Монгол, Оросын сэтгүүлчид хоёр дахь удаагаа чууллаа

2021-11-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Орос, Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагааны чуулган хоёр дахь удаагаа өчигдөр боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” уриан дор Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” байгууллага болон “Русский дом в Улан-Баторе” төв зохион байгуулсан юм.

Чуулганыг “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, “Русский дом в Улан-Баторе” төвийн захирал А.Р.Базархандаев нээж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, гүйцэтгэх захирал Э.Болортулга нар, мөн хоёр орны сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо. Мөн ОХУ-аас “Комсомольская правда” радио, сонин, мэдээллийн “Россия сегодня” төв, ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын мэдээллийн сайтууд, Оросын “Россия” телевизийн төлөөлөгчид, манай улсаас мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, МУИС, МБИС-ийн сэтгүүлзүйн судлаач, багш эрдэмтэд, Орхон, Завхан аймгийн сэтгүүлчдийн төлөөлөгчид оролцсон юм.

Энэ удаагийн чуулганд ОХУ-аас 20 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирснээрээ онцлог  бөгөөд цар тахлын хүнд нөхцөлд энэ хол газар зорьж ирсэн зочдод талархал илэрхийлье гэж МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа хэлсэн үгэндээ тодотгов. Мөн чуулганы үеэр МҮОНРТ, Монголын Үндэсний сайтын нэгдсэн холбоо зэрэг манай улсын хэвлэл мэдээлллийн байгууллага үйл ажиллагаагаа танилцуулан үзэсгэлэн гаргалаа.

ОХУ-аас ирсэн сэтгүүлч, төлөөлөгчдийг УИХ-ын дарга мөн өчигдөр хүлээн авч уулзсан юм. Тэрээр манай улсын сэтгүүл зүйн салбарын үүсэл хөгжил Орос орон, тэр дундаа Буриадын эрдэмтэн, сэхээтнүүдтэй салшгүй холбоотой гэж ярианыхаа эхэнд онцлоод “ТАСС” агентлагийн сурвалжлагч Пашаева Арзу Надировнагийн “Монгол-Оросын харилцааны түүхэн 100 жилийн ач холбогдолыг та тодорхойлж хэлнэ үү” гэсэн асуултанд “Хоёр орны хамтын ажиллагааны 100 жилийн түүх гэдэг асар урт хугацаа. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж монгол ардын зүйр цэцэн үг бий. Аугаа их эх орны хоёрдугаар дайн, Халхын голын тулалдааны үеэр ахан дүүсийн чин сэтгэлээр харилцан тусалж байсан түүхээрээ бид бахархдаг. Цэргийн агуу командлагч Суворов нэгэнтээ хэлэхдээ “Хамтын ажиллагаан дахь чин сэтгэл гэдэг бол жинхэнэ эв найрамдлын илрэл юм” гэж тодотгосон байдаг. Иймээс өнгөрсөн зууны эдгээр үйл явдлууд нь манай хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны түүхийн гэрч төдийгүй геополитикийн чухал ач холбогдлыг харуулдаг” гэж хариулав.

Түүнчлэн уулзалтын үеэр ОХУ-ын “ТАСС”, “Россия Сегодня”, “Комсомольская правда” зэрэг хэвлэл, мэдээлийн байгууллагуудын төлөөлөл 100 жилийн ойн түүхэн ач холбогдол, хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг сайжруулах санаачлага болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Их хурлын даргаас тодруулж байлаа. Хоёр орны хооронд 2009 онд стратегийн, 2019 онд иж бүрэн стратегийн түншлэл байгуулж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилтуудын нэг байсаар ирсэн. Өнгөрсөн оны байдлаар гадаад худалдаа 1.5 тэрбум долларт хүрсэн хэдий ч эдийн засгийн түншлэлийг илүү эрчимжүүлэх боломж, нөөц бидэнд хангалттай бий гэдгийг уулзалтын үеэр тодотгосон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.4 ПҮРЭВ № 217 (6694)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

19 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 38 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 38 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин