Соёлын салбар "сэрж" сарын аян өрнүүлнэ

2021-11-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Хоёр жил зогсонги байдалд байсан соёлын салбарыг сэргээж, эрчимжүүлэхээр соёлын салбарынхан чуулж “Соёлын бүтээлч сар” аяныг эхлүүлжээ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын долоо хоног бүрт соёлын салбарын бүх төрөл, байгууллагуудыг хамруулсан үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулах юм байна. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын яам байгуулагдсан цагаасаа өөрийн бодлого, стратегийг тодорхойлж гурван чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Тухайлбал, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарыг эдийн засагжуулах буюу бүтээлч байдлыг хөгжүүлэхэд анхаарч гол чиглэлээ болгон ажиллаж байна. Монгол улс дунд хугацааны бодлогын хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж байгаа. Ирэх оны гуравдугаар сард батлагдана. Үүнтэй холбоотойгоор дунд хугацааны бодлогын хөтөлбөрт соёлын асуудлыг тусгах, соёлын салбарын бүтээлч байдал, хүн нийгмийн хөгжилд нөлөөлөх соёлын нөлөөний талаар салбарын эрдэмтэд, судлаачидтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм” гэв.

Бүтээлч сарын хүрээнд эхний долоо хоногт салбарын эрдэмтэн, судлаачдын уулзалтыг зохион байгуулах бол хоёр дахь долоо хоногт соёлын өвийг хамгаалах, таниулах зорилгоор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа явуулах аж. Харин гурав дахь долоо хоногт орчин үеийн урлаг, уран сайхны бүтээлийг дэлгэх бол сүүлийн долоо хоногт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлага, хөгжил, бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 30-нд “Соёлын бүтээлч сар” аяны хаалт болгон ерөнхийлөгчийн ивээл дор соёлын форумыг зохион байгуулсанаар өндөрлөх аж.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Бид соёлын асуудлаа нэг сарын турш авч хэлэлцэнэ гэдэг сайн хэрэг. Дэлхий даяар хөгжлийн талаар ярихдаа соёлыг хаяж ирсэн нь зарим талаараа сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Үүнд олон жишээ дурдаж болно. Бид хөгжил ярихдаа эдийн засаг, материаллаг зүйлсийг голдуу ярьдаг ч нөгөө талдаа соёл, үзэл санаа, биет бус өвөө хаядаг талтай. Материаллаг зүйлс, техник технологи, эдийн засгийн үзүүлэлт бол хөгжлийн зөвхөн нэг тал. Хүн төрөлхтөн зоосны нөгөө тал буюу соёлын асуудлыг олон жил хаяж явсан. Бид энэ алдааг давтах учиргүй. Ялангуяа эрдэмтдийн үзэж буйгаар тухайн үндэсний өөрийн түүх, соёлын уламжлалд нь тохирсон хөгжлийн чиг хандлагатай байж хөгждөг гэдэг.  Түүнээс биш Америкийн хөгжлийн загварыг Монгол Улсад хуулж авчраад турших нь бүтэхгүй. Яагаад гэвэл, Америкийн нөхцөл байдал, түүх, соёл, нийгэм өөр. Түүх, соёлын уламжлалыг тооцохгүйгээр хөгжлийн бодлогын төлөвлөгөө гаргах нь биелэх магадлал багатай гэж үздэг” гэв.

Соёлын яам өнгөрсөн хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийж салбарын хамрах хүрээгээ тогтоосон аж. Урлаг, уран бүтээл, кино, ном зохиол, дизайн, архитектур зэрэг 12 чиглэл энэ салбарт хамаарч байгаа юм байна. Монгол Улсын хэмжээнд соёлын үйлчилгээний чиглэлээр бүртгэлтэй 11.6 мянган ААН, байгууллага байдаг бол үүний 5.6 орчим идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Соёлын салбарт нийт 33 мянган хүн ажиллаж ДНБ-ний 1.3 хувийг бүрдүүлдэг байна. Энэ хүрээнд Соёлын яам соёлын салбарын ДНБ-ний эзлэх хувийг нэмэгдүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч ажиллана гэдгийг уулзалтаар онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.4 ПҮРЭВ № 217 (6694)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

19 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 38 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 38 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин