“COP26”-г дэлхийн тэргүүлэх орнууд хэрхэн дүгнэв?

2021-11-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн хэмжээний 26 дахь уулзалт  “COP26” Шотландын Глазго хотноо болж дууслаа. Энэ уулзалтад дэлхийн 100 гаруй орны удирдагч оролцож, 40 гаруй орон нь 2050 он гэхэд нүүрсний хэрэглээгээ тэглэхээ амлав.

Харин 100 гаруй орон  2030 он гэхэд ой модны устгалыг зогсоохоо амласан юм. Мод тайрах нь дэлхийн дулаарал нэмэгдэхэд нөлөөлдөг хамгийн том шалтгаануудын нэг юм. Үүнээс гадна Америк болон Европын холбоо метаны ялгаруулалтыг бууруулахад хамтран ажиллахаа мэдэгдсэн билээ.  Ийн COP26 уулзалтын талаар улс орнууд ямар байр суурьтай байгааг  тоймлон хүргэж байна.

Хятад, Америк хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ

Дэлхийн хамгийн том хоёр гүрэн АНУ, БНХАУ метан хийн ялгаруулалтыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих, агаар мандал дахь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг багасгах, ойжуулах, технологио хуваалцах гэсэн чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Агаар мандалд хамгийн их нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаг улс нь нэгдүгээрт Хятад, хоёрдугаарт АНУ юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хоёр гүрний хамтын ажиллагааг “зөв чиглэлд хийсэн чухал алхам” хэмээн магтав.

Хятадын төрийн мэдээллийн агентлагууд уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг энэ уулзалтын талаар ил тод мэдээлсэнгүй. Тиймээс тус улсын энгийн иргэд дээд хэмжээний хурлын талаар  сайн мэдсэнгүй. Энэ нь тус улсын удирдагч Ши Жиньпин уулзалтад биечлэн оролцоогүйтэй холбоотой байж магадгүй хэмээн шинжээч Стефен МакДоннел бичжээ.

Америк:Манлайллаа харуулах боломж байлаа

АНУ-ын  нийтлэлч Лаура Тревелиан өөрийн улсын COP26 уулзалтын талаарх байр суурийг BBC-сайтад “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден COP26 чуулганыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Америк  манлайлдаг гэдгийг харуулах боломж хэмээн тодорхойлсон.  Учир нь өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп Парисын хэлэлцээрээс гараад байсан бол Байден ажлаа авсан эхний өдрөө тус хэлэлцээрт эргэн нэгдсэн. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ерөнхийлөгч ямар арга хэмжээ авахыг дэлхий чих тавин хүлээж байв” хэмээн бичжээ.

Америк уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 500 тэрбум ам доллар зарцуулах эсэх тал дээр Конгресс хуралдаж байгаа нь хамгийн анхаарал татсан үйл явдал болоод байна.  Тус улсын нүүрс олборлогч Баруун Виржина мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатч Жо Манчин “Байдены 500 тэрбум ам долларын багц сенатаар батлагдахгүй байх эрсдэлтэй” хэмээн үзэж байгаа тухайгаа ярьжээ.

Орос:Бид дэлхийн дулаарлаас үнэхээр айх хэрэгтэй юу?

“BBC”-ийн Москва дахь сурвалжлагч Стеве Розенберг “Их Британийн сонин “Хатан хаан бидний “эмзэг” гарагийг аврахыг гуйв” хэмээн нүүр хуудсандаа бичсэн бол Оросын хамгийн алдартай өдөр тутмын сонин “Бид дэлхийн дулаарлаас үнэхээр айх хэрэгтэй юу” хэмээн гарчиглажээ. Кремлийг дэмждэг тус сонин “Бид айх хэрэггүй. Дэлхийн дулаарал эерэг үр нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Орос улс цахилгааны төлбөр бага, тээврийн хүртээмжтэй замтай” хэмээн дүгнэж нийтлэлээ төгсгөсөн байна. Энэ нь тус улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахгүйг илтгэлээ. Ингэснээр Оросын агаарын температур дэлхийн дунджаас 2.5 дахин  дулаарч байгааг Кремль эсэргүүцэх нь ойлгомжтой. Путин биечлэн бус цахимаар оролцсон нь ч үүнийг илтгэнэ” хэмээн бичжээ.

Гэхдээ Путин цахимаар оролцох үеэрээ тус улс нүүрстөрөгчийн хийн хэмжээг 2060 он гэхэд бууруулахаа амласан. Уулзалтын гэрээнд гарын үсэг зурсан учир 2030 он гэхэд ойн устгалыг зогсоох юм.

Энэтхэг:Зорилтдоо 2070 онд хүрэхээ амлав

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди  2070 он гэхэд хүлэмжийн хийг тэглэхээ даваа гарагт зарлахад тус улсын иргэд түүнд анхаарлаа хандуулав. Учир нь тус улсын олон нийтийн хувьд “COP26” уулзалт чухал ярианы сэдэв болж, олны анхаарлыг татаж чадаагүй. Түүнчлэн 2050 он гэхэд биелүүлэх ёстой зорилтыг 20 жилийн дараа биелүүлэхээ амласанд  бусад орон бухимдаж байна.

Австрали:Нүүрсний цахилгаан станц барихаа зогсоохоос татгалзав

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нүүрсний хэрэглээг зогсоохгүйгээр 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг хэрхэн тэглэх, үүний тулд юу хийх ёстойг тайлбарлах нь чуулганд оролцсон түүний хамгийн чухал үүрэг байв.  Гэвч тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой маргалдсаны улмаас түүний гол үүрэг “сүүдэрт дарагдав”. Тус улс Орос, Хятад, Энэтхэгтэй хамт 2030 он гэхэд метаны хийн ялгаруулалтыг 30 хувь болгон бууруулах,    нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихыг зогсоох, нүүрсний шинэ станцад хөрөнгө оруулахаас татгалзах гэсэн заалтад гарын үсэг зурахаас татгалзсан юм.

 Эх сурвалж: BBC, CNN

 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин