Н.Алтансувд:БНСУ гэрээгээр ажиллах гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн

2021-11-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Бүгд Найрамдах Солонгос Улс гадаадын орнуудаас ажиллах хүч хүлээж авч эхэлсэн талаар мэдээлэлтэй холбогдуулан манай улсаас гэрээгээр ажиллах иргэдийг хүлээн авч байгаа эсэхийг ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувдаас тодрууллаа. 

- БНСУ-ын ажиллах хүч авах улсын жагсаалтад манай улс багтсан уу?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ 2019 оноос гадаадаас ажиллах хүч авахаа зогсоогоод байсан. Сүүлийн үед халдварын нөхцөл байдал тогтворжсон, ажиллах хүчний дутагдалтай байгаагаас үүдэн 16 орноос ажиллах хүч хүлээж авахаа мэдэгдээд байна. Манай улс ажиллах хүч хүлээж авах улсуудын жагсаалтад багтсан. Үүнтэй холбогдуулан БНСУ-д гэрээгээр ажиллах нөхцөл, шаардлагыг хангасан хүмүүсээс эхний ээлжийн буюу 2019 онд баталгаажсан 100 гаруй иргэнтэй холбогдон ажиллаж байна. БНСУ-ын талаас тэдгээр иргэд гэрээгээр ажиллах хэвээрээ эсэх, тус улсад очоод тусгаарлалтын зардлыг төлөх боломжтой юу, нислэгийн тийзийн зардал байгаа эсэх талаар нөхцөл байдлын тодруулгыг авч өгөхийг хүссэн. 

-Тэгэхээр БНСУ эхний ээлжид 100 гаруй ажилтан хүлээж авахаа мэдэгдсэн гэсэн үг үү?

-Нөхцөл байдлаас хамаарна. Бид дээрх асуулгын дагуу иргэдтэй холбогдож нөхцөл байдлын мэдээллийг нь аваад, ХӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Ингээд мэдээллээ Солонгос дахь ажил олгогчид руу илгээж байгаа гэсэн үг. Солонгосын талаас дээрх мэдээлэлд үндэслэл шийдвэр гаргаад хэзээ ажилчдыг татан авахаа мэдэгдэх юм. 

-Солонгос улс 2019 оноос хойш гэрээгээр ажилтан аваагүй юм байна. Одоогийн байдлаар нийт хэчнээн хүн гэрээгээр ажиллах нөхцөл шаардлагыг хангаад байгаа вэ?

-Нийт 500 орчим иргэн гэрээгээр ажиллах нөхцөлийг хангаад байгаа. Манай байгууллагын хувьд иргэдийг бүртгүүлсэн дарааллын дагуу илгээхээр дээр дурдсан ажлуудыг хийгээд явж байна. Энэ ондоо багтаад эхний ээлжийн ажилчдыг БНСУ руу илгээх төлөвлөлттэй байгаа. 

-Гэрээгээр ажиллах иргэдэд вакцинтай холбоотой шаардлага тавьж байгаа юу?

-Вакцины бүрэн тунд хамрагдсан, тус улсад очихоос 24 цагийн өмнө өгсөн шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байгаа. Шинжилгээгээр эерэг хариу гарсан тохиолдолд ажил олгогч тухайн хүнийг эдгэрэхийг хүлээх үү, дараагийн хүмүүсээс сонголтоо хийх эсэхээ шийднэ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин