Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 сая төгрөгөөр борлууллаа

2021-11-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм. Зураачид зургийн судалгааны ажилд 10 орчим жил зарцуулж, мөн 10 гаруй жилийн турш зурж дуусгасан бөгөөд зурагт дэлхийн улс орнуудыг тив, тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн тогтоц, улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, улс орныг нь тодотгодог бүтээн байгуулалт зэргийг онцлон 193 улсыг нэг хавтгайд багтаан зурсан юм. Зурагт нийт 5000 гаруй дүр дүрслэл багтсан нь монгол зургийн нарийн арга ажиллагаагаар зурагдсан, “монгол зураг” гэх өвөрмөц хэв шинжийг бүхэлдээ агуулжээ. Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг “Монгол NFT” компани дижитал хэлбэрт оруулсан юм.

Улмаар өчигдөр монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа. Тухайлбал, зураг 193 улсаас бүрдэж буйгаас өчигдөр Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн 5 хэсгийн дижитал зургийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Дэлхийн нэг өдөр” зургийн тодорхой хэсгийг амжилттай борлуулснаар бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давдагдашгүй хуулбарыг үнэд хүргэх, энэ замаар уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж буй нь харагдаж байгаа юм.

“Бидний амьдралын хэв маяг маш хурдтай өөрчлөгдөж байна. Фэйсбүүк гэхэд олон хэмжээст ертөнц рүү хурдацтай шилжиж байгаа гэдгээ дэлхий дахинаа зарлалаа. Энэ өөрчлөлтийг дагаад соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжууд бий болж байгаа юм. 2019 оны судалгаагаар зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болсон байна.

Бид өнөөдөр энэ виртуал эдийн засгийн харилцаанд орж, байгалийн баялгаа экспортлохоос илүүтэй шавхагдашгүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортолж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой гэдгийг нотлон харууллаа. Та бүхэн сүүлийн үед NFT буюу цор ганц, давтагдашгүй зүйлийн дижитал хувилбар гэдгийг олон сонссон байх. Харин өнөөдөр бид Монголын уран зургийн сор болсон бүтээлүүдийн нэгийг амжилттай дижитал хувилбарт шилжүүлж, зах зээлийн үнээс өндөрөөр борлуулж, энэ чиглэлээр уран бүтээлчдээ дэмжих бүрэн боломж байгаа гэдгийг харлаа. Дашрамд дурдахад эх бүтээл нь эх орондоо, уран бүтээлчдээ өөрт нь үлдэж байгааг дуулгах байна. Цаашид Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд гаргах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, таниулах шинэ алхам нээгдлээ.

Энэхүү виртуал гүүр тавигдсанаар Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт оруулах өгөөж хэд дахин өсөх боломжтой” хэмээн хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

13 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 32 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 32 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 49 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 2 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин