“Тэрбум мод” хөдөлгөөн бол “Танайд мод тарья” нэвтрүүлгийн 15 жилийн хөдөлмөр юм

2021-11-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.СОЛОНГО

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ гэж зарлах үед хамгийн түрүүнд Батболд ах, Насаа эгч хоёр руу утас цохиж баяр хүргэсэн юм. Ирэх онд “Танайд мод тарья” нэвтрүүлгийнх нь 15 жилийн ой болно. Монгол Улс дэлхийн улс орнуудын өмнө ногоон ирээдүйн төлөө маш том амлалт өгсөн энэ үйл явдал бол 15 жилийн турш үүний төлөө өдөр алгасалгүй, уйгагүй ажилласан “Танайд мод тарья” нэвтрүүлгийн багийнхны хөдөлмөрийн үр шим гэж хэлж болно.

Энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд ногоон орчин, экологийн боловсролын талаар дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн буюу 2007 онд эрхзүйч мэргэжилтэй Б.Батболд сэтгүүлч гэргий Д.Насанбаяртайгаа хамтран “Танайд мод тарья” нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг гаргаж өнөөдрийг хүртэл 1000-аад дугаар буюу давхардсан тоогоор 100 мянган минутын нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэжээ. Дэлхийн дулаарал, Монгол орны цөлжилт, агаар, орчны бохирдлыг бууруулахад хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол мод тарих явдал гэж үзэж энэхүү буянтай үйлсэд иргэдийг татан оролцуулж экологийн боловсрол олоход нь дотны туслагч нь байх зорилготой “Байгаль экологи”-ийн чиглэлийн тогтмол явагддаг анхдагч нэвтрүүлэг “Танайд мод тарья” болсон юм. Нэвтрүүлгийнх нь зочноор оролцож арга туршлагаа хуваалцсан зочдоос нь 200 гаруй төр, нийгмийн шагналтан төрөн гарсан билээ. Өнөөдөр айл болгон хашаандаа мод тарихыг, өрхийн тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэхийг эрмэлздэг болсон, мэргэжлийн байгууллагууд олон болсон, тариаланч, ногоочид ажлаа үнэлүүлж, ашиг орлого олдог болсон, сүүлдээ улсаараа тэрбум мод хөдөлгөөн өрнүүлэх хүртэл өргөжин тэлж чадсан энэ салбарын хөгжил энэ гэр бүлийн хоёртой салшгүй холбоотой билээ.

 

“Мод тарих үндэсний өдөр”, дараа нь “Тэрбум мод”

...Мод тарих талаар “А” үсэг ч мэдэхгүй, мэргэжлийн биш хүмүүс  атал  нэвтрүүлэг  хийх санаа хэрхэн төрсөн нь сонирхол татав. Гэрийн эзэгтэй Д.Насанбаяр “Сэргэлэн болжмор өглөөг сэрээнэ, сэргэлэн  сэтгүүлч нийгмээ сэрээнэ”гэж бид хошигнож ярьдаг даа. Ер нь л сэтгүүлчид нийгэмд юу болохгүй, бүтэхгүй байна, тусламж хэрэгтэй нэгэнд  тус дэм болохсон, нийгэмдээ сайн нөлөө үзүүлэхсэн гэж боддог.

Мод тарьж Монголоо ногооруулъя, энэ сайн үйлсэд бусдыг уриалсан ажил зохиоё, телевизийн хүн юм чинь уран бүтээлээрээ дамжуулж хийе гэсэн санаа төрсөн” хэмээн хуучлав. Харин Б.Батболд “Дэлхий ертөнц хил хязгааргүй. Бас дэлхий нэг учраас нийтээрээ сайхан байхад анхаарч мод тарьж, байгалиа хайрлахгүй бол дэлхийн дулаарал, цөлжилт хүн төрөлхтний сэтгэлийг зовоож, цочроож байна.

Энэ бол бидний нэвтрүүлгийн эрхэм зорилго, сэдэл санаа болсон. Монголчуудын сэтгэл зүрхэнд байгалиа хайрлах үзэл, өв уламжлал байсаар ирсэн. Тэр нь  зүрхэнд нь нуугдчихаад ил гарахгүй байсан нь одоогоос 10 жилийн өмнөх үе.  Бид нэвтрүүлгээрээ монголчуудынхаа  зүрхэнд нь нуугдсан тэр галыг сэр-гээж асаасан төдий” гэв.

Энэ бол тэдний таван жилийн өмнө “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог “булангийн зочноор уригдан оролцохдоо нэвтрүүлгээ яагаад хийх болсон талаар хэлж байсан үгс юм. Тэгвэл хил хязгааргүй дэлхий ертөнцөд тэрбум мод тарихаа амласан Ерөнхийлөгчийн санаачлага “Танайд мод тарья” нэвтрүүлгийн 15 жилийн ойтой давхцаж байгаагаараа тун онцлог. Тэднийг нэвтрүүлгээ хийж эхлээд гурван жил болох үед буюу 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мод тарих үндэсний өдөртэй болгох зарлиг гаргасан байдаг. Мөн  “Танайд мод таръя” нэвтрүүлгийн талаар “Энэ зөвхөн телевизийн уран бүтээл биш. Монголд мод тарих ногоон давалгааг үүсгэсэн анхдагч, нийгмийн сайн сайхны төлөөх хөдөлгөөн юм” хэмээн онцлон тэмдэглэж байв.

“Ногоон боловсрол олгоно гэдэг 10 жилд хийчих ажил биш” гэж манай хоёр ярьдаг юм. Тэгэхээр “Танайд мод таръя” нэвтрүүлэг мөнх настай гэсэн үг. Гэхдээ тэд нэвтрүүлгээ хийж эхлээд гуравхан жилийн дараа мод тарих хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд аваачиж чадсан бол, 15 жилийн дараа ийнхүү дэлхийд тунхаглаж чадав.

 

“Танайд мод тарья” бол түүхэн гарын авлага

“Танайд мод тарья” нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөр нь асар баялаг гэдгийг салбарынхан нь үнэлдэг. Зөвхөн мод тарих биш бүх төрлийн ногоон ургамал тарьж ургуулах, арчлах заавар зөвлөгөө, тэр дундаас импорт орлох жимс жимсгэнийн бут тарих туршлагуудыг хооронд нь холбож, гүүр нь болж хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн иргэдэд хашаагаа тохижуулах, цэцэрлэгжүүлэхэд урам, сэдэл болсон түүхэн гарын авлага бол “Танайд мод тарья” нэвтрүүлэг гэж мэргэжилтнүүд үнэлж байна.

 

Д.Насанжаргал: “ТАНАЙД МОД ТАРЬЯ” НЭВТРҮҮЛЭГ СОЁН ГЭГЭЭРЛИЙН ҮҮРГЭЭ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ГҮЙЦЭТГЭСЭН

/Монголын жимс жимсгэнийн холбооны тэргүүн/

 

-Монголын жимс жимсгэнэ тариалангийн салбарын хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэн цаг хугацаанд өмнө нь байсан эрдэм шинжилгээний станцууд, аж ахуй нэгжүүд бүгд хувьчлагдаж зогсонги байдалд орсон байсан. 2000-аад оны үеэс эргээд бага багаар сэргэж эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагуудын соён гэгээрлийн үүрэг маш чухал байсан. Энэ ажлын тэргүүн эгнээнд “Танайд мод тарья” нэвтрүүлгийн хоёр маань чухлаас чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Жимс жимсгэний салбар бол мод сөөг ногоон байгууламжтай адилхан биш. Энэ салбарт нарийн технологи, үйл ажиллагаа мөрдөж байж ашгийг нь хүртдэг. Ямар туршлагаар амжилтанд хүрэв, алдаа оноо юу байв гээд нэвтрүүлэг бүрээр маш тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэж, нэг ёсны энэ нэвтрүүлэг бол сургалт болж өгсөн. Нэвтрүүлгээ чанартай, хүртээмжтэй байлгах тал дээр байнга анхаарч, сайжруулж байдаг хичээл зүтгэлтэй хоёр гэж үнэлж явдаг.

 

М.Тунгалаг: МАНАЙ САЛБАРЫНХАНД УРАМ ӨГЧ, ШИЙДЭЛ ОЛЖ ӨГСӨН НЭВТРҮҮЛЭГ

/Ойн газрын дарга асан/

 

-Ойн агентлаг 2008 онд байгуулагдсан цагаас хойш “Танайд мод тарья” нэвтрүүлгийн хоёртойгоо хамтарч ажилласан байдаг. Тэр үед тэд дөнгөж эхэлж байсан. Тиймээс хамгийн их мэдээлэл цуглуулсан, манай байгууллагын алтан фондыг бүрдүүлсэн хүмүүс. Хаана хэн юу тарьж байна, хэн ямар сонин содон ажил хийж байгааг бүгдийг мэднэ. Энэ салбарынхныг их урамшуулж өгсөн нэвтрүүлэг гэж би боддог. Мод тарихаас эхлээд хашаагаа гоё болгох сэдэл, бизнес болгох шийдэл гээд бүгдийг нь зааж өгсөн. Мод бут тарьдаг хүмүүс бизнес хийж чадахгүй байсан шүү дээ. Тэдэнд урам өгч, сурталчилж өгсөн. Гэр бүлийн хоёр мөртлөө бүхэл бүтэн телевизээс илүү үүрэг гүйцэтгэж чадсан. Зорьсон зүйлдээ тууштай үнэнч байна гэдэг ийм чухал байгаа юм.

 

Д.Чанцалням: ИРГЭДЭД ЭКО БОЛОВСРОЛЫГ ОЛГОХОД ТУУШТАЙ АЖИЛЛАСАН НЭВТРҮҮЛЭГ

/Биологийн ухааны доктор, профессор /     

 

-“Танайд мод тарья” эко нэвтрүүлэг гэр хорооллыг цэцэрлэгжүүлэх замаар амьдрах орчны чанарыг сайжруулах иргэдийн хандлагыг эерэгээр өөрчлөхөд чухал ач холбогдолтой, иргэдэд эко боловсролыг олгоход тууштай ажилласан нэвтрүүлэг байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Зах зээлд шилжсэн сүүлийн жилүүдэд иргэд өрхийн газраа  өмчлөх болсоноор өөрсдийн амьдарч буй орчиндоо мод, сөөг, цэцэг, хүнсний ногоо тарьж өөрсдийн амьдрах орчноо сайжруулж, өрхийн хүнсний болон жимс жимсгэний хэрэгцээгээ хангах сонирхолыг  идэвхижүүлэхэд “Танайд мод тарья” нэвтрүүлэг тэргүүн эгнээнд манлайлан тууштай ажилласан билээ.

 

“Танайд мод тарья” нэвтрүүлгийн үр дүнгээр өнөөдрийн байдлаар өрхийн цэцэрлэгтэй айлын тоо дөрөв дахин нэмэгдэж, иргэд аж ахуй нэгж байгууллагатай хамтран нэг сая, алтны нөхөн сэргээлтэнд 1.3 сая, ойн нөхөн сэргээлтэнд 700мянга гаруй буюу 3 сая орчим мод тарьсан нь ойролцоогоор 10 мянган га талбай ногооруулж 200 тэр бум шоометр агаарыг цэвэршүүлсэн тооцоо гарчээ.

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэдэгчлэн 15 жилийн турш “Мод тарих” тухай уйгагүй давтаж, зааж, үлгэрлэж ирсэн энэ гэр бүлийн тухай “Өнөөдөр монголчууд биднийхээ тархи  толгойд мод ургуулах ажлыг энэ  нэг гэр бүлийн хоёр хэнээс ч дутахааргүй хийж байна. Монголчуудад экологийн боловсрол олгох ажлыг  ямар ч байгууллагаас илүүтэй хийж байгаа хүмүүс  гэж тэр  хоёрыг үнэлдэг. “Танайд мод таръя” нэвтрүүлэг хүрээлэн буй орчноо ногоон болгох, хүн болгон мод тарих,  байгаль экологидоо ээлтэй  иргэн болгон хүмүүжүүлэхэд бараг хувьсгал хийсэн гэж хэлж болно” гэж Байгаль орчны гавьяат ажилтан дендрологич, доктор Б.Чимидийн дүгнэснээр нийтлэлээ төгсгөе.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.9 МЯГМАР № 219 (6696)

