С.Чулууны “Хүрээ сайдын хөмрөг”-ийг Хятадад худалдсан гэх асуудал яаж дууссан бэ

2021-11-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх С.Чулуун 2020 оны наадмын өмнөхөн Соёлын сайдаар томилогдсон. Түүхч мэргэжилтэй тэрбээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв. С.Чулууныг сайдаар томилогдоход Монголын түүхийн томоохон эрдэмтэд эсэргүүцэж гарын үсгээ зурсан шаардлагыг Ерөнхий сайдад У.Хүрэлсүхэд хүргүүлж байв.

Түүхчид Ерөнхий сайдад хаягласан шаардлагадаа “...С.Чулуун нь Монгол Улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640.000 хуудас бүхий баримтыг харилцан солилцох нэрийдлээр БНХАУ-ын талд хуулбарлаж өгсөн. Ингэхдээ баримтуудад анхан шатны боловсруулалт хийгдээгүй зэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой нөлөөлөх олон чухал баримт багтсан.

Мөн С.Чулуун нь хуурамч бүтээлийн жагсаалт бүрдүүлэн ШУА-ийн академич хэргэмийг залилан мэхлэх замаар хүртсэн.

Түүнчлэн С.Чулуун нь ном бүтээл гаргасан эрдэмтдийн амь насанд заналхийлж дарамт шахалт үзүүлж байсан” хэмээн баримтууд хавсарган илгээж байсан юм.

Өөрөөр хэлбэл, С.Чулуун нь ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа 2012 онд БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээгээр Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн аж. Ийм мэдээлэл тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Уг гэрээнд Монголын талаас С.Чулуун, бас тухайн үед Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар нар гарын үсэг зурсан байна.

Гэрээгээр Улсын архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу 640 мянган нүүр бүхий 2 489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1 280 орчим боть ном болгож хэвлэхээр төлөвлөжээ. Үүнийг мэргэжлийн эрдэмтэн судлаачид эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн нь энэ ажээ.

Түүнчлэн уг үйл явдлын талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр “...Тухайн үед Түүхийн хүрээлэнгийн захирал байсан түүхч, профессор н.Дашдаваа гуай, Үндэсний номын сангийн судлаач н.Ням-очир нар эсэргүүцэл илэрхийлж, хэвлэл мэдээлэлд хандсан байдаг. Үүний дараа энэхүү хэрэг хууль, шүүхийн байгууллагад очсон ч яаж шийдэгдсэн нь тодорхойгүй тэгсгээд намжсан. Тэр үед энэ талаар сонсож байсан ч хууль, шүүхийн байгууллага зогсоосон юм байна гэсэн ойлголттой үлдсэн. Гэтэл 2017 онд эхний 20 боть Хятадад хэвлэгдэж гарсан. Үүнийг түүхч, судлаачдынхаа хувьд хаана, ямар ном шинээр хэвлэгдэж гарч байна гэсэн эрэл, хайгуулынхаа үр дүнд  олж мэдсэн юм. Ингээд баримтын нэг боть 500 хуудастайгаар хийгдэж цаашдаа нийт 1280 орчим боть гарах юм. Энэ хоёр тоог үржүүлэхээр нийт 640 мянган хуудас бүхий баримт өгсөн болно” гэж хэвлэлд ярьсан байдаг. Бас МУИС-ийн багш, түүхийн ухааны доктор Н.Алтантөгс “Хүрээ сайдын хөмрөг ба Хятадын стратеги” томоохон хэмжээний нийтлэлдээ “...Хятадын түүхчид “Монгол бол Хятадын алдагдсан нутаг” гэдэг үзлээ шууд нотлох баримт байдаггүй тул дам нотолгоо болж чадахуйц баримтуудыг ямагт эрэн хайж, судлан цуглуулж байдаг. Энэ үйл ажиллагаанд нь хамгийн чухал холбогддог баримтууд бол Манж Чин улсын үеийн Монголын түүхийн архив юм. Учир нь, хятадууд Манж Чин улсыг Хятадын нэг династи гэж ил тодоор үздэг бөгөөд Манж Чин улсын хууль ёсны өв залгамжлагч нь Хятад улс мөн гэдэгт хятадууд эргэлзээгүй итгэдэг. Иймээс монголчууд Манж Чин улсын харьяанд байх үеийн баримтуудыг хятадууд онцгой анхаарч, энэ талаарх баримтын нөөцөө баяжуулахыг эрмэлздэг”, “...2012 оны нэгдүгээр сарын 15-нд байгуулсан энэ шинэ гэрээнд Хүрээ сайдын баримтын бүх дансыг зурган хэлбэрээр хэвлэхээр тохирч, Хятадаас Монголын талд тоног төхөөрөмж ба ажлын хөлсөнд 900 мянган юань өгөхөөр болжээ. Уг гэрээгээр, эмхэтгэлийн цахим эх нь Монголд үлдэх бол, цахим эхийн хуулбарыг Хятадын талд шилжүүлэн өгөх болов. Энэ гэрээ академик бус, Монголын түүхчдийн оролцоог багасгасан, Хятадын стратегийн зорилтод үйлчилсэн гэрээ болов. Уг гэрээг шинэчлэн байгуулах үеэс эхлэн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууны оролцоо эрс нэмэгдэж, мөн түүнчлэн Хятадын талын удирдагч Ли Шэнгийн хүчин чармайлт үүнд чухал үүрэг гүйцэтгэжээ”, “....Одоо ч энэ төсөл үргэлжилсээр байгаа бөгөөд С.Чулуун энэ төслөөс гадна Үндэсний номын сан дахь Өндөр гэгээний намтруудыг фото хэлбэрээр Хятадад илгээн хэвлүүлэх (Монгол Улсад хадгалагдаж байгаа Өндөр гэгээний намтрууд энэ 2020 онд ӨМӨЗО-д фото хуулбараар хэвлэгдсэн) зэргээр эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа нэрийн доор Хятадын бодлогын судалгаанд ашиглагдаж болохуйц Монгол Улс дахь түүхийн бичмэл баримтуудыг Хятад руу гэрэл зургийн аргаар хуулбарлан илгээх үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Хятадаас архивын баримт авах гэсэн Монголын түүхчдийн ажиллагаа бүтэлгүйтэж, “бэлэг” болон хувирав” гэсэн маш ноцтой мэдээллүүд байдаг.

С.Чулуун 2021 оны хоёрдугаар сард Соёлын сайдын албан тушаалаас бууж, энэ асуудал ч намжсан. Тиймээс “...С.Чулууны “Хүрээ сайдын хөмрөг”-ийг Хятадад худалдсан гэх асуудал яаж дууссан бэ” гэж сонирхох түүхчид, учир мэдэх хүмүүс олон байна.

С.Чулуун нь тавдугаар сарын сүүлчээр “Чингис хааны музей”-н захирлаар томилогдсон. Өнөөдөр мөн л түүнтэй холбоотой “зоосны асуудал” ил, далд яригдаж эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.2 МЯГМАР № 215 (6692)

 

ямар аймаар хүн бэ дэ
бас яах гээд байгаа юм бол ганц ажил хийж байгаа хүнээ
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

14 цаг 45 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 9 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

22 цаг 28 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

22 цаг 28 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

22 цаг 28 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10