Ойн салбарынхны онцлох эшлэлүүд

2021-11-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ОЛДОХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘’Ойн салбарын үндэсний чуулган’’ зохион байгуулагдаж байгаа бөгөөд  салбар хуралдаанууд  үргэлжилж байна.  Ойн салбарынхан энэ өдрүүдэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга зам”, “Байгаль орчин, ойн салбарын  олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ойжуулалт, мод үржүүлгийн байгууллагуудын оролцоо”, “Үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, шийдэл”, “Ойн салбарын хөгжилд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо”, “Ойн тогтвортой менежмент-Ойн салбарын хөгжлийн түлхүүр” гэсэн сэдвийг  хэлэлцүүлж байгаа юм.  Оролцогчдын хэлсэн  онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

Н.Уртнасан /БОАЖ-ын сайд/: Монгол Улс ойн нөөцөө  шинээр авч үзэж байна

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлал, экосистемийн тулгуур хүчин зүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 онд 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Я.Содбаатар /ЕТГ-ын дарга/: Зөвхөн манай улс бус хүн төрөлхтөн том зорилт дэвшүүлсэн

-Мод тарих үндэсний хөдөлгөөн нь зөвхөн  монголчуудын  бус хүн төрөлхтний дэвшүүлж байгаа  том зорилт юм. Ганц манай улс ийм зорилт дэвшүүлсэн юм биш. Гадаад, дотоодын арвин туршлага байна. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Ж.Байденийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Төрийн нарийн бичгийн даргын орлогч гаргаж, манайхаар бол  яам шиг  бүтэц бий болгосон байна лээ. Конгресс нь томоохон зорилт дэвшүүлж, том дүнтэй төсөл өргөн бариад байгаа юм байна. Конгрессийн гишүүд нь нэгдээд ирэх 10 жилд хүн төрөлхтөн нэг их наяд мод тарина гэсэн зорилт дэвшүүлжээ.

Э.Сансарбаяр /БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга/: Монгол Улс 2030 он гэхэд 600 мянган га газрыг ойжуулна

-Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ойн сан доройтолд орсон бөгөөд үүний 1.5 сая га нь байгалийн сэргэн ургах чадвараараа ургаж, 300 мянган га талбайг зориудаар ойжуулах шаардлага тулгарч байна. Ойн доройтол Хэнтий, Завхан, Дорнод аймагт хамгийн эрчимтэй явагдаж ирсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд Монгол Улс 600 мянган га газрыг ойжуулна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 0.38 хувийг эзлэх юм.

Ц.Банзрагч /Байгаль орчны гавьяат ажилтан, доктор/: Монгол Улсын нэгдэж орсон конвенциудыг нэг зэрэг биелүүлнэ

-Бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр  даян дэлхийн глобал асуудал гэж нэрлэгддэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын Монгол Улсын нэгдэж орсон конвенцийн үүргийг нэгэн зэрэг биелүүлэх боломжийг олгож буй санаачилга  юм. Бид туршлагатай, Тужийн нарсыг 13 мянган га ойжуулж чадсан.

Одоо тал хээрийг ойжуулах оролдого хийж, Төв аймгийн Лүн, Булган аймгийн Дашинчилэнгийн чиглэлд хээрийг ойжуулах загварыг бий болгосон. Өмнөговь аймагт 1500 га газар баян заг тарьсан гэх мэт туршлага бий. Сайн туршлагаас гадна бид сургамжаа бас ярих ёстой.

А.Энхбат /БОАЖЯ-ны уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга/: Ойн санг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийг бууруулна  

-Энэ өдрүүдэд Шотланд улсын Глазгоу  хотод дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын бага хурал болж байгаа. Энэ хүрээнд дэлхийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтад Төрийн тэргүүн оролцож Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, цөлжилтийн асуудлаар санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой саналуудаа хэлсэн. Улс орнууд ойн асуудалд анхаарал хандуулж байна. Парисын хэлэлцээрээр улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа. Хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь ойн сангаа нэмэгдүүлэх юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.10 ЛХАГВА № 220 (6697)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

13 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 32 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 32 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 49 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 2 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин