Халиун буга, бор гөрөөс, монгол тарваганы тоо толгой өсжээ

2021-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Хот орчмын хөхтөн амьтдын тархац, нөөцийн энэ оны судалгаагаар халиун буга, бор гөрөөс, янгир ямаа, монгол тарваганы тоо толгой өсжээ. Тухайлбал, Нийслэлийн байгаль орчны газар, “Авралын эрэлд” компани хамтран гүйцэтгэсэн хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөлөл, тархац, нөөцийн судалгаагаар хийсэн аж.

Судалгаагаар Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн хөхтөн амьтдыг багаар нь авч үзвэл таван шавж идэштэн, таван гар далавчтан, таван туулай хэлбэртэн, 22 мэрэгчтэн, 14 мах идэштэн, 7 туруутан зүйл байгаа аж. Дэлхийн Байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуур үзүүлэлтээр олон улсын хэмжээнд  есөн хувь нь ховордож болзошгүй, гурван хувь нь эмзэг ангиллын амьтад байгаа бол бүс нутгийн хэмжээнд  12 хувь нь ховордож болзошгүй, 12 хувь устаж болзошгүй, хоёр хувь эмзэг ангиллынх аж. Хот орчмын хөхтөн амьтдын 2016 оны судалгаагаар тэмдэглэгдээгүй буурал таван сармаахай, дагуур зурам, өргөөнч оготно, ойн хөвхөлжин, аргаль хонь зэргийг шинээр тэмдэглэжээ.

Түүнчлэн нийслэлийн долоон дүүргийн газар нутгийн 62.5 хувь өөрчлөгдөж хот орчмын хөхтөн амьтан идээшлэх боломжгүй, газар нутгийн хуваагдалд оржээ. Үүнээс харахад зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн ойн сан бүхий газарт газар олгохыг хориглох, зуслангийн хашааг нэгдсэн стандарттай болгох, зэрлэг нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах шаардлагатайг Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ. Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг. Тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой.

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин