсэг зурав.

 

Хэн, юу хэлэв?

 


 

Н.Уртнасан: Хууль эрх зүйн орчныг шинэчилнэ

/БОАЖ-ын сайд/

 

-Ойжуулахаас  гадна анхаарал татсан ямар асуудлыг чуулганаар ярилцав?

-Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл 2030 он хүртэл нийтдээ хэчнээн мод тарьж ургуулах вэ гэдгээ  тодорхойлж хариуцлагын гэрээ байгууллаа. Цаашид мод тарихыг амлах биш амлахаас гадна түүнийгээ хэрхэн зөв зохион байгуулалттайгаар тарьж ургуулах  вэ гэдэгт мэргэжил арга зүйн зөвлөмжийг салбарын яам гаргаж  тодорхой чиглэлээр зааварчилгаа өгнө. Түүнээс гадна хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудал  нэлээд  яригдаж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттахй газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тодорхой заалтуудад анхаарал хандуулж байна. Тиймээс нэн яаралтай өөрчлөх шаардлагатай  хуулийн заалтуудад манай  хуулийн багийнхан идэвхтэй ажиллаж байгаа.


Ц.Пүрэвхүү: “Тэрбум мод” хөдөлгөөнийг тарьц, суулгацаар дагнан явуулна

/Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх/

 

-Уулнаас ургаа мод зөөж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгнө үү?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас нэг ч мод авчирч тариагүй. Долоо хоног үргэлжилсэн нээлтийн үйл ажиллагаанд ойролцоогоор 20-30 мянган тарьц суулгац, үрсэлгээг ашигласан. Эдгээр нь БОАЖЯ-ны харъяа Ойн хөгжил, судалгааны төвд сүүлийн 2-3 жил тарьж ургуулсан моднууд юм. Тухайлбал, орон нутгийн мод үржүүлгийн газрууд модны үр түүж авч түүнээс тарьц суулгац үрсэлгээ үүсгэсэн ийм мод байсан. Талбай дээр очоод үзвэл бүгд 50 см хүрэхтэй үгүйтэй  өндөртэй  суулгацууд бий. Сошиалаар явж байгаа шиг өндөр саглагар мод нэг ч байхгүй. Албан ёсны цахим хуудаст орсон тухайн үеийн зураг, дүрсээр энэ бүхэн баталгаажина. Цаашид ч гэсэн ойн сийрэгжилттэй холбоотой мод шилжүүлэн суулгах үйл ажиллагаа  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байхгүй. Харин доройтсон хөрсийг сэргээж, тарьц суулгац шинээр тарих, авто замын хажуугаар мод тарих ажлууд явна. Энэ бүх ажлыг дандаа мод үржүүлгийн газруудад үрээс тарьж ургуулсан суулгацуудаар явуулна.


Б.Туяа: Тарвагатайн нурууны шатсан хэсгийг сэргээнэ

/Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын газрын дарга/

 

-Тарвагатайн нурууг ойжуулах судалгааны талаар мэдээлэл өгнө үү?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ойн салбарынхан  бүгд дэмжиж байна. Энэ хүрээнд Эрдэнэс Тавантолгой  компани өөрийн хариуцлагын хүрээнд 180  сая мод тарих, үүний 70 саяыг хангайн бүсэд тарина гэсэн. Хангайн бүсэд тарих модыг Тарвагатайн нурууны урд хойд хэсэгт тарихаар  судалж байна. Энэ  бидний хувьд том боломж. Тарвагатайн нуруу шатсан ой ихтэй, урьдчилсан байдлаар 30 га газрыг цэвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт 2019 онд гарч байсан. Ойжуулалт хийх нь нөхөн сэргээх, мөнх цэвдгийг хамгаалах ач холбогдолтой.  Иймд ойжуулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах нь бидний үүрэг юм.


Б.Төмөрбаатар: Зүүн бүсийг  ойжуулахад  хувь нэмрээ оруулна

/Дорнод аймгийн "Эрдэс мөнгөн чулуу" компанийн захирал/

 

-Орон нутагт ойжуулах ажлыг дэмжих ямар боломж байна?

-Ойн салбарын чуулганаар мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсоход үр дүнд хүрэх үндэслэл, арга зам тодорхой болж байна. Манай компанийн  хувьд ойн нөхөн сэргээлт, мод  үржүүлгийн чиглэлээр ажилладаг. Хувиараа 18 жил ажиллаж ирсэн. Зүүн бүс, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэд, аж ахуй нэгжүүд сүүлийн 10 жил манайхаас жимсний болон шилмүүст  модны суулгац авдаг. Жилдээ 5000 мод гаргадаг. Цаашид нөхөрлөлүүдэд түшиглэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.16 МЯГМАР № 225 (6702)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин