“Хундаам”-гүй хуулийн лайг хэн үүрдэг вэ

2021-11-03
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Манайхны “үйлдвэрлэсэн” хуулийн тоо тамтгаа алдсан. Давхардалтай, зөрчилтэй олон тооны хууль хийдэг. Нууцгүй хэлэхэд, одоо энэ олон хуулийг хэрэгжүүлэх гэж Монгол даяараа төөрч, орооцолддог болчихжээ. Яагаад гэхээр эдгээр хууль, тогтоомжууд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, аль нэгийг нь хэрэгжүүлэхээр өөр хэдэн хуулиа дардаг. Чиглэл, салбар бүрийн хууль ийм зөрчилтэй. Нэртэй том хуульчид ингэж дүгнэдэг юм.

Өнөөдөр Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 798 хууль, УИХ-ын 2101 тогтоол, Захиргааны хэм хэмжээний  2387 акт байна. Гэвчиг УИХ-аар нэмж батлаад л, гаргаад л байна.

Хамгийн гол нь манай УИХ-аар гишүүдийн үзүүлэлтээ нэмэх гэж, тэр хууль дээрээ дөрөөлж нэр хүндээ өсгөх эсвэл дамжуулаад хувийн болон цөөн хэдэн хүний эрх ашгийг хангах зорилготой хуулиуд нэлээд хувийг эзэлдэг байгаа юм. Энэ бас л нууц биш болсон.

Ноцтой нь ингэж бүтсэн хуулиудын гор нь, хор нь гараад удаж байгаа билээ.

Үүнээс гадна хууль санаачлагчийн маш гоё, романтик сэдлээр “төрсөн” судалгаа муутай, амьдрал дээр буухгүй хуулиуд ч олноороо гарч байна. Бас л гай, лай хоёрыг удаж өгнө дөө.

Яг ийм дүгнэлттэй нийцэх нэг хуулийг УИХ хэлэлцэж байна.

Гишүүн Б.Энхбаяр нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Гишүүдийн боловсруулж, өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар заалтын дагуу шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгох зохицуулалтыг оруулжээ. Б.Энхбаярын тайлбарласнаар энэ нэмэлт, өөрчлөлт нь гэмт хэргийн бодит байдлын тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуулийг ноцтой зөрчсөн, буруу хэрэглэсэн зэрэг алдааг засах, бас дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөх зорилготой гэж байна.

Хуулийн төсөл дэх шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахыг хүчингүй болгохоор тусгасан зохицуулалт хамгийн их анхаарал татаж, маргаан үүсгэж байгаа юм.

Яахав, санаачлагч гишүүдийн “...Шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээдээс дарамт шахалт үзүүлэх, авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх. Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан байдлын зарчим, прокурорын гаднын нөлөөнд үл автах зарчим, гэм буруугийн зарчим, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн хийдлийг залруулах ач холбогдолтой” гэдэг нь гоё сонсогдоно. Олон жил ярьсан “хуулийн мафи”-ийг ингэж устгана гээд байгаа юм.

Угаасаа тэгэх ёстой л доо. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ийм хэмжээний өөрчлөлт хийх “хундаам” байгаа юу. Б.Энхбаяр нар энэ тал дээр хэр зэрэг судалгаа, практик үзсэн бол?!

Гишүүн Б.Энхбаярын хувьд бол тоо ярьж түүгээрээ нотолгоо хийж байгаа харагдаад байна. Тэрбээр “...Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процессийн хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл” гэжээ. Хэрэг бүрээр нь задлаад, судлаад үзвэл учир жанцан харин ч нэг гарч ирэх бололтой юм билээ.

Гишүүн Б.Энхбаяр энэ төслөө хамгаалахааар шүүхийг “дуэль”-д дуудсан бичиг илгээжээ. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт 2021 оны аравдугаар сарын 22-нд “...Дээд шүүхийн эрхэм шүүгчидтэй өөрийн санаачилсан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй байр суурийн асуудлаар бодлогын мэтгэлцээнийг нээлттэй хийх хүсэлтийг хүргүүллээ. Ялагч нь үзэгч байх болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн бичиг явуулсан байна. Д.Ганзориг хариуг нь яаж өгсөн талаарх мэдээлэл одоогоор алга.

Гэхдээ Б.Энхбаяр нарын гишүүд хуулийн өөрчлөлтийг хэт улстөржсөн, романтик сэдэл дээр хийхээр зүтгээд байна. Шүүгч, прокурор, мөрдөгч, дээрээс нь өмгөөлөгч хүртэл нэмэгддэг “Хуулийн мафи” гэдэг бол зөвхөн улс төрийн хандлагаар, улстөрчдийн оролцоотойгоор нэр бүхий, тодорхой тооны шүүгч, прокурор, мөрдөгчид нөлөөлж хэрэг шийддэг үзэгдэл. Саяхан бид нэг сонгодог “мафи”-ийг харсан даа. Ердөө жилийн өмнөхнөөс л Нийслэлийн ерөнхий прокурор Н, өмгөөлөгч Б, Дээд шүүхийн шүүгч С гээд цаашаа урсаж өгөх томоохон холбоо сүлбээний талаар ихийг мэдэж авсан. Ийм нөхдүүдийн сүлжээг арилгана, алга болгоно гэдэг бол зөв. Гэхдээ энэ хэдэн нөхөр Монгол Улсын 500 гаруй шүүгч, 500 гаруй прокурор, нийт өмгөөлөгч, мөрдөгчдийн хэдэн хувь нь вэ.

Хамгийн гол нь хэдхэн нөхрийн үйлдлээр шалтаг хийж оруулах гэж буй энэ өөрчлөлт нь шүүхээс гэм бурууг тогтоох үйл ажиллагааг шууд хязгаарласан үйлдэл болно. Хууль санаачлагчид “...Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ нь шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр дахин хэлэлцүүлэхээс өөр аргагүй болгож, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн “double jeoparty” буюу шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж байна” гээд байгаа юм. Гэтэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг саяхан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулганд тавьсан илтгэлдээ “...Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог “телефон жастис” буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна. Ийм байдал биднийг тойроогүй юм шүү. Хуучин нам, төрөөс хамаардаг байсан бол харин одоо өөр этгээдээс хамааралтай болж өөрчлөгдсөн” гэж хэлсэн. Энэ нь хуулийн хийдлийг хаанаас бий болгоод байгааг шуудхан хэлсэн “үг” юм.

Энэ өөрчлөлт орлоо гээд шууд Б.Энхбаяр нарын гишүүдийн яриад байгаа шиг “өргөс” авагдах уу. Ганцхан жишээ. Гэм буруутай эсэхээ тогтоолгох гэж буй этгээдийг яллах /прокурор/, цагаатгах /өмгөөлөгч/ талуудын мэтгэлцээн шүүх дээр хэр зэрэг тэнцвэртэй явагддаг вэ. Хавтаст хэрэг яллах талын шууд хяналтад бүрддэг. Тэгээд шүүхэд очдог. Хуулийн дагуу ийм л үйл явц явагддаг.

Ингэж очсон хэргийг энэ шинэ өөрчлөлтийн дагуу шүүх шийдэх гэвэл хэрэгт авагдсан баримтын дагуу шууд яллана эсвэл цагаатгаж шийднэ. Хэргийн үнэн мөнийг олох бланс ингээд алдагдчихна гэсэн үг. Товчхондоо, шүүхийн шийдвэр прокурорын мэдлийн хүрээнд гарахаар болчихож байгаа юм. Тэгэхээр хууль санаачлагчид энэ талаар Дээд шүүхийн даргад бичиг цохиж суухын оронд ХЗС-аа хамт төгссөн найз шүүгчдээсээ нэг асуугаад үзвэл буруутахгүй л болов уу даа. Шүүгч нар энэ асуудлыг ярьж байна. Хэрэв энэ өөрчлөлт батлагдвал ажиллагаанд явж байгаа нийт хэргийн 80 хувийг хэрэгсэхгүй болгохоос өөр аргагүй гэж байна. Энэ бас л анхаармаар “тоо” шүү.

Ийм романтик сэдэлтэй “хундаам”-гүй хууль батлагдаад гарсны дараа ямар гай тарьдгийг эрүүл мэндийн салбарынхан жинхэнэ амсаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд 2020 оны наймдугаар сард нэмэлт, өөрчлөлт орсон. Төсөв, даатгалын шимтгэлийг Эрүүл мэндийн даатгалын сан гээч нэг “сав”-нд хийчихсэн. Тусдаа байсан санхүү нийлэхээр том тоо харагдана аа даа. “...Ийм их хөрөнгө мөнгөтэй байтлаа салбарынхаа цалин пүнлүүг нэмэхгүй байна” гэх шүүмжлэл уг хуулийг баталсан УИХ-ын гишүүдээс ч гарч байгаа нь харамсалтай. Анхнаасаа маш гоё PR-тай явчихсан хууль амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр нам гацчихсан. “...За, эрүүл мэндийн салбарынхан шаардлага тавиад байна, төсвөөс санхүүжүүлж цалинг нэмье” гэх аргагүй болсон байгаа юм. Бас л ганц жишээ хэлье. Дээрх хуулийн дагуу 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжиж эхэлсэн байгаа юм. Үүгээр тухайн эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилт авч, орлогоосоо цалингаа нэмэхээр болжээ. Эмнэлгийн удирдлагуудын менежментээс бүх зүйл хамаарчихаж байгаа хэрэг. Тухайн эмч, эмнэлгийн ажилтнууд өмнөх “стандарт” ажлаасаа илүүг хийж байж, өндөр цалин бодуулах болж байгаа юм. Ийм хуулийн хүрээнд эрүүл мэндийн салбарынхны цалингийн доод хэмжээг тогтоож өгөөд, дээшээ хэд ч байж болох саналыг ЭМЯ-ны удирдлагууд ирэх оны төсвийн хуульд оруулжээ. Хуульд нийцүүлж гаргасан хамгийн сайн хувилбар энэ болж таарч байгаа аж.

Ийм л “хундаам”-гүй хуулиуд гарч, лайг нь зорилтот салбарынхан, түүнийг хэрэгжүүлэгчид үүрдэг болж байна. Тиймээс эрхэм гишүүд ямар нэг хуулийн төсөл боловсруулахдаа романтик хандлагаар бус, “хөрс”-өө сайтар судалж байна уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.3 ЛХАГВА № 216 (6693)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

14 цаг 38 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 1 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

22 цаг 21 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

22 цаг 21 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

22 цаг 21 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10