 

Urangerel
Үнэхээр соён гэгээрүүлж, байгаль орчны нөхөн сэргээлт, өрд түмний мод тарих, хөдөлмөрийн үр шимийг ойлгуулж өгдөг сайхан нэвтрүүлэг үздэг шүү. Та 2 баярлалаа,амжилт хүсэе
Та нар үнэхээр ажилсаг тууштай хөдалмөрч хүмүүс шүү БиУлаан тэс мод зусландаа тарих гээд Надад зөвөлгөө өгөөч Хаанаас авах Яаж тарих гээд..
Наран
Үнэн шүү,та хоёр эрлэлийг нь тавьсан.Ажилд нь амжилт хүсэе.
Нээрээ л Мундаг 2- минь жинхэнэ *Алсын хараатай * 2- шүү
Зочин
Эгэл жирийн ард иргэдийн хөдөлмөр бүтээлийг олон нийтэд таниулж өгдөг сайхан хамт олон улам их амжилтыг хүсье.
Би 56 настай бишгүй дээ л энд ч тэнд ч хашаандаа ч мод тарьсан суулгасан ургасан нь даан ч цөөхөн дөө. Танай хамт олонд баярлалаа
Танайд мод тарья нэвтрүүлгийн буянтай ажилд нь амжилт хүсье. Сэтгэлээрээ хийсэн бүхэн амьд болдгийн жишээ ньэнэ нэвтрүүлгээр чинь амилан, бүтээлч хөдөлмөрөөр биелэлээ олдог. Хүн өөрөө байгалийн бүтээл болохоор, байгальдаа л таашаал авч баясдаг. Манайх 40 төрлийн 400 гаруй модтой. " Танайд мод тарья" нэвтрүүлэгт орох юмсан гэж мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн бн. Алим ургаж Буянт- Ухаагийнхаа буурал дэнжээ мялаасан энэ үед Ерөнхийлөгчийнхөө уриалгыг баяртай хүлээн авч , та бүхнийг байгуулсан цэцэрлэгтээ урьж бн. Утас: 99570287 89950287
Dashnyam Erdene bileg
Та 2 тоо амжилт хүсье.Үнэнийг л бичиж.Хийсэн гавьяатай хүмүүсээрээ бахархаж бнаа
Eh ornii mini nogoon ireedui ene 2 hunter salshgui holbootoi mod tarih undesnii udur ter bum mod hutulburuudiin ehlel bolson tanaid mod tariya 2too bayar hurgie ta 2 iig nogoon baatruud bolno gj bi urgelj bodoj yavdaga amjilt
zochin
modnii urselgeeg haanaas avah ve hashaandaa mod tarimaar bna
МАН-ын бага хурал маргааш болно

МАН-ын бага хурал маргааш болно

51 мин
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

55 мин
Газрын ховор элементийн баяжмалуудаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулж болно

Халзанбүрэгтэй ордын хувьд ашигтай, огт ашиггүй эсвэл ашиг, алдагдал нь ижил гэх

8 цаг 39 мин
Д.Трамп В.Путин, В.Зеленский нартай утсаар ярина

Өнгөрсөн баасан гарагт Истанбулд болсон энхийн хэлэлцээний дагуу ОХУ, Украины тал хар

8 цаг 39 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хамтарсан Засгийн газар тарвал би ажлаа өгнө” гэжээ

Төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал болж, Төрийн ордонд улс төрийн уур

8 цаг 39 мин
“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Сүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад ша

8 цаг 39 мин
АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

22 цаг 11 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

22 цаг 14 мин
Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар огцорч болохгүй

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй

22 цаг 18 мин
Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ

Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ

22 цаг 20 мин