Хүнсний үнэ огцом нэмэгдсэнд америкчууд дургуйцэж байна

2021-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

"Bank of America Research" судалгаанд оролцсон америкчуудын 60 хувь нь 2021 онд хүнсний үнийн өсөлтөд анхаарлаа хандуулсан гэж Insider мэдээлэв. Тус сонинд тэмдэглэснээр АНУ-ын үнийн өсөлт нь цаг агаарын таагүй байдал, ажиллах хүчний хомсдол, түүнчлэн хэрэглэгчдийн эрэлт ихтэй холбоотой юм гэжээ. АНУ-ын иргэд 2021 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнд дургүйцэж байна гэж Bank of America Research компанийн хийсэн судалгаанаас эш татан Insider мэдээлэв. Судалгаанд хамрагдсан 1000 америкчуудын 60 орчим хувь нь хүнсний дэлгүүрүүдийн үнэ өссөнийг анзаарсан гэж хариулжээ. Бараа, үйлчилгээний жагсаалтын дараа хоёрдугаарт үнийн өсөлтөөрөө кафе, зоогийн газар, баарууд эзэлжээ. Нийтийн хоолны газруудын үнэ нэмэгдсэнийг судалгаанд оролцогчдын 20 хувь анзаарсан байна. Дараа нь хоол хүнс гэрт хүргэх үйлчилгээ орсон бөгөөд судалгаанд оролцогчдын 17.5 хувь нь энэ ангилалд өртөг нэмэгдсэн талаар гомдоллож байна.

АНУ-ын хэрэглээний үнийн индекс наймдугаар сараас есдүгээр сар хүртэл 0.9 хувиар өссөн байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 2.2 хувиар  хамгийн их өссөн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, түүнчлэн согтууруулах ундааны үнэ 1.2 хувиар өссөн байна. Тэр дундаа Латин Америкт хүчтэй ган болсноос эрдэнэ шиш, кофе, шар буурцгийн үнэ өссөн байна. Мөн хүнсний дэлгүүрийн ажилчдын цалин ажиллах хүчний хомсдолоос болж нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Түүнчлэн АНУ-д үхэр, тахиа, гахайн махны 20-25 хувь боловсруулдаг JBS компани кибер халдлагад өртөснөөс махны үнэ саяхан өссөн байна.

Эх сурвалж: www.rt.com

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